Download Firefox
Download Firefox

Friday, Apr 28th

Last update10:49:49 PM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгаль орчин Ховдын уулчид шинэ зам нээж Сутай хайрханы оргилд гарлаа

Ховдын уулчид шинэ зам нээж Сутай хайрханы оргилд гарлаа

abiralt4
abiralt3
abiralt2
abiralt1

Ховд аймгийн уулчдын баг энэ оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монгол Алтайн мөс, цаст хайрхануудын нэг Сутай хайрханы 4190 метр өндөртэй ноён оргилд амжилттай авирч, төрийн далбаагаа мандууллаа. Уулчид маань энэ оргилд өөрсдийн санаачлагаар авирсан бөгөөд урьд өмнө нь ямар ч уулчин гарч байгаагүй шинэ маршрутыг нээж чадсанаараа онцгой амжилтыг авч ирэв. Сутай хайрханы оргилд уулчид олон удаа авиралт

хийж байсан ч бүгдээрээ хайрханы өмнө талаас буюу Говь-Алтай аймгийн Дарви, Тонхил сумын нутгийн талаас харьцангуй хялбар замаар авирдаг байсан. Харин Ховд аймгийн нутгийн талаас буюу ар талаас нь авиралт хийхэд хэцүү, эрс босоо тогтоцтой, зам нээх боломжгүй гэж үздэг байжээ. Гэвч манай уулчид энэ байр суурийг эвдэж, нийт 30 орчим км, эрсдэл ихтэй, бартаат замыг амжилттай туулан, цоо шинэ маршрутыг нээж, оргилд гарч чадсан нь Ховдчуудын маань нэгэн бахархал боллоо.

Уулчид маань Төрийн тахилгат Сутай хайрханы оргилд аймаг орон, зон олноо даатгаж өргөл залбирал өргөсөн байна. Авиралтын багийн ахлагчаар Монгол улсын Гавьяат тамирчин, ОУХМ Тавааны Гүррагчаа явсан ба Ховд аймгийн уулын спортын шигшээ багийн тамирчин, “Ховдын толь” сонины эрхлэгч, яруу найрагч, сэтгүүлч Гонгоржавын Төрмөнх, мөн багийн уулчин Алтай сумын уугуул Дүгэржавын Бөхжаргал, аймгийн.

Цагдаагийн газрын ахлах дэслэгч, уулчин Даваасүрэнгийн Бямбасүрэн, Цагдаагийн газрын ахлагч, уулчин Загджавын Жамьяндорж, Ховд их сургуулийн Биеийн тамирын ангийн оюутан, ханан хадны авиралтын улсын 3 удаагийн аврага, тивийн аваргын мөнгө, хүрэл медальт, уулчин Дашдоржийн Мөнх-Эрдэнэ, Хөшөөтийн уурхайн механик инженер залуу уулчин Лхагважавын Ганцоож нарын бүрэлдэхүүнтэйгээр авирсан байна.

Багийн ахлагч Т.Гүррагчаагаас авиралтын талаар тодруулахад “Өнгөрсөн 2012 оны 8 сарын эхээр бид Ховд нутгийн маань дээвэр болсон Мөнххайрхан уулнаа авирч, Монголын уулчдын нэгдсэн “алпиниад”-д оролцоод буцаж байхдаа 2013 оны хавар зуны зааг дээр Сутай хайрханы оргилд авиралт хийх нэгэн шинэ санааг сэдсэнээ ярилцан зөвшилцөж, бэлтгэл зохион байгуулалтын тухайд санал солилцож байсан маань саяхан мэт.

Ийнхүү жилийн өмнөөс зорьж төлөвлөсөн авиралт маань амжилттай боллоо. Хамгийн чухал нь урьд өмнө ямар ч уулчид зүглэж байгаагүй (учир нь хүмүүс халширч болгоомжилсоор ирсэн) газраар шинэ маршрут гаргаж, чамгүй сорилт бэрхшээлийг туулан оргилд хүрч чадсандаа уулын багийнхан маань сэтгэл хангалуун буцаж ирцгээлээ.  
    Авиралт хүнд байсан ч бид зорьсондоо хүрлээ. Бид эрсдэл өндөртэй цоо шинэ маршрутаар нийт 30 гаруй км-ын зам туулж, 16 цагийн авиралт хийлээ. Энэ авиралт маань удахгүй хэдхэн хоногийн дараа Увс аймагт Хархираан уулсын ноён оргил Цагаан дэглийд болох Монголын уулчдын нэгдсэн алпиниад, мөн Цамбагарав хайрханд болох олон улсын уулчдын авиралтын өмнөх том сорилго боллоо гэсэн юм.
    Уулчид маань энэ сарын 23-нд үндэсний алпиниадад оролцохоор Увс аймгийг зорино.
Түүний дараа 6 дугаар сарын 10 дээр манай аймгийн Цамбагарав хайрханы оргилд гарах олон улсын авриалтанд оролцох юм.          
    

Comments 

 
#2 Хилиин чанадаас 2013-05-15 19:34
Пөөх ямар мундаг юм бэ? Ховдчууд болон нийт Монголчуудынхаа өмнөөс баяр хүргэе.
Quote
 
 
#1 Zochin 2013-05-15 17:59
Bayar hurgie ee
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ