Download Firefox
Download Firefox

Monday, Jun 17th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгаль ба асуудал Дөргөн сумын Засаг дарга Х.Дэлгэрнасан: Алт олборлуулахгүй гээд хааж боогоод үр дүнд хүрэхгүйг ойлгосон

Дөргөн сумын Засаг дарга Х.Дэлгэрнасан: Алт олборлуулахгүй гээд хааж боогоод үр дүнд хүрэхгүйг ойлгосон

dorgon-alt
dorgon-alt1

-Та хэзээ энэ албанд томилогдсон бэ?
-2012 оны 12 сарын дундуур ажлаа хүлээж авсан.
-Дөргөний алтны орд хэдийнээс эхлэн нээгдсэн бэ?
-Дөргөн сумын нутаг дэвсгэрт “Хөх эрэг” хэмээх газарт 2012 оны 12 дугаар сарын 04-нээс эхлэн алт гарч эхэлсэн байгаа. Аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хар-Ус нуурын

тусгай хамгаалалтын захиргаанаас ажлын хэсгийнхэн ирж хоёр хоног хамгаалахад нинжа нар тарж алга болсон ч тэднийг яваад л дахиад хүрээд ирчихсэн.
-Алтны орд газрыг хамгаалах талаар ямар арга хэмжээ авав?
-2013 оны 01 сарын 15-наас эхлэн энэ газрыг нөхөн сэргээх, хамгаалах шийдвэр гаргаад хоёр өдөр трактороор булсан. Өдөрт бол хамгаалж, шөнө хамгаалж чадахгүй байсан. Сайр  жалга ихтэй учраас хаанаас ч хэн ч дайрч болохоор тийм тогтоцтой газар л даа. Трактороор булсан нүхийг өглөө ирэхэд л шөнөд нь ухчихсан байдаг байсан. Ухсан нүхийг нь булах бас зөв шийдэл биш байна гэж ойлгосон. Ашигт малтмал олборлох тухай заалт, журам, тогтоолыг судалж үзээд Засгийн газрын 308 тоот тогтоолын дагуу сумын иргэд маань алтны ордоо бичил уурхай хэлбэрээр ашиглах нь боломжийн санагдаж, тэдэнд танилцуулж ойлгуулсан.
-Бичил уурхай хэлбэрээр ашиглах боломжийг судалж үзсэн гэсэн үг үү?
-Тиймээ. Бид энэ газрыг орвонгоор нь эргүүлүүлчихгүй байхын тулд хамгаалалах гэж их хичээсэн. Сумын иргэд дөрвөн багийн 43 гишүүнтэй “Өнгөт” хэмээх нөхөрлөл байгуулаад сумын ИТХ-ын ээлжит бус V р хуралдаанаар бичил уурхай хэлбэрээр ашиглуулвал боломжтой юм байна гэсэн шийдвэр гаргасан. Түүнийгээ Ашигт малтмалын газарт 2013 оны 03 дугаар сарын 21-нд хүсэлтээ явуулсан.
-Нөхөрлөлийн гишүүд өнөөдөр юу хийж байна?
-2012 оны 03 дугаар сарын 13-наас нөхөрлөлийн гишүүд багийн зохион байгуулалтад ороод хамгаалж байна. Энэ бүхнээс харахад иргэд л өөрсдөө хамгаалж чадах юм байна гэсэн шийдэлд хүрсэн.
-Нөхөрлөлийн гишүүдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Бид байгалиа нөхөн сэргээх хөрөнгөө төвлөрүүлэх, байгаль хамгаалах сангаа бүрдүүлэх, татвараа төлөх гэх мэтчилэн хуулийн дагуу шаардлагыг тавьж байгаа.  
-Хамгаалах үед нь сум хамгаалж ирлээ. Бидэнд хууль бус олборлогчидтой тэмцэх баталсан төсөв алга. Байгаль орчин ногоон хөгжлийн газрын дарга З.Лхамхүү томилогдоод сарын хугацаанд хоёр ч удаа ирж алтны хор уршгийн талаар сумын иргэдэд сургалт хийсэн байна. Энэ сургалт маш үр дүнтэй болсон нь харагдаж байгаа юм.  
-Бичил уурхай хэлбэрээр ашиглах эрхзүйн үндэслэл юу байна?
Засгийн газрын 308 тоот тогтоолын дагуу бол нөхөрлөл ашиглах бүрэн боломжтой гэж ойлгож байгаа.

Дөргөн сумын ИТХ-ын дарга О.Орломсүрэн: Уугуул иргэд газар нутгаа хамгаалж чаддагийг харуулж байна
Манай суманд алт гараад дөрвөн сар өнгөрлөө. Иргэд нөхөрлөл байгуулаад ажиллахаар санаачлага гаргасан Иргэдийн хурал хуралдаан хийж зөвшөөрсөн. Төр захиргааны байгууллагын зүгээс дөрвөн сарын турш хамгаалах гэсэн ч амжилт олоогүй. Ер нь бол иргэд газар нутгаа хамгаалж чаддагийг харуулж байна. Алтны орд бол гол усандаа ойр учраас ямар ч аюул нүүрлэж болох талтай. Тиймээс Иргэдийн хурлын хувьд бичил уурхай хэлбэрээр ашиглахыг нь дэмжиж байгаа.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Эрдэнэбаатар: Иргэдээ дэмжиж байгаа
“Хөх эрэг”-т алтны орд газар байгаа нь мэдэгдээд дөрвөн сар орчим хугацаа өнгөрч байна. Энд гадна, дотны олон хүн гар аргаар алт олборлохоор ирсэн. Сум орон нутгаас энэ хэсгийн нутгийг хамгаалах гээд төрийн албан хаагчдыг ч дайчилж байсан удаа бий. Гэтэл бид үнэхээр хүч мөхөсдөж ирсэн. Иргэд “Өнгөт”  хэмээх нөхөрлөл байгуулж багийн зохион байгуулалтад орсноор нэг сарын хугацаанд тухайн бүс нутагт нэг ч хүний гар хүргэлгүй хамгаалж байна. Иргэд ордыг ашиглая, хамгаалъя, харин орон нутгаас хяналт тавъя гэсэн саналтай байгаа. Өөрсдөө ашиглая, хамгаалъя гэж байгаа. Нөхөн сэргээлтийг өөрсдөө хийе гэсэн асуудал тавьж байгаа. Бид ч дэмжиж байгаа.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ