Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ ЭДИЙН ЗАСАГ "Их санасан газар ёсөн шөнө хоосон" гэгч болох юм биш биз...?

"Их санасан газар ёсөн шөнө хоосон" гэгч болох юм биш биз...?

Baruun bus tuv zah 1
Zah abrihaar hudaldaj avsn zurag 2
Zahiin barihaar hudaldaj avsn gazar 03

-    Ховд хотод шинээр барихаар төлөвлөсөн битүү худалдааны захыг тойрсон зарим асуудлууд -1.    Маргаан мэтгэлцээн ширүүсэх хандлага ажиглагдах болов. Сонгуулийн үр дүнгээр аймгийн удирдлага шинэчлэгдсэнээс хойш төлөвлөн хэрэгжүүлж эхлээд буй зарим томоохон ажлуудыг дагаж, маргаан мэтгэлцээн ч тасрахгүй байна. Үүний нэг нь аймгийн төвд шинээр битүү худалдааны зах барихтай холбоотой асуудлууд юм.
    Цагаан сарын дараахнаас буюу өнгөрсөн хоёрдугаар сараас

аймгийн удирдлага санаачлан, захын түрээслэгчдийн дунд энэ талаар хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг өрнүүлж, улмаар түрээслэгчид хувь нийлүүлж, “Эвийн хүч” компани байгуулсан. Хувь нийлүүлсэн хөрөнгөнөөс 315.0 сая төгрөг зарцуулж, бизнесмэн Даваадоржоос зах барих газрыг худалдаж авсан, шинэ захын барилгын зураг төслийг хийлгэж эхэлсэн зэрэг хэд хэдэн ажлыг түүнээс хойш амжуулжээ.

Гэтэл уг газрыг худалдаж авсан нь эрх зүйн хувьд зөрчилтэй зүйл бололтой. Учир нь “Газрын тухай Монгол улсын хууль”-д  “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний эсвэл гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд таримал ургамал тарих зориулалтаар, мөн  иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газар, төсөвт байгууллагад зайлшгүй ээзмшүүлэх газраас бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” хэмээн заасан байдаг.

Тэгвэл 315.0 сая төгрөгөөр наймаалалцсан дээрх газрын тухайд аймгийн төвийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, ямар нэг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдаагүй байна. Түүнчлэн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй газраа дамлан худалдахыг зөвшөөрсөн заалт хуулинд байхгүй. Харин эрх бүхий газрын зөвшөөрснөөр эрх шилжүүлж, эзэмшүүлж болно гэсэн заалт бий,      
    Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан шинэ битүү захын барилгын ажлыг 4 сарын 15-наас эхлэнэ хэмээн удаа дараа мэдэгдэж байсан ч одоогоор дээрх ажлуудаас илүүг хийж хэрэгжүүлж завдаагүй байгаагийн зэрэгцээ энэ талаар тус тусын  байр суурийг баримталсаар буй талуудын хоорондын маргаан тэмцэл үе үе ширүүсэх хандлага ч ажиглагдах болов.

Тухайлбал түрээслэгчдийн одоо байрлаж, үйл ажиллагаагаа явуулж буй “Баруун бүс төв зах”-ын удирдлагын зүгээс “Эвийн хүч” компанийг байгуулсан зарим голлох үүрэг бүхий бизнесменүүд, удирдах зөвлөлийн гишүүдийг өөрийн зах дээр худалдаа хийхээ зогсоож, барааны агуулахаа нүүлгэхийг шаардсан боловч, тэд уг шаардлагыг биелүүлээгүйгээс болж контейнер барааны агуулахыг нь өргөгч кранаар өргүүлж, байрнаас нь хөдөлгөсөн, улмаар талууд цагдаа шүүхэд өргөдөл өгсөн явдал гараад байгаа.
    “Баруун бүс төв зах”-ын захирал Батбаяртай уулзаж үүний учрыг тодруулбал: “Бид компанийхаа дүрэм журмын дагуу уг шаардлагыг тавьсан. Нэгэнт манай зах дээр худалдаа үйлчилгээ эрхлэх боломжгүй гэж үзээд шинээр компани байгуулж, тусдаа үйл ажиллагаа эрхлэх шийдвэр гаргасан хүмүүс бидний шаардлагыг биелүүлж, манай талбайг чөлөөлж өгөх нь зүйд нийцнэ. Гэтэл тэд манай талбай дээр хүчээр байрлаж, худалдаагаа эрхлэнэ гэсэн ойлголттой байгаа нь сонин байгаа биз дээ. Энэ шаардлагыг шинээр байгуулагдсан “Эвийн хүч” компаний зөвхөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нь тавьсан. Бусад хувь нийлүүлэгчдийг бид мөн талбай чөлөөлж өг гэж шаардах эрхтэй ч, учраа мэдэлгүй төөрөлдөж, хэсэг нөхдөд мөнгөө өгч хувь нийлүүлснийхээ гайгаар одоо алинд ч үгүй, орох газаргүй болоод байгааг нь ойлгож, ийм шаардлага тавихгүй байгаа. Түүнээс гадна энэ ажиллагааг аймгийн удирдлагаас зориудаар зохион байгуулж, бодлогоор хийсэн нь өрсөлдөөний тухай хуулийн 13.2.7 –д заасан “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” зориудын үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн заалтыг зөрчиж байгаа юм. Мөн аймгийн удирдлага түрээсийн талбөрийг 45.0 мянгаас 55.0 мянган төгрөгт барих ёстой гэсэн чиглэл өгч, шинээр байгуулсан компаний дотоод хэрэгт оролцсон нь мөн л өрсөлдөөний тухай хуулийн 13.2.4-т заасан “бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн” зориудын үйл ажиллагаа явуулж болохгүй гэснийг зөрчсөн хэрэг.

“Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ” гэдэг шүү дээ. Нөхцөл байдлыг судлалгүйгээр хүмүүсийг ийнхүү эрсдэлтэй алхам руу татаж оруулснаас болж ийм байдал үүсээд байна гэдгийг анзаарах хэрэгтэй” гэсэн юм.

    Шинээр байгуулагдсан “Эвийн хүч” компаний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Энхтөрөөс энэ тухай байр суурийг нь сонсоход: “Баруун бүс төв зах” компанитай бидний байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй. Тийм болохоор бид шаардлагыг хүлээж авахгүй байж болно. Хэдийгээр бид хувь нийлүүлж шинээр компани байгуулан, шинэ зах барихаар Засгаас шийдвэр гарсан ч захын барилга яг хэдийд баригдаж дуусах, хэдийд түрээслэгчид шинэ барилгад худалдаа эрхлэх боломжтой болох нь яг таг тодорхой болоогүй учраас шаардлагыг хүлээн авч, талбайг нь чөлөөлөх боломжгүй байна” гэж хариулт өгсөн.
    Шинээр байгуулагдсан “Эвийн хүч” компанид одоогийн байдлаар 378 хүн, тус бүр 2.0-оос 3.0 сая төгрөгийн хувь нийлүүлээд байгаа ба эхний ээлжинд компаний хөрөнгийн 30 хүртэлх хувийг оруулсан хөрөнгийнхөө хэмжээтэй хувь тэнцүүлэн хамтарч эзэмшинэ. Түрээслэгчдийн түрээсийн төлбөр нь эзэмшиж байгаа талбайнхаа хэмжээнээс хамаарна. Тухайлбал 10 метр квадрат талбай ээзэмшиж байгаа түрээслэгч сар тутам 45.0 мянга, 15 метр квадрат талбай ээзэмшиж байгаа түрээслэгч сар тутам 55.0 мянган төгрөгний түрээсийн төлбөр төлнө. 15 метр квадратаас дээш хэмжээтэй талбай ээзмшихийг хязгаарлана. Түрээслэгчдээс авч байгаа төлбөрийг жил тутмын үйл ажиллагааны зардалд зарцуулна. Компаний хөрөнгийн төрийн эзэмшилд байх 70 хувийг аажим аажмаар хувьд шингээх замаар 10-12 жилийн дараа 100 хувь хувийн буюу хувь нийлүүлэгчдийн эзэмшлийн компани болгоно. Одоогийн байдлаар захын барилга хэзээ эхэлж, хэзээ дуусаж ашиглалтанд орох нь яг таг тодорхой бус учир бид хувь нийлүүлэгчидтэй нарийвчилсан тодорхой гэрээ байгуулаагүй байна. Аймгийн ЗДТГ-тай гэрээ байгуулж таарах байх хэмээн нэмж танилцуулав.
2.Өмчтэй болох ийм боломжийн төлөө
                              барьцахгүй үлдэх иргэн бий юу...?

Эндээс нэг ойлгомжгүй зүйл ажиглагдсан нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах обьектийг эзэмшихээр хэсэг хүмүүс хувь нийлүүлсэн компани байгуулаад, тэгээд 10-12 жилийн дараа тухайн хөрөнгийг үнэ төлбөргүйгээр өөрсдийн эзэмшилд шилжүүлнэ гэж байгаа нь хууль журамд нийцэж буй эсэх тухай асуудал юм.
Одоо мөрдөгдөж буй төрийн өмчийн тухай хуулийн 29.З-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно гэж заажээ. Тэгвэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдах худалдааны төвийн барилгыг хувийн компаний эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлэх эрх бүхий этгээд нь хэн байж таарах вэ?
Мөн энэ хуулийн 29-ийн 2-т “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр шилжүүлж болно. 29-ийн 1-д Төрийн өмчийн эд хөрөнгийг орон нутгийн өмч бүрдүүлэх зорилгоор үнэ төлбөргүй шилжүүлэх асуудлыг гагцхүү Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэснээс үзэхэд энэ нь Засгийн газар төрийн өмчийн хороогоор дамжаад зогсохгүй УИХ-аар хэлэлцэж байж шийдвэрлэх асуудал болж таарч байна.

Түүнчлэн “Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн энэ хуульд заасан арга хэлбэр, нөхцөлийн дагуу хувийн өмчид шилжүүлэхийг төрийн өмч хувьчлах гэж ойлгох бөгөөд үүнийг Засгийн газар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын саналыг авч батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах, тэгэхдээ мөн хуулинд заасанчилан
1/ дуудлагаар худалдах;
2/ уралдаант шалгаруулалт / төсөл сонгон шалгаруулах/ ;
З/ төрийн өмчийн хувьцаа, хувь хөрөнгийг худалдах;
4/ төрийн өмчит хуулийн этгээдийг хамтарсан хэлбэрээр өөрчлөн байгуулах;
5/ татан буулгаж эд хөрөнгийг хувьчлах;
6/ менежментийн үр дүнг харгалзан хувьчлах;
7/ давуу эрхтэй тусгай төрлийн хувьцаа гаргах.
8/төсвийн санхүүжилтийг төлсөн хэмжээгээр төрийн эзэмшлийг тодорхой хувиар бууруулж хувьчлах гэсэн арга хэлбэрүүдээс аль тохирохыг сонгох ёстой юм байна.

Тэгэхээр бизнес эрхлэгчдийн өмчтэй болгох зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилгыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгөх боломж нь хуулиар хориотой ажээ. Хэрвээ ийм боломж нь нээлттэй байдаг бол төрийн өмчийг шилжүүлж авах замаар өмчтэй болгож өгөөч гэсэн хүсэлт тасрахгүй нь мэдээж. Би ч гэсэн ийм утгатай өргөдлийг эрх бүхий газарт өргөн барихад бэлэн байна.

    Дээрх хүсэл сонирхлыг биелүүлэхийн тулд тус хуулийн  57 дугаар зүйлд заасанчилан “Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хувь нийлүүлж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийн хөрөнгөтэй нийлүүлж хамтарсан үйлдвэр байгуулах замаар хувьчилж болно” гэснийг авч үзэж болох юм. Гэвч ийм арга замыг ашиглалаа гэхэд нэгд төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн зарим хэсэг / хувьцаа, ногдол хувь/ -ийг хөрөнгө оруулагчид худалдах, хоёрт төрийн өмчит хуулийн этгээдийг шинэчлэх, өргөтгөх зорилгоор бусад этгээдийн хөрөнгө нэмж оруулах, гуравт  төрийн өмчит хуулийн этгээдийн өрийг бусад этгээдэд худалдан барагдуулж, уг этгээдэд өр төлсөн хэмжээгээр төрийн өмчийн хувьцаа эзэмшүүлж болно гэсэн хуулийн заалтуудыг бас л мөрдөх хэрэгтэй болно.

Аль ч тохиолдолд талууд өр барагдуулах, хувьцаа эзэмшүүлэх гэрээ байгуулж, түүнд хувь нийлүүлэх хөрөнгөө харилцан тохиролцсоны үндсэн дээр үнэлж, үйлдвэрлэл, түүнийг удирдах үйл ажиллагааны талаар харилцан хүлээх эрх, үүргийг Нөхөрлөл компанийн тухай хууль, эсхүл Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тусгадаг зарчимтай ажээ.

Улсын төсвийн хөрөнгөөр барьж байгуулсан ямар ч үл хөдлөх хөрөнгө төрийн өмч байх нь маргашгүй зүйл. Тэгвэл шинэ битүү захын барилгын хувьд доод тал нь зөвхөн түүнийг бүтээн босгосон зардал болох 2.5 тэрбум төгрөг, түүнчлэн түүнээс дээш хэмжээгээр  үнэлэгдэх  нь тодорхой бөгөөд хувь нийлүүлэгчдийн байгуулсан компани буюу хувь хүмүүсийн өмчлөлд үнэгүйгээр шилжүүлэх олигтой арга чарга ер олдох шинжгүй байна.
За яахав хуулийг өөрчлөх замаар энэ аргаа хэрэгжүүлж болно гэж үзье. Гэтэл ийм сонирхолтой иргэд зөвхөн захын түрээслэгчдээр хязгаарлагдахгүй гэдгийг дээр хэлсэн.
Иргэдийг төрийн ивээлээр, төрийн хөрөнгөөр өмчтэй болгож болдог юм байна гээд толгойтой болгон ийм хүсэлтээ илэрхийлнэ. Хэнийхийг нь бүтээж өгөөд, хэнийхийг нь татгалзах вэ гэдэг тухайд тэрнээсээ илүү толгой өвтгөсөн асуудал босож ирэх нь мэдээж. Ер нь аливаа зүйлийг сайтар нягтлаж, үүсэх үр дагаварыг нь бодож үзэлгүйгээр ам алдснаас болж гарах урхаг, нөлөөг нь тааж хэлэхийн аргагүй бололтой.  

“Их санасан газар есөн шөнө
хоосон” гэгч болох юм биш биз...?

Зах дээр худалдаа эрхлэгчдийг өмчтэй болгох гэсэн “сайхан сэтгэл” маань эрх зүйн хувьд ийм байдлаар хад мөргөж, цааш явах боломжгүй болж ирээд байгаа бол улсын төсвөөс хөрөнгө гаргаж, уг обьектийг барьж байгуулах тухайд бас л асуудалтай бололтой.
Юу гэвэл Төсвийн тухай Монгол улсын хуулийн 10.1.14-т тухайн жилийн төсвийн хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтын арга хэмжээний жагсаалтад шинэ арга хэмжээ нэмж тусгахгүйгээр, тэдгээрийн гүйцэтгэлийн явц байдалтай уялдуулан, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын дүнд багтаан хөрөнгийн зохицуулалтыг хийх” тухай заасан бий. Тэгэхээр аймгийн төвд баригдах шинэ битүү захын барилгын ажлыг тендер зарлаж гүйцэтгүүлэхийн тулд 2013 онд Ховд аймагт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээний жагсаалт, төлөвлөгөөнд тусгуулсан байх хэрэгтэй аж. Гэтэл харамсалтай нь 2.5 тэрбумаар шинэ захын барилга барина гэсэн зүйл жагсаалтанд ч төлөвлөгөөнд ч багтаагүй байна.
Төсвийн тухай Монгол улсын хуулийн 24.4-т Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэсэн заалт байгааг одоо яаж аргалах вэ...? гэсэн бас нэг “толгойны өвчин” өмнөөс угтаад авах нь тэр.
Саяхан Монгол улсын тэргүүн шадар сайд Ховд аймагт ирээд захын түрээслэгчидтэй уулзах үеэрээ Ховд аймгийн төвд шинэ битүү зах барихад зарцуулах хөрөнгийн асуудлыг эцэслэн шийдэгдсэн гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл хуулийн дагуу тухайн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөнд орж батлагдаагүй. Төсвийн ерөнхийлөн захирагч буюу ерөнхий сайд багцаасаа гаргана гэж байгаа ч, санхүүгийн нөөц чадавхийн хувьд ч, төсвийн зориулалтын хувьд ч ийм боломж байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй гэж байсан.        

“Их санасан газар есөн шөнө хоосон” гэгч болох юм  биш биз..? гэсэн таагүй бодол төрж эхэлж буйг “иргэдээ өмчтэй болгох гэсэн юм шүү дээ” гэсэн “гэнэн цагаан” санаагаар цайлгахаас өөр арга чарга олдож өгсөнгүй.

    Улсын төсвийн хөрөнгөөр барилга бариулаад хоёр гуравхан сая төгрөгөөр эзэн нь болчих ховор завшааны төлөө зарим нь банкнаас зээл аван байж, хувь нийлүүсэн түрээслэгчдийнхээ санааг зовоохоос түвэгшээж байгаа ч бодит байдал ийм хойно яая гэхэв.
    Уул нь бол ил задгай газарт худалдаа эрхлэж буй түрээслэгчдийн өвөлд нь даарч хөрөх, зунд нь наранд халж, халшрахын зовлон, худалдаалж буй бараа бүтээгдэхүүнийх  нь хувьд хадгалалтын горим, стандартыг хангах боломжгүйгээс болж, хэрэглэгчдийг хохироох давхар эрсдэлийг арилгах гэсэн тун чиг дэмжүүштэй санаа гэдэг нь яах аргагүй үнэн.
Энэ үүднээсээ шинэ битүү захын  барилга барих ажил бүтэмжтэй боллоо гэхэд хамгийн эхний ээлжинд хүнсний захуудад ил задгай, эсвэл шаардлага хангахгүй байранд худалдаа  эрхлэгчдийг тэрхүү шинээр баригдах битүү зах руу эхний ээлжинд шилжүүлэхээр тооцоолох учиртай. Гэтэл хүнсний худалдаа эрхлэгчид бус бэлэн хувцас, тавилга эд хогшил гэх мэтчилэн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг бараан захынхан эхний ээлжинд тийшээ шилжихээр бүх бэлтгэл зохион байгуулалтыг базаагаад, хүнсний захынхныг дараагийн асуудал хэмээн орхисон нь бас нэг ойлгомжгүй зүйлийг бий болгоод байна.  Түүнээс гадна улсын төсвөөс 2.5 тэрбумыг зарцуулж бүтээн босгоно гээд байгаа энэ барилгыг сэндвич хавтангаар барихаар зураг төсөл нь хийгдсэн явдал юм. Мэдээж хямд төсрийг нь бодож ийм шийдэл гаргаа биз. Гэхдээ ийм хэмжээний мөнгөөр 500 гаруйхан түрээслэгчийн багтаамжтай захын барилгыг тоосго, бетон гээд удаан эдэлгээтэй сайн чанарын материалаар барих боломжгүй байна гэхэд нэг л итгэмээргүй санагдаад байна. Ер нь тэгээд худалдааны төвийн барилгыг сэндвич хавтангаар барих нь хэр зохимжтой бэ гэсэн асуулт гарч ирнэ. Сэндвич нь агаар нэвтрүүлдэггүй, бас чийг татаж хөлөрдөг гэх мэтээс болж тэнд зогсож байгаа хүмүүсийн тав тух эрүүл мэндээс гадна бараа бүтээгдэхүүний хадгалалтын горим, чанар стандартанд ч сөрөг нөлөө үүсгэж болзошгүй гэсэн үг.

Шинэчлэгдэн батлагдсан төсвийн тухай хуулиар орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлсэн. Орон нутагт хийгдэх бүх хөрөнгө   оруулалт тендер сонгон шалгаруулалтыг тухайн орон нутаг нь мэдэж зохион байгуулах боломжтой болсон гэх боловч энэ битүү захын барилгын хувьд асуудал нь шийдэгдлээ гэж үзэхэд лав л орон нутагт тендер зарлагдахгүй нь тодорхой болоод байгаа. Үүнийг дээрх “сэндвич хавтан” гэх мэттэй холбоод бодоход томчуудын далд эрх ашигт үйлчилсэн “мөнгө угаах” ажиллагаа явагдах гээд байгаа юм биш биз гэсэн хардлага төрөхийг ч буруутгамгүй.         
Ер нь бол хэтэрхий “яарч, дааралгүй”-гээр бизнес эрхлэгчдийн дунд шударга өрсөлдөөний зарчмаар уралдаант шалгаруулалт зарлах ч юм уу, өөр оновчтой арга замаар энэ асуудлыг цогцоор шийдэх боломжийг эрэлхийлсэн бол ийм төвөгтэй асуудлууд үүсэхээргүй байсан ч юм бил үү..?
“Аливааг хийхдээ долоо хэмжиж байж нэг огтол” гэсэн  бидний өвөг дээдсийн шалгарсан гүн ухаан бий.
Тиймээс дахин нягтлаад долоо дахиж хэмжээд үзэхэд болохгүй нь юу байх билээ.

Г.Төрмөнх

Comments 

 
#24 цэвээн 2013-05-04 01:25
ха ха. мөн их санасан газар ес битгий хэл хонох нь доо.хэ хэ хэ
Quote
 
 
#23 Би 2013-04-29 19:23
Луйварчдыг шоронд хийх хэрэгтэй.Бараг 1 тэрбум төгрөг бнштээ.Энэ их мөнгийг угааж байгаа цаад эзнийг олох хэрэгтэй.
Quote
 
 
#22 Зочин 2013-04-28 02:51
Би уг нь ардчлалыгдэмждэ г хүн.Гэтэл АН юу хийхгээд байгааг ойлгохоо болилоо.Захад наймаа хийж ,сая сая төгрөг олж байгаа хүмүүст хөрөнгө оруулалт хийж байхаар нэг ангид 40-50 хүүхэдтэй цэцэрлэ,г сургуульд хөрөнгө оруулах хэрэгтэй баймаар. Мөн тэдний байр байшинд засвар хийж өвөлдөө уур савссан байрыг янзалмаар байх юм.Гэтэл юун тэр бум тэр бумаар зах барих ..ёо ёо ёо .Бодохоос дургүй хүрч байна.
Quote
 
 
#21 Зочин 2013-04-27 15:06
Хууль эрх зүйгээр бол татвар төлөгчдийн мөнгийг ард иргэдэд зүгээр хэзээ ч өгдөггүй.Тэгвэл би өнөөдөр орох оронгүй айлын гэрт гэр бүлтэйгээ амьдарч бна. Байранд орохын тулд 30%-г би өөрөө гаргая,улс 70%-г гарга гэж болох нь ээ.
Quote
 
 
#20 Иргэн 2013-04-27 14:40
ene sanaa butehgui ee.zasag tsalingaa taraah mungugui,zeelii n mungunuus abch baihad.
Quote
 
 
#19 Иргэн 2013-04-26 23:16
томчуул ард түмнийг мөн хуурах юм.ард түмэн ч ард түмэн.ийм хууран мэхлэлт хийж байхад үнэмшиж л байдаг.төрийн мөнгө хэзээ ч хувийн болдоггүй л байхгүй юү.
Quote
 
 
#18 zochin 2013-04-26 23:06
Mungu ugaah ajil ayg munduu.Humuusig hoshigruulaad,e tses suuld ni tomchuulin hurungu bolj uldene shuu dee.
Quote
 
 
#17 Түрээслэгё 2013-04-26 22:48
яанаа. би ахиухан мөнгө өгсөн байгаа. дээрээс нь зээл авсан.одоо яанаа.бидний мөнгө байхгүй зарцуулсан сураг дуулдсан.яг үнэн байж таарах нь.хөөе хүмүүсээ хөдөлцгөөе.мөнгөө буцааж авахын төлөө хөдлөцгөөе өө.
Quote
 
 
#16 Зочин 2013-04-26 22:43
Наадхи чинь засаг даргын чинь хийж байгаа мөнгө угаах ажил л байна шүү дээ. Та нарын өгсөн мөнгө дашин шог..хэ хэ хэ
Quote
 
 
#15 Түрээслэгч. 2013-04-26 22:39
Хөөе.Хүмээсээ.дээрх зүйлийг уншсан чинь ёстой бүтэхгүй үлгэр байна. Өгсөн мөнгөө хүүтэй буцааж авцгаая.
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ