Download Firefox
Download Firefox

Monday, Sep 28th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Бодож, Сэтгэж, Бүтээцгээе!!! "Ирээдүйдээ итгэх итгэлгүй үндэстэн хэзээ ч хөгждөггүй"

"Ирээдүйдээ итгэх итгэлгүй үндэстэн хэзээ ч хөгждөггүй"

hvvhed1

хүүхэд бол хүн төрөлхтөний үе удмын залгамж холбоо, ирээдүйн нийгмийн эрхэм дээд сайн сайхныг бүтээг мөн. хүүхэд бидний ирээдүй Монгол орны ирээдүй болсон хүүхэд багачууд маань эхээс төрж, энэ хорвоод хүн болж мэндлэхдээ элэг бүтэн, айх аюулгүй, амар тайван амьдарч, эцэг эхийн хайр халамжинд өсч бойжих ёстой. Хүний эрх гэдэг нь бүхэлдээ хүн болж төрөхөөсөө

эхлэн түүнгүйгээр амьдрах боломжгүй байх тухай ойлголт юм. Тийм болохоор хүүхдийн эрх нь энэ ойлголтод багтдаг.
Хүүхэд бол хүн бүхний хамгийн нандин “Эрдэнэ”.
Хүүхэд тэр болгон өөрийнхөө төлөө тэмцээд, зүтгээд байж чадахгүй.
Санаа сэтгэл, ухамсар, хүмүүжил, эрүүл мэндийн хөгжлийн шатандаа байдаг учраас тэдгээр үзэл бодол, итгэл үнэмшил төлөвшөөгүй байдаг.
Эрх зүйн утгаараа насанд хүрсэн хүмүүсээс илүү давуу эрх эдлэх боловч зарим эрхийг өөрөө бие даан хэрэгжүүлэх боломжгүй.
Иргэний үнэмлэх авсан эсэхээс шалтгаалахгүйгээр эх дэлхийд мэндэлсэн тэр үеэс Монгол Улсын иргэн болно.
Монгол Улсын төр нь хүүхдийн эрх ашиг, сонирхолыг хамгаалах хангахуйц эдийн засаг, нийгэм, соёл, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлж өгөх үүргийг иргэн хүүхдийнхээ өмнө хүлээдэг.
Хүүхэд Монгол Улсын иргэн бөгөөд гэр бүлийнхээ нэг гишүүний хувьд төрөлхөөс заяагдмал, хуулиар баталгаажсан эрхээ насанд хүрэгчийн нэгэн адил эрх тэгш, бүрэн эдлэх учиртай.

Хүн төрөлхтөний ба монголчуудын уламжилж ирсэн, юу юунаас эрхэм чухал нэгэн зорилго байдаг. Энэ нь үр хүүхдээ сайн хүн болгох, үндэс угсаагаа залгамжлуулах явдал юм.
“Үртэй хүн жаргадаг, үндэстэй мод ургадаг” гэдэг. Гэтэл насанд хүрэгсэд, томчууд л  хүүхдийн эрхийг зөрчиж байна.
Өрх гэр бүл нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх гол цөм гэдгийг хүн бүр мэддэг боловч мэдсэнийхээ хэрээр ажиллаж чаддаггүй.
Хүүхдэд өрх гэр бүл нь нэгж байгууллага, хамт олон нь бөгөөд ерөнхийдөө нэгэн жижиг нийгэм юм. Энэ жижиг нийгэм л түүнд нийгмийн харилцааны анхан шатыг тавьж өгч байж хүүхэд ирээдүйдээ итгэлтэй бие хүн болон төлөвшдөг. Тийм учраас хүүхдийг өсөж хөгжихөд гэр бүлийн нөлөө асар их гэдгийг хүн бүр, тэр дундаа эцэг эхчүүд илүү их анхаарах учиртай.

 Жишээ нь: Гэр бүлийн нэг гишүүн архичин бол тэр хүн үр хүүхдийнхээ архины багш нь л болно. Гишүүн бүр үлгэрлэгч байх ёстой. Үлгэрлэгч гэдэг нь хүүхдэд албадан заагаагүй байхад бие сэтгэлээрээ, орчноосоо олж авдаг онцгой чухал сургалт юм.
 Мөн өрх гэр бүл нь эрүүл саруул орчныг бүрдүүлж, эрүүл мэндийн төв байх ёстой.
 Өрх гэр бүл нь нийгмийн халамжийн төв байх ёстой. Үр хүүхдээ төрүүлсэн л бол хайр халамж үзүүлэх хэрэгтэй.
Өрх гэр бүл нь хууль ёс зүйн өргөө байх ёстой. Ах захаа хүндэлдэг, цээрлэх зүйлийг багаас нь зааж сургах  хэрэгтэй.
Эцэг эхчүүд үр хүүхдээ ямар нэгэн өвчин тусаж,  өвчтэй болчих вий гэж зовохоос биш зан суртахуун, хүмүүжлийн доголдолд орчих вий гэж нэг их зовдоггүй. Ухаан орхоороо засарчих байх гэж найдсанаас ямар ч хүнд өвчнөөс дутахгүй хүмүүжлийн доголдолд оруулж болох юм.
Өрх гэр бүлийн гишүүд сэтгэл зүйч байх ёстой. Хүүхдээ хүлээцтэй сонсож сурах, тэдний үзэл бодлыг хүндэтгэх, юу мэддэг чаддагаа үр хүүхэддээ байнга заах, дагалдуулан сургадаг байх хэрэгтэй. Таны болон удам угсааны чинь авъяас чадварыг зөвхөн таны хүүхэд л эзэмшиж үлдэх учир эцэг эхчүүд үе залгамжлагчтайгаа цаг заваа гарган уйгагүй ажиллах хэрэгтэй гэдгийг зөвлөе.
Бид ирээдүйнхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө анхаарах нь үнэлж барашгүй ач холбогдолтой бөгөөд хэлж барашгүй үр дүнтэй юм. Үүнээс илүү чухал эрхэм зорилт гэж байхгүй.

“Хүн болох багаасаа” гэж манай эртний сайхан үг байдаг. Хөгжих, хүмүүжих хамгийн хялбар нас нь хүн төрөлхтөнд хүүхэд нас байдаг. Хүүхдийн санаа бодол хиргүй, тунгалаг, сүү шиг ариун цагаан, хичнээн гэнэн цайлган байдгийг хэн бүхэн мэднэ.
Энэ агуу их цайлган, цагаан сэтгэлд зүүний үзүүрийн төдий ч толбо үүсгэх эрх томчууд бидэнд байхгүй. Хүүхэддээ зөв зүйтэй хандах нь ирээдүйд хувь хүн төдийгүй улс үндэстэний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын асуудал юм.
Хүмүүжил нь хүн амьдрал хоёрын хооронд явагдаж байгаа зохицол, тэнцвэр, үйлчлэл, зөрчлийн хувьд төрөл бүрийн хэлбэрээр илрэн гардаг.
Хүүхэд багаасаа эхлэн юмсын гадаад байдал, өнгө дүрс, ертөнцийн утга учрыг аажмаар ойлгон авдаг.
Эндээс л хүмүүжлийн суурь мэдлэг хуримтлагдаж ирдэг. Гэр орон, гудамж талбай, үзсэн кино, харсан үзсэн зүйл зэрэг нь хүүхдийн тархинд яг тэр чигээр буулгагдан үлдэж хүмүүжлийн суурь мэдлэгийн сан хөмрөгийг баяжуулж байдаг.
Мөн хүүхдийн чихээр дамжин нэвтэрч байгаа амьдралын түмэн мэдээллүүд тэднийг бас хүмүүжүүлж байдаг. 70 хувийг харааны, 20 хувийг сонсголын сэрлээр хүлээж авдаг байна. Тийм учраас хүүхдийн дэргэд эцэг эхчүүд юу хийж, юу ярихаа бодож, цэгнэдэг байх учиртай.
 Гэтэл зарим нэг эцэг эх төрүүлж өсгөсөн үр хүүхэддээ  хайр халамж, анхаарал тавихгүй байх, сурч боловсрох нөхцөл хангамжаар дутаах, гэр бүлийн ёс суртахууны гажуудал, тэдний дарамт хүчирхийлэлд өртсөн, бусдад уруу татагдах, эцэг эх нь байнга архидан согтуурдаг болон манай орны нийгэм эдийн засгийн зах зээлийн харилцаанд шилжсэн шилжилтийн нөхцөл байдал нь хүний оюуны чадавхийг дайчлан, амьдрах ухаанд суралцуулж, нийгмийн эмзэг бүлэг, ялангуяа монгол орны ирээдүйн хувь заяаг шийдэх их хүч болсон хүүхдүүдийн зарим хэсэгт хүндээр тусч ахуйн ядуурлаас болж гуйлга гуйх, хулгай хийх, амьд явахын эрхэнд гудамж, талбай, орц хонгил, дулааны цооногт  хоноглож, тэнэмэл амьдралтай явж байна.
Амьдралаас харахад хүүхдийн эрх олон талаар зөрчигдөж байна. Тухайлбал: орон байр, хоол хүнс, эмнэлэгийн үйлчилгээнээс эхлээд нийгмийн үйл ажиллагаанд оролцох боломжийг олж авах хүртэл тулгамдсан асуудал олон байгаа юм.
Гэр оронгүй хүүхэд харьцангуй цөөн байгаа боловч гэр бүлийн хүчирхийлэл, тэвчишгүй хөдөлмөрийн дарамтаас болж гэр орноо орхиж дайжсан хүүхдүүдийн тоо хот суурин газар олширсоор байна. Хөдөөгийн хүүхдүүдийн хувьд ч хүчирхийлэлд автах, гарын дор ажил нэрээр хүүхдийг ганцааранг нь отор нүүдэлд явуулах, ялаа шумуултай халуунд олон хоногоор идэх хоолгүй шахам тариа ногооны талбайд ажиллуулах зэрэг тэвчишгүй хөдөлмөрийн жишээ ажиглагдсаар байна.

Энэ мэт жишээнээс болж хүүхдүүд гэр орноо орхин дэмий тэнэх, улмаар хулгай хийж  гэмт хэрэгт холбогдон сурч боловсрох цаг хугацаагаа алдаж байна.
Сүүлийн үед хүүхдийг ялгаварлан гадуурхах үзэгдэл ажиглагдах боллоо. Эцэг эх нь ажилгүй, ам бүл олуулаа сургуульд сурдаг айлын хүүхэд хувцас хунар муутай байгаагийн зэрэгцээ нийллэг цайллага, анги танхимаа тохижуулах, найз нөхдийнхөө зовлон жаргалыг хуваалцах мөнгө төгрөггүйгээс зожиг нэр авч улмаар ухамсар дорой зарим багшид  хувцасны өнгөөр гадуурхагдаж эхлэх хандлага гарч байна.
Энэ байдал нь хүүхдүүдийн сургууль завсардах гол шалтгаануудын нэг болдог. Өөрөөр хэлбэл тэдний сурч боловсрох, үе тэнгийн нөхөдтэйгээ мөр зэрэгцэн явах эрхийг мөнгө төгрөг хязгаарлаж байна.
Энэ мэтээр хаана хүүхдийн эрх зөрчигдөж байна тэнд ирээдүй хойч үеийнхний хувь тавилан алдарч хүүхдийн заяа төөрч байна.
Ийнхүү нийгмийн болон бусдын нөлөөгөөр эрх нь зөрчигдөж заяа нь төөрсөн хүүхдүүд амь амьдралаа алдаад зогсохгүй хэдэн жилийн дараа засаршгүй танхай этгээдүүд болж болзошгүй юм.
Энэ мэт сөрөг нөлөөлөлд хойч үеэ өртүүлэхгүйн тулд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, багш, эцэг эхийн гүйцэтгэх үүргийг өндөржүүлэх, тэдний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах хэрэгтэй.

Мөн хүүхдийн эрх ашгийг хамгаалах ажилд иргэд, эцэг эхчүүд, хүүхдийн сайн дурын байгууллага хамтран ажиллаж байж тухайн түвшинд хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх талаар тодорхой амжилтанд хүрч чадна.
Түүнчлэн эрх ашиг нь хохирсон болон гэмт хэрэг зөрчилд холбогдсон хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд чиглэсэн ажил сургалтыг шинжлэх ухаан, соёлын байгууллагатай хамтран зохион байгуулах, шаардлагатай ном, сурах бичиг, гарын авлага, сурталчилгааны материал, кино үзүүлэх, биеийн тамир, спортоор хичээллүүлэх хэрэгтэй.
 Ингэснээр тэдний сэтгэл санаа, бие махбодийг сэргээж, өөдрөг үзлийг бий болгоход чухал нөлөө үзүүлнэ.
Монгол улс хүүхэд залуучуудын орон мөн. Улсын хүн ам зүйн бүтцэд насны хувьд хамгийн өнөр бүлэг нь хүүхдүүд байгаа бөгөөд нийт хүн амын 46.6 хувийг 18 нас хүрээгүй хүүхдүүд эзэлж байгаа нь тус улсыг залуучуудын орон гэдгийг зүй ёсоор илэрхийлж байгаа нь бидний бахархал хэдий ч хүүхэд залуучуудын хүмүүжил, ёс суртахууны доголдол тэднээс үйлдэж байгаа гэми хэргийн шинж, нийгэмд учруулж буй хор, аюул нь бидний анхаарал татсан хэвээр байна.
 Сүүлийн 3 жилд хүүхэд гэмт хэрэг үйлдэх нь өсөж байгаа бөгөөд хараа хяналтгүй хүүхдүүдийн үйлдсэн хэрэг, зөрчил ч багагүй хувийг эзэлж байгаа юм. Хараа хяналтгүй хүүхэд цаг ямагт сэтгэл санаа, биеийн дарамтанд байдгаас гадна, эрхээ эдэлж, нийгмийн халамжийг хүртэж чаддаггүй.
Хүүхэд 3 орчинтой харьцдаг гэж хэлж болно.  Үүнд:
1.    Гэр бүл
2.    Сургууль, цэцэрлэг
            3. Олон нийт, үйлчилгээний газар. Эдгээр орчинд хүүхдийн эрхийг холбож чадваас ямар нэгэн сөрөг үзэгдэл гарахгүй байх үндэстэй.
Хүүхэд бүрийг хөгжилтэй, хүмүүжилтэй, шударга, хүмүүнлэг, өндөр соёл боловсролтой иргэн болгон төлөвшүүлэхэд бүх нийтийн оролцоо шаардлагатайг анхааруулан одоо, ирээдүй, бүх үеийнхний тусын тулд Хүүхдийн эрхийн тухай хууль болон холбогдох бусад баримт бичгүүдийг  хэрэгжүүлэхийг  та бүхнээс хүсч байна.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ