Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Оюутан залуус Мэдээлэл Залуучуудад идэх хоолыг нь бэлдэж өгөх биш, идэх хоолоо бэлдэж авах орчин нөхцөл шаардлагатай байна

Залуучуудад идэх хоолыг нь бэлдэж өгөх биш, идэх хоолоо бэлдэж авах орчин нөхцөл шаардлагатай байна

250

                Хүний нийгэмд хамгийн их үүрэг рольтой үе бол залуу нас байдаг. Харин манай улс энэ нийгмийн хөдөлгөгч хүч, гэрэл гэгээ болсон залуусаа улс орны бүтээн байгуулалт, нийгмийн өсөлт дэвшилд хэрхэн гар бие оролцуулж тэднээр өөрсдөөр нь нийгмийн баялаг бүтээлгэх хүссэн хэмжээгээр нь оролцуулж чадаж байгаа билүү. Өнөөдөр залуучуудын маань хэдэн хувь нь гудамжинд ажилгүй явна, хэдэн хувь нь нийгэмд хөл алдаж, хэдэн хувь нь өнөө маргаашаа аргацаах хэмжээнд бор хоногоо өнгөрүүлж явна, хэн нь ямар амжилттай, ажилтай явна вэ гэдгийг тодорхойлоод хэлчих нийгмийн суурь судалгаанууд ч байхгүй байгаа юм.

МУ-ын хувьд залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээрх бодлогын асуудлыг

төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого, төрөөс хүн амын хагжлийн талаар баримтлах бодлого, Мянганы хөгжлийн зорилт, Өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр зэрэг цөөн хэдэн баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээрээс зөвхөн өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр нь залуучуудад чиглэсэн бие даасан эрх зүйн баримт бичиг юм. Энэ байдал нь хүн амын дийлэнх хувийг эзэлдэг, улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлж байдаг хүн амын хамгийн чухал бүлгийн нэг болох залуучуудад чиглэсэн төрийн нэгдсэн бодлого зохицуулалт, эрхзүйн орчин хангалтгүй түвшинд байгааг харуулж байна. Эндээс улбаалаад үзэхэд мөн залуучуудын хөгжил, хамгаалал, нийгмийн асуудлыг тусгайлан зохицуулах хэлтэс болоод харъяалах байгууллага зайлшгүй хэрэгцээтэй байгаа нь харагдаж байгаа юм.

Манай улсад 2025 он хүртэл хүн ам зүйн цонхны үе буюу хүн амд эзлэх хөдөлмөрийн насны залуучууд хамгийн их байх тааламжтай үе тохиож байгаа бөгөөд энэ үеийг үр дүнтэй ашиглах төрийн оновчтой бодлого боловсруулах, хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх нь зайлшгүй шаардлагатай байгаа аж.

Энэ ч үүднээс улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлогч чухал бүлгийн нэг болох залуусын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг тэдний оролцоотойгоор тодорхойлох зорилготойгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан “Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого зорилт” үндэсний чуулганыг 5 сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахтай уялдуулаад аймаг бүрт уг чуулганд санал оруулах зөвлөгөөн зохион байгуулсан.

Энэхүү үндэсний чуулганыг угтаж Ховд аймгийн залуусынхаа төлөөлөл, дуу хоолой болон сонгогдсон, салбар салбарын 100 залуус оролцсон аймгийн зөвлөгөөн 5 сарын 14-нд ЗДТГ-ын хурлын их танхимд болж өнгөрлөө. Зөвөлгөөнийг аймгийн орлогч дарга, ажлын хэсгийн ахлагч М.Амарсанаа нээсэн бөгөөд залуучуудыгаа манлайлж Буянт голоо хог, шилнээс нь салгахыг уриалсан юм. Дараагаар нь МЗХ-ны Ховд аймгийн салбарын тэргүүн Бямбажав залуучуудын өнөөгийн байдлын талаар илтгэл мэдээлэл тавьж, хэлэлцүүлгийн шатаар зөвлөгөөн үргэлжиллээ.

Салбар салбарын дуу хоолой болон хуран чуулсан 100 гаруй залуус дөрвөн бүлэгт хуваагдан “Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн хамгаалал” гэсэн үндсэн багц дөрвөн асуудлын хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудаа тодорхойлж, үндэсний чуулганд өргөх саналаа багцлан тодорхойлсон юм. Хэдийгээр ид хөдөлмөрийн буюу 18-35 насныхан залуучууд гэх тодотголд хамрагдах боловч, бүгдээрээ хэлэлцээд төрийн зүгээс зайлшгүй бодлогоор зохицуулах олон асуудал байгаагаа ил гаргалаа.

Тухайлбал залуу гэр бүлд байр орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, байрны газрыг нь олгох, хүүхдээ асарч буй залуу эхчүүдэд олгох мөнгөн тусламжийг нэмэгдүүлэх, асрах хугацаааг нь уртасгах, алслагдсан бүсийн нэмэгдлийг шийдвэрлэх, дотроо ясли, сэтгэлзүйн зөвөлгөө өгөх төвтэй залуучуудын хотхоныг бий болгох, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөх, хувийн хэвшлийн байгууллагуудын цалин бага, хөдөлмөрийн мөлжлөг их, хавтгайрсан чанаргүй дээд боловсролыг хумих зэргийн олон тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэж болох гарцыг байгааг тодорхойлж байв.

                Дээрх зөвлөгөөний үеэр залуучуудын өмнө тулгамдаж байгаа гол асуудлууд бол эрүүл мэндийн асуудал бөгөөд бид хүнснийхээ хэрэгцээний дийлэнх хэсгийг БНХАУ-аас хангадаг учраас сүүлийн үед залуучууд гэлтгүй баруун бүс нутгийн хүн амын хүнснээс шалтгаалсан өвчлөлийн асуудал их байгааг тэд онцолж байв. Энэ нь хил гааль дээрх хяналт шалгалтыг чангатгах, тухайн бүтээгдэхүүнийг шинжлэх тоног төхөөрөмж, лаборторийн асуудал нэн чухал байгаа харуулж буй хэрэг юм. Мөн бид хүнснийхээ хэрэгцээг өөрсдөө буюу дотооддоо хангадаг болох замаар залуучуудын өмнө тулгамдаж байгаа хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл зэрэг асуудлыг давхар шийдвэрлэх боломжтой. Бид идэх хоолоо хүртэл гадныхнаар бэлдүүлж байна гэдэг бол энэ нийгэмд тулгамдаж буй хамгийн том бэрхшээл билээ. Мөн цаашлаад ажилгүйдлээс үүдсэн нийгмийн стресс бухимдал их байгааг ч мөн олон хүн дуу нэгтэй хэлж байсан.

Өнөөдөр Ховд аймагт залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин нөхцөл байхгүй. Мөн цаашлаад залуучууд хөгжих клуб, богино хугацааны сургалтын төв, алжаал тайлж оюуны ядаргаанаас гарах газар, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх газар байдаггүй гээд шийдвэрлэвэл зохих маш их зүйл тэдэнд тулгамдаж байгааг хэлж байсан. Залуучуудын байгууллага, залуучуудын нэгдэх газар гэвэл аль нэг намын дэргэдэх цөөн хэдэн улстөржсөн залуус, ТББ нэрээр хэн нэгнийг шантаачилж их л амраар хөл дээрээ босох сонирхолтой залуусаар төлөөлүүлж өнөөгийн залуусыг орхигдуулж болохгүй. Нэг ёсондоо хүний алдаан дээр дөрөөлж шат ахих сонирхолтой залуусаар энэ нийгмийг дүүргэмэнэ гэдэг бол үндэсний мөхөл. Залуу хүн гэдэг бол хүний амьдралын хамгийн анхдагч нийгмийн нэгж гэж хэлж болно. Тиймээс энэхүү нийгмийн анхдагч суурийг бид төрийн зүгээс ч тэр, хувь хүн болох зүгээс нь ч тэр хаа хаанаасаа анхаарч суурийг бат бөх босгох ёстой санагдана. Өнөөдөр залуучуудад идэх хоолыг нь бэлдэж өгөхөөс илүүтэй идэх хоолоо бэлдэж авах орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөх явдал юу юунаас илүү чухал асуудал болоод байгаа.

Ж.Саруул

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ