Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Сонин хачин Хүн чанараас илүү, шударга ёс хэрэгтэй байна ерөнхийлөгч өө

Хүн чанараас илүү, шударга ёс хэрэгтэй байна ерөнхийлөгч өө

erunhiilugch

Швейцарийн банкинд оффшор бүс буюу татваргүй бүсэд нэг сая ам.доллартай болох нь тогтоогдсон УИХ-ын дэд дарга С.Баярцогт энэ дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, улсад татвар төлөөгүй нь тогтоогдсон билээ. Иймээс тэрээр өөрийгөө буруутайд тооцож УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, УИХ түүний хүсэлтийг ёсоор болгов. Түүний орных нь хүнийг өчигдөр УИХ томилох

байсан ч хойшлогдлоо.С.Баярцогтыг нууц данстай нь илчлэгдсэнээс хойш түүнд эрүүгийн хэрэг үүсгэх тухай шуугиж эхэлсэн ч, тэрээр өөрөө ёс зүйн хариуцлага алдсан хэмээн тайлбарлаж, эрүүгийн хэрэгт татагдах ёсгүй хэмээн битүүхэндээ өөрийгөө хамгаалж байгаа билээ. Тэрээр УИХ-ын дэд даргын албан тушаалаас огцорсноороо гэмээ цайруулсан хэмээн ойлголт өгөхийг эхнээсээ хичээж эхэлсэн юм. Харин сөрөг хүчний зүгээс С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэх ёстой гэсэн байр суурьтай байгаа билээ.

Түүнийг АТГ шалгаж эхлэлээ гэсэн мэдээлэл цацагдсан ч тус газраас “Хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн зүйл байхгүй” хэмээн мэдэгдсэн юм. Гэвч “С.Баярцогт ХОМ-тээ хөрөнгөө нууж хууль зөрчсөн ч зүгээр л дэд даргын ажлаа өгөөд хариуцлага хүлээхгүй үлдэх үү”, “УИХ-ын дэд даргын албан тушаал гэмт хэргээс мултрах нэг хаалт уу” гээд асуултууд гарч байна. Асуулт нь хариултандаа байгааг та бид анзаарч буй биз ээ.

С.Баярцогтын жишгээр бол УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга байгаа нь ХОМ-ээсээ хөрөнгөө нууж болох, зөвхөн ёс зүйн хариуцлага алдсан гээд албан тушаалаас буугаад л үлддэг байж болох, муу жишиг тогтох нь. Авлигатай тэмцэх, түүнийг хэрэгжүүлэхийн тулд Авлигтай тэмцэх тухай хуулийг Монгол Улс баталсан. Түүний нэг хэсэг нь төрийн өндөр албан тушаалтнуудаас ХОМ авах явдал юм.

С.Баярцогт нь  2008, 2009, 2010, 2012 онуудад хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тус дансаа нуун дарагдуулсан нь ёс зүйн асуудал гэхээсээ илүүтэй эрүүгийн гэмт хэрэгт татагдах хангалттай үндэслэл ажээ.

Авлига өгдөг, авдаг “акулууд” УИХ-д суудаг, нөгөөтэйгүүр энэ хэрэг нь хэн нэгэн жижигжүүлийн хийдэг ажил биш ээ. Төрийн өндөр албан тушаалтан, тэр тусмаа парламентын эрхэм гишүүдэд илүүтэй хамаатай биш гэж үү. Гэвч УИХ-ын гишүүн С.Баярцогт зүгээр л албан тушаалаасаа буугаад үлдэх гээд байгаагаас харахад Авлигтай тэмцэх нь бодит ажил болж чадах уу гэдэг эрхгүй эргэлцээ төрүүлэх ажээ.

АТГ-аас мэдэгдэж буйгаар бол С.Баярцогтын асуудлыг УИХ-ын Ёс зүйн хороо хэлэлцэх /Ёс зүйн хороо хэлэлцсэн/ ёстой гэнэ. Түүнээс АТГ бие даан шалгах эрх байхгүй хэмээж байна.

Нөгөөтэйгүүр ХОМ-тээ С.Баярцогт хөрөнгөө нууснаас гадна Швейцарийн банкинд байршуулсан түүний нууц дансны учир, дансан дахь мөнгийг ямар учиртайг хуулийн байгууллага шалгах ёстой баймаар юм. ХОМ-тээ хөрөнгөө дутуу мэдээлсэн нь гэмт хэрэгт татагдах үндэслэл төдийгүй, нуун дарагдуулсан мөнгөний учрыг ч АТГ шалгаж нягтлах үүрэгтэй. Гэвч АТГ-ынхан “Бидэнд шалгах эрх байхгүй”, “С.Баярцогтыг шалгах хүсэлт ирээгүй” хэмээн тайлбар хийж буй нь хэр оновчтой бэ. Эрүүгийн хэрэгт татах хангалттай сэжим гарсан, шалгах үүрэг нь тэдэнд өгөгдсөн атал нам жим байгаа нь эрхгүй хардахад хүргэж буй билээ.

Улс төрийн захиалгаар АТГ ажиллаад байна уу гэдэг хар биелэлээ олж байх шиг. АН төрийн эрх барьж буй энэ үед намынхан том лидерүүдээс шалгах шанс АТГ-т байхгүй ажээ.

Харин өчигдөр УИХ-ын гишүүн С.Баярцогтын гадаад дахь нууц данс нь илэрсэнтэй холбогдуулан Төрийн бус байгууллагууд өргөдөл гарган түүнийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт өгчээ. Одоо АТГ С.Баярцогт эрхэмийг шалгах болов уу гэдэг найдлагыг олон нийт хүлээж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Уянга С.Баярцогтыг эрүүгийн хэрэгт татах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид тавиад байна. С.Баярцогт ёс зүйн хариуцлага хүлээгээд үлдэнэ гэж үү Монгол Улсын ерөнхийлөгч өө. Шударга ёс, эрх чөлөө, хуулийн шинэчлэл ярьж буй оргил энэ үед С.Баярцогтыг шалгах эсэхээс дээрх гоё үгнүүд ажил хэрэг болж буй эсэхийг харахаар байна. Хүн чанар, ёс зүйгээс илүүтэй шударга ёс хэрэгтэй байна төрийн тэргүүн ээ. Та болгооно биз ээ.

Т.Түвшин Ugluu.mn

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ