Download Firefox
Download Firefox

Thursday, May 28th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Бодож, Сэтгэж, Бүтээцгээе!!! Тойрог тогтооно гэж нялх хүүхдүүдийн сэтгэл зүйгээр тоглох шаардлага байна уу

Тойрог тогтооно гэж нялх хүүхдүүдийн сэтгэл зүйгээр тоглох шаардлага байна уу

tsetserleg

Өчигдөр буюу 5 сарын 15-ний өдөр хүүхдээ цэцэрлэгээс авах гээд очтол хаалганых нь үүдэн дээр хүмүүс бөөгнөчихсөн бөөн бухимдал болж байв. Гэтэл тойрог тогтоох тухай буюу хүүхдүүдийг тухайн багийнхаа харьяаллын цэцэрлэгтээ очиж бүртгүүлж, ирэх намраас тус цэцэрлэгтээ явах ёстой гэсэн байв. Ингэхдээ хугацааны хувьд 5 сарын 16, 17-ний өдрүүдэд харъяат цэцэрлэгтээ очиж бүртгүүл, хугацаа хоцорвол бүртгэхгүй гэсэн байх юм. Нийтээр дагаж мөрдөх ёстой тогтоол шийдвэр батлагдсан бол түүнийг иргэд олон нийтэд таниулах, мэдээлэх хуулийн хугацаа гэж байх ёстой биздээ. Өнөөдөр батлагдаад маргааш нөгөөдрийн дотор хэрэгжүүлэх энэ хугацаа чинь хуулиндаа хэрхэн нийцэж байгаа юм бэ?

Ийм богино хугацаанд өгсөн мэдээллийг иргэд олон нийт бүрэн авч амих уу. Аймгийн төвийн хоёр телевизээр зар мэдээлэл өгсөн гэж байгаа гэтэл тэдгээр суваг нь гардаггүй айл өрх байгаа, тэр мэдээллийг энэ богино хугацаанд авч амжихгүй хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Энэ чинь үнэхээр бүрэн хамрагдалт, бүрэн бүртгэлжилт мөн үү?
Хүүхдийн тэр дундаа нялх хүүхдийн ухамсар сэтгэхүй бол цагаахан цаас мэт байдаг зүйл. Багш юу заана тэрийг сурна.

Аав ээж юу үлгэрлэнэ тэрийг сурна. Найз нөхөд яаж хандана, ямар ааш авир гаргана тэр бүгдийг хүн ингэж болдог юм байна гэсэн байдлаар бүх зүйлийг сурч, үлгэрлэж байдаг зүйл гэдгийг боловсролын байгууллагын хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тэр битгий хэл шинэ ангид, шинэ орчинд орсон хүүхэд тухайн орчин нөхцөлд дасахдаа ямар янзын сэтгэл зүйн нөлөөлөлд автдагийг та бүхэн мэдэж байгаа юу? Бас шинэ орж ирсэн хүүхдийг бусад нь хэрхэн хүлээж авдгийг мэдэх үү? Бүгд тойрч зогсоод шохоорхож, уйлж, ундууцсаныг нь нийлж цохиж зодох асуудал бол энүүхэнд байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Анги хамт олондоо дассан, багшдаа дассан хүүхдийг заавал өөр анги, өөр цэцэрлэг рүү шилжүүлэх ямар шаардлага байгаа юм бэ? Энэ бүхний үр дүнд хүүхдийн сэтгэл зүйд хүнд цочрол өгч, цаашлаад эцэг эхчүүдэд ч гэсэн ихээхэн хүндрэл учруулж байгаа явдал гэдгийг холбогдох хүмүүс нь хэрхэн ойлгож байгаа бол. Эцэг эхчүүдийнх нь ажил тухайн харъяаллын цэцэрлэгээс нь хол хүмүүст мэдээж энэ шийдвэр хүндрэлтэй тусч таарна. Тойрог тогтоож бүрэн бүртгэлжүүлэх гэж байгаа бол хүүхдүүдийг замын дундаас биш анх элсэж байгаа шинэ бүрдэж байгаа ангиас нь эхэлж тойрог тогтоож болохгүй юу.


Өнөөдөр цэцэрлэгийн анги танхимын тохижилтонд зарцуулах төсөв мөнгө байдаггүй гэдэг учраас эцэг эхчүүд хүүхдүүдээ харсаар байж дөрвөн хананын дунд халтардаж сэмрэх шахсан хатуу дэвсгэр дээр өдрийг өнгөрүүлэхийг хүсдэггүй учраас дундаасаа мөнгө нийлүүлж анги тохижуулдаг явдал аль ч цэцэрлэгт байгаа. Тэгж мөнгө зараад дундаасаа хөрөнгө босгоод тохижуулсан анги танхимаас нь хүүхдээ явуулах дургүй олон олон эцэг эхчүүд байгаа. Тэдний санал, хүсэлтийг хэрхэх вэ? Дахиад очсон анги нь тийм хэмжээний тохижилт үйлчилгээ байх уу гэхчилэн.   


Гэтэл үүнийг нь хуулиар хориглочихсон байдаг. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүдээс татаас авах явдалыг нь хуулиар хориглосон байгаа. Энэ асуудалд орохгүйн тулд зарим багш нар эцэг эхчүүдэд энэ саналыг тавьж чадахгүй, анги танхим нь өнөөдрийг хүртэл хүүхэд тоглох олигтой тоглоомгүй, хүүхэд хөгжих орчин нөхцөл бүрэн бүрэлдээгүй явж байна. Хуулиараа тэгээд хориглочихсон юм бол тэр хэрэгцээ шаардлагыг улсын төсвөөр хангаж өгөх ёстой биш үү. Анги тохижуулах, тоглоом хэрэгсэл авах тухай багш нар нь цэцэрлэгийнхээ удирдлагуудаас шаардахаар төсөв мөнгө байхгүй гэдэг гэнэ. Уг нь харж байхад боловсролын байгууллагуудад буюу сургууль цэцэрлэгүүдэд бусад салбарыг бодвол төсөв мөнгө боломжийн хэмжээнд батлагдаад байдаг ч тэр их мөнгө хаашаа урсаад байдаг нь сонин.

Хүүхэд тоглох анги танхим, хүүхэд хөгжих орчин нөхцөлд тэр мөнгө яагаад зарцуулагддаггүй юм бол гэдгийг олон эцэг эхчүүд ярьцгаадаг. Яг бодит байдал дээр анги танхимаа тохижуулах, орчин нөхцөл бүрдүүлэхэд хэн нь анхаарал тавьхгүй байгаа юм бэ? Багш нар санаачилгагүй байна уу, цэцэрлэгийн эрхлэгчид санаа тавихгүй байна уу, бодлогоор хангадаг холбогдох удирдлагууд нь энэ байдлыг харж чадахгүй, бодит хөрсөн дээр нь хүрч ажиллахгүй байна уу? гээд олон асуулт байгааг үүгээр дайя.


Ж.САРУУЛ

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ