Download Firefox
Download Firefox

Monday, Jun 26th

Last update12:14:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХУУЛЬ ХУУЛИУД Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэллээ

Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж УИХ-аас баталсан Шүүхийн шинэтгэлийн багц хууль энэ дөрөвдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэллээ. Шинээр мөрдөгдөж эхэлсэн Шүүхийн шинэтгэлийн багц хууль дотор Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын

тухай зэрэг зургаан хууль багтаж байгаа юм.

Шүүх, хуулийн салбарт шинэчлэл нэвтрэхгүй байгаад бухимдаж байсан иргэдийн бухимдал тайлагдаж шүүгч нар ч шинэчлэл шингэсэн шинэ хуулиудтай болж байгаа нь авууштай хэрэг юм. Шинэ хуулиуд мөрдөгдөж эхэлснээр шүүгчдийг сонгон шалгаруулах, хэргийг шүүн таслах, шийдвэр гаргах зэрэг бүх үйл ажиллагаа ил тод болох гэнэ.

Мөн шинэ хуулиар Улсын нэгдсэн төсөв хэлэлцэх үеэр шүүхийн төсвийг хасч, танадаг байдлыг зогсоох үүднээс бие даасан засаглалын хувьд төсвөө УИХ-д шууд өргөн мэдүүлдэг болгожээ. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэн, захиргаа зэрэг хэрэг, маргааны төрлөөр дагнан байгуулж, Улсын дээд шүүхийн эрүү, иргэн, захиргааны танхимын шүүгчид танхим хооронд сэлгэн ажиллахыг хориглосон байна.
Олон орны мөрөөдөөд ч хийж чадаагүй шүүхийн шинэтгэлийг Монгол Улс эхлүүлж чадсаныг холбогдох хүмүүс мэдэгдэж байгаа.
Г.Энхжаргал

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ