Download Firefox
Download Firefox

Monday, Jun 17th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгаль ба асуудал Газар хөдлөлтийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх нь

Газар хөдлөлтийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх нь

gazarhudlult 090e4e6122010

Шинжлэх ухаан дээд түвшинд хөгжиж, Дэлхийн эрдэмтэд бүхий л зүйлийг шинжлэх ухааны онолоор тайлбарлаж чадаж байгаа ч зөвхөн Газар хөдлөлт яг хэдийд болохыг урьдчилан таамаглаж, баттайгаар хэлж чадахгүй байгаа юм.

Тиймээс нэгэнт урьдчилж таамаглах боломжгүй учраас газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ авран хамгаалах чиглэлээр маш олон чиглэлийн ажлууд, сургалтууд явагдаж байдаг.

 

Ер нь газар хөдлөлтийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд нь:

 Улс орны төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

 

 Орон нутгийн засаг захиргааны зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

 

 Албан байгууллагуудын бэлтгэл, төлөвлөгөө

 

Хувь хүн, гэр бүлийн бэлтгэл зэргээс хамааралтай байдаг нь гамшигт нэрвэгдэж байсан Улс орнуудын туршлагаас харагддаг юм.

 

 

 

Газар хөдлөлтийн аюулгүй байдлыг хангах 7 алхам

 

  1. Оршин суугаа орчныхоо аюул учруулж болзошгүй зүйлийг тодорхойлох
  2. Газар хөдлөх үед хэрхэн хамгаалах төлөвлөгөөтэй байх нь эрсдлийг бууруулна.
  3. Анхны тусламжийн иж бүрдэлтэй байх нь чухал.
  4. Байгууллага, иргэн бүр барилга байгууламжийг барих норм норматив, стандарыг хатуу мөрдөж байх хэрэгтэй.
  5. Газар хөдлөлт болох үед өөрийгөө хамгаалах үйлдлүүдийг мэдэж байх
  6. Галын аюулаас сэргийлэхийн тулд гал түймэртэй тэмцэх багаж хэрэгслийг бэлэн байлгах
  7. Гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах үүднээс сургуулилт хийж байх

 

 Ер нь ХЭВТ, НУУГД, ХҮЛЭЭ аргыг хүн бүр мэддэг болсон байх ба хийж дадах нь чухал.

Байшин дотор байгаа бол  Хэрвээ таны ойролцоо ширээ байгаа бол ширээн доогуур орж нуугдаарай. Байхгүй бол унах зүйлсээс холдож байшингийн дотор хананы буланд зогсох, хаалганы доор зогсохыг оролдоорой. Яаран гадагш гүйж болохгүй.

 

Унтаж байсан бол Толгойгоо дэрээр халхал. Боломжтой бол босоод хувцаслаад чичирхийлэл зогссоны дараа гадагш гараарай

 

Өндөр барилга дотор байгаа бол Цахилгаан шат хэрэглэж болохгүй. Галын болон бусад дохиоллын системүүдийн дуут дохиоллоос сүрдэх хэрэггүй. Тайван байж, эргэн тойрноо ажиглаж, боломж бүрдсэн үед гадагш гараарай

 

Normal 0 false false false false EN-US X-NONE X-NONE /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin:0cm; mso-para-margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:10.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-bidi-font-family:"Times New Roman";}

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ