Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БОЛОВСРОЛ Боловсрол Сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд

Сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд

congogch

Ардчилсан нийгмийг сонгуульгүйгээр төсөөлөх аргагүй. Өөрөөр хэлбэл ардчиллын амин сүнс нь сонгууль байдаг. Монгол  улс 1992 оны Үндсэн хуулинд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан нь сонгогчийн боловсролын эрхэм зорилго, үндэс

суурийг тодорхойлж өгсөн юм. Үндсэн хуулиар олгогдсон энэхүү эрхээ баталгаатай эдлэхэд иргэн хүнд сонгогчийн боловсрол чухал үүрэгтэй.  Сонгогчийн боловсрол нь сонгох, сонгогдох харилцаанд оролцох, арга замаа мэддэг, түүнийг баталгаажуулсан эрх зүйн эх сурвалжуудыг ашиглаж чаддаг, зөрчигдсөн тохиолдолд хамгаалж чаддаг, сонгуульд зайлшгүй бөгөөд түүнд ухамсартайгаар оролцох нь улс орны болон миний ирээдүйн сайн сайхан амьдралын баталгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх итгэх үнэмшилд нь нөлөөлдөг цогц үйл явц юм.

Миний бие энэхүү судалгааныхаа ажлын хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын сонгогчийн боловсролын байдлыг тодорхойлох, мөн ахлах ангийн сурагчдын сонгогчийн боловсролын түвшин, түүнийг дээшлүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор  Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий Боловсролын сургуулиудын нийгмийн ухааны  багш нар болон ахлах ангийн сурагчдаас санал асуулга авлаа. Сурагчдын сонгогчийн боловсрол ямар хэмжээнд байна вэ? гэсэн асуулгад оролцогч багш нарын  58% нь хангалтгүй, 30% нь дунд зэрэг, үлдсэн нь мэдэхгүй гэж хариулжээ.

Та хичээлээрээ энэ талаарх ойлголтыг сурагчиддаа хангалттай өгдөг үү! гэсэн асуулгад оролцогчдын 73% нь хангалттай өгдөггүй, үлдсэн нь зохих түвшинд өгдөг гэж үзжээ.Тэгвэл энэ талаарх ойлголтыг  ямар арга замаар хүргэвэл илүү үр дүнтэй вэ? гэсэн асуулгаас харахад оролцогчдын ихэнх нь  мэтгэлцэх, илтгэл тавих,  тохиолдол шинжлүүлэх замаар, өөрөөр хэлбэл энэ талаарх мэдлэгийг сурагчдаар бүтээлгэх хандлагыг тавьж байна. Сонгогчийн боловсрол эзэмшсэнээр сурагчид ямар үр дүнд хүрэх вэ? гэсэн асуулгаас үзэхэд  сурагчид сонгуулийн насанд хүрэхээр сонгуульд идэвхитэй оролцдог болно, сурагчдын сонгогчийн боловсрол дээшилснээр сонгуулийн үед  гардаг аливаа зөрчил маргаан арилах боломжтой болно, сонгох, сонгогдох эрхээ мэддэг болно, сонгуулийн ирц багасдаг явдал арилна гэж үзжээ.

Тэгвэл ахлах сурагчид сонгогчийн боловсрол хэрэгтэй юу? гэсэн санал асуулгад 65% нь  ихээхэн чухал, 13% нь тийм ч их чухал биш, үлдсэн нь мэдэхгүй гэж үзсэн байна. Энэ талаарх ойлголтыг  хичээлээрээ хангалттай эзэмшдэг үү? гэсэн санал асуулгад 60% нь үгүй гэж хариулсан байна. Иргэдийн сонгогчийн боловсролын дээшилснээр сонгуулийн ирц буурах явдал, сонгуульд оролцох оролцоо өөрчлөгдөхүү? гэсэн санал асуулгын дүнгээс харахад 67% нь өөрчлөгдөнө, 14% нь нэг их өөрчлөлт гарахгүй гэсэн бол үлдсэн энэ талаар сайн мэдэхгүй байна гэж хариулжээ.

Сонгогчийн боловсрол эзэмших нь таньд ямар ач холбогдолтой вэ? гэсэн санал асуулгаас харахад  оролцогчдын ихэнх нь улс төрийн сонгуульд оролцох боломж бүрдэнэ, бусдын нөлөөнд автахгүйгээр сонгуульд бие даан оролцох боломж бүрдэнэ, сонгуульд зөв сонголт хийх боломжтой болно гэж хариулсан байна. Дээрх судалгаанаас харахад манай аймгийн ЕБС-ийн сургуулийн ахлах ангийн сурагчдын сонгогчийн боловсролын түвшин нимгэн  байгаа нь харагдаж байна. Нөгөөтэйгүүр багш нар сурагчиддаа энэ талаарх ойлголтыг эзэмшүүлэхэд  ном материал, гарын авлага ховор байна гэж үзжээ. Сонгогчийн боловсрол нь  иргэний боловсролын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд эх орны ирээдүй болсон сонгогчиддоо иргэний боловсролоор сонгогчийн боловсролыг эзэмшүүлж болно. Манай улс иргэний боловсролын хүрээнд гадаадын төрийн бус байгууллагуудын санхүүжилтээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж судалгаа шинжилгээ явуулж байсан ч сонгогчийн боловсролын талаар явуулсан системтэй цогц судалгаа хомс байна.

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн цагаас хойш Орон нутаг, УИХ, Ерөнхийлөгчийн зэрэг олон удаагийн бүх нийтийн сонгуулийг явуулж ирсэн билээ. Сонгуулийн дүнгүүдээс харахад сонгуулиас сонгуулийн хооронд сонгогчдын ирц буурсаар 2012  оны УИХ-ын сонгуульд  хамгийн бага түвшинд/65,24%/ хүрсэн. Энэ нэг талаар манай улсын сонгогчдын сонгогчийн боловсрол нимгэн байгаатай шууд холбоотой. Сонгогчдын сонгогчийн боловсрол нимгэн байснаар сонгогч  сонгуульд хэрхэн яаж оролцохоо мэддэггүй, хууль бус  үйл ажиллагаанд автан саналаа худалдах, авлигал авах,  хүчинд автах,  үзэмжээр сонголт хийх зэрэг алдаанууд гардаг. Тиймээс энэ талаарх ойлголтыг өсвөр үеийнхэнд дунд сургуулиас нь эхлэн эзэмшүүлснээр сонгуулийн талаар зохих мэдлэгтэй , соёлтой,  нийгмийн идэвхи бүхий  шударга,сонголтод, оролцоот иргэнийг бэлтгэх бүрэн боломжтой юм.                             
                                                                                             
ХИС-ГХСС-СХУСС-ын тэнхимийн магистрант  Б. Мөнхбаатар

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ