Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Амралт чөлөөт цаг Мөнгөн хонхны баяр уу “мөнгө”-ний баяр уу

Мөнгөн хонхны баяр уу “мөнгө”-ний баяр уу

õîíõíû áàÿðУрин дулаан улирал болж хүн бүхний сэтгэл гэгэлзээд. Ялангуяа төгсөлтийн баяраа тэмдэглэх гээд оюутан, сурагчил гэртээ ч байх сонирхолгүй сургуульдаа хоргодоцгоодог. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хонхны баярын холбогдолтой дуунууд тэдний сэтгэлийг улам ч хөөргөнө.

Манайхан ямар нэгэн баярыг хөлд нь чирэгдтэл тэмдэглэдэг бичигдээгүй хуультай болохоор хонхны баярт ч төдий чинээ ач холбогдол өгнө. Оюутнууд дөрвөн жил залхтал номын дуу сонсож, гараа сарвайтал лекц бичсэн юм чинь ганц удаа баярласан шиг баярлана гэцгээн улсын шалгалт, дипломын ажлаа умартдаг. Харин сурагчид амьдралын анхны гараа,

бусдаас дутахааргүй тэмдэглэе гэцгээдэг.
Энэ сарын 17-ны өдөр аймгийн төвийн ЕБС-ийн 5,9,11 дүгээр ангийн сурагчид мөнгөн хонхны баяраа тэмдэглэлээ. Манай аймагт 1982 оноос эхлэн эрдмийн баярыг 21 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Сургууль бүхэн шилдэг сурагчдаа Гэр бүл хүүхдийн хөгжлийн төлөө хэлтэс, аймгийн Засаг дарга болон сургуулийн нэрэмжит, тодорхой аж ахуй нэгж байгууллагуудын шагналуудаар амжилттай суралцаж буй сурагчдаа шагнаж урамшуулдаг уламжлалтай. Энэ ч уламжлалаараа тэмдэглэн өнгөрүүлэв.


Жил ирэх тутам эрдмийн баярыг тэмдэглэх зардал, өртөг нэмэгдээд байгаа нь анзаарагддаг. Иргэдийн амьдрал тэр чинээгээрээ сайжраад байна уу гэвэл үгүй. Зах зээлийн хуулиар зохицуулагддаг харилцаа алдагдаад байх шиг. Хууль, дүрмээрээ бол эцэг эхчүүдээс нэг ч төгрөг “татах” ёсгүй атал энэ байдал амьдрал дээр тэс өөр. Төгсөх буюу 11 дүгээр ангийн эрдмийн баярын мөнгөн “татвар” гэхэд л багшийн бэлэг 20,000-40,000 төгрөг, монтаж 20,000-40,000 төгрөг, зугаалга нийллэг 40,000-60,000 төгрөг дунджаар бодоход 80,000-130,000 төргөгийн жишиг тогтсон байх жишээтэй.

Хүүхдээ дан ганц дүрэмт хувцастай нь өдөржин явуулалтай биш, чөлөөт хувцас хунар авч өгнө. Бас л мөнгө. Мөнгөнөөс хараат баяр ёслол. Манайхны нэг дутагдал бол хэн ч хүүхдээ бусдын дор оруулахыг хүсэхгүй, хүсдэггүй явдал. Баяр дээр нь бусдын нүдэнд “эд” болж харагдахуйц бэлэг сэлт, цэцэг, чихэр жимс авч очно. Энэ бас л эцэг эхчүүдийн халаасны “чадамж”-ийг харуулна. Өдөр бүр тохиодог биш амьдралынхаа анхны гарааг хийх гэж байгаа гэдэг утгаараа “гараа татдаггүй”. Эцэг эхчүүдийн бусдын дор орохгүй гэсэн эрмэлзэл мөнгөн хонхны баярыг “мөнгө”-ний баяр болгоод байна уу даа гэх эмзэглэл төрж байна. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг шиг авдаг хэд нь амьдралд хүрэлцэхгүй байлаа ч гэр бүл дотроо л бухимдаад гадагш ил гаргадаггүй нь бидний бусдад муугаа үзүүлэхгүй гээд “шазуур” зуудагтай холбоотой.


Тухайн ангийн эцэг эхийн хурал дээр ийм ч юм хийнэ, тийм ч юм бүтээнэ гээд мөнгө нэхэмжлэхэд их байна гэвэл хүүхдийнхээ нэр хүндийг унагах, бусдын дор оруулчихвий гэх болгоомжлол, бэл бэнчингээс нь давсан “татвар”-ыг нь дийлэхгүй байлаа ч хэлээ тас хазаад өнгөрдөг нь хэд бол? Бид буруудаад л байгаа нь энэ. Ардчилсан нийгэмд хүн бүхэн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх гэх мэт олон эрхтэй ч “арьсаа” хамгаалсан үзэл баримтлал ардчилал гэгчийг булшлаад байна.

Бид болж бүтэхгүй бүхэнтэй тэмцэж энэ нийгмийн “агаар”-ыг цэвэр, ариун байлгах ёстой. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө чичүүлж, адлагдаж байгаа бол тэр шоолж, чичилж байгаа хүн нь даанч хөөрхийлөлтэй нэгэн гэсэн үг. Бохир нь бугшчихсан нийгэмдээ дасал болсон “амьтан” гэлтэй.  
Хүүхдийг бага балчраас нь зөв хүмүүжүүлэх нь эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн үүрэг. Баярыг хэт бага балчраасаа хэт үрэлгэн, тансаг тэмдэглэж сургаж байна.
Хонхны баярыг нүсэр тэмдэглээгүй гээд бид хүнээ байчихгүй шүү дээ.   

Comments 

 
#7 Namia 2013-05-23 21:16
Za za bolie bolie bolie bolie oo
Quote
 
 
#6 Saraa 2013-05-23 21:04
Honhnii bayariig horih heregtei shte
Quote
 
 
#5 Honh 2013-05-23 21:02
Balai um balai um balai um oooo
Quote
 
 
#4 Naaya 2013-05-23 21:01
He he yag tegeheer l hun bish boloh um shig bodood baigaa baihgui yu Estoi ochuuhen hehe
Quote
 
 
#3 Chimka 2013-05-23 20:45
Ene odoo ooroo surguuli tugsuugui um baih daa, Honhnii bayaraa adlaad l suid bolj gene. Vanhuugiin hyamral mimi
Quote
 
 
#2 Жирийн нэг эцэг 2013-05-23 20:43
Арай л зөөлдүүлчихэжв Тэр хонхны баяр нь лонхны баяр болдог шүү дээ. Нийгмийн ялзрал манай боловсролын салбарт л хамгийн гүнзгий байдаг. Даанч түүнийг нь мэдсэн ч мэдээгүй дүр эсгэдэг. Төрийн өндөрлөгүүд энэ тухай дуугарч бодлого барьж болохоор байлаа ч тэгэх юм бол өөрсдөд нь ашиггйгээр эрэх учраас яагаад гэвэл сонгууль болоход боловсролын салбарт хамгийн олон санал байдаг учраас тэдэнд сайн хүн болж аясыг нь дагаж очков авах нь л чухалв Бусад нь бол чепуха шүү дээ хөөрхий хөөрхий
Quote
 
 
#1 Зочин 2013-05-23 20:38
Үнэн л юм бичиж дээ. Тусгаж аваасай билээ
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ