Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Танин мэдэхүй Өнөөдөр хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг тэмцэх дэлхийн өдөр

Өнөөдөр хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг тэмцэх дэлхийн өдөр

huuhed

Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх дэлхийн өдрийг Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) бий болгосон бөгөөд жил бүрийн зургаадугаар сарын 12-нд тэмдэглэдэг юм. 1997 онд Амстердам, Осло хотод болсон Хүүхдийн хөдөлмөрийн хамгийн муу хэлбэрүүдтэй тэмцэх тухай бага хурал болон Хүүхдийн хөдөлмөрийн асуудлын тухай

олон улсын бага хурлын дараа хуанлид шинэ өдөр бий болгох тухай санаа гарчээ. Эдгээр арга хэмжээ нь хүүхдийн хөдөлмөрийг устгах шаардлагатайд олон нийтийн анхаарлыг хандуулсан юм. Энэ үйл ажиллагааг мэдээллийн талаар хангахын тулд статистикийн болон туршилтын судалгаа явуулах шаардлагатай тухай мэдэгдсэн байна. Хүүхдийн хөдөлмөрийн хамгийн муу хэлбэрийг устгах тухай ОУХБ-ын 82 дугаар конвенци хүчин төгөлдөр болсноос хойш өнгөрсөн жилүүдэд ажил хийдэг олон хүүхдэд дэмжлэг үзүүлсэн ч, хийх зүйл бас их байна. Сүүлчийн тоо баримтаас үзвэл, дэлхийд 215 сая хүүхэд ажил хийж, ингэхдээ тэдний 115 сая нь аюултай нөхцөлд ажиллаж байгаа ажээ. ОУХБ-ын гишүүн улсууд 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн хамгийн муу хэлбэрийг устгах зорилго тавьсан юм. Энэ зорилгод хүрэхийн тулд үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, улс төрийн хүсэл зоригийг бэхжүүлэхийн аль аль нь чухал шаардлагатай юм.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ