Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Танин мэдэхүй Мэргэжлийн хичээлийн улсын олимпиадад 16 багш, 26 сурагч оролцохоор эрхээ авчээ

Мэргэжлийн хичээлийн улсын олимпиадад 16 багш, 26 сурагч оролцохоор эрхээ авчээ

Olimpiad 01
Olimpiad 02
Olimpiad 03

Ерөнхий боловсролын сургуулиудын 2012-2013 оны хичээлийн жилийн мэргэжлийн хичээлийн  олимпиадын 2-ын давааг  2013 оны 4 дүгээр  сарын 8-наас 4 дүгээр сарын 11-ний  хооронд  Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургууль, Цаст-Алтай цогцолбор, Прогресс сургууль дээр амжилттай зохион байгуулсан ба   15 хичээлийн 45 төрлөөр ерөнхий боловсролын

24 сургууль болон , ”Хөгжил” МСҮТ –ийн 488 багш, 654 сурагч оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлджээ.
Олимпиадын 2-ын даваанд оролцогсдыг байр эзлүүлэн эхний 3 байр эзэлсэн багш сурагчдыг Боловсрол, соёлын газрын өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж, тэргүүн байр эзэлсэн 16 багш, 26 сурагчид улсын олимпиадад оролцох эрхийн бичиг олгосон байна.  
Түүнчлэн улсын олимпиадын 3-ийн даваанд оролцох багш, сурагчдын зардлын асуудлыг шийдвэрлэн нэгдсэн унаагаар явуулах бэлтгэлийг хангаад байгаа ажээ.

Мэргэжлийн хичээлийн олимпиадад тэргүүлж улсын уралдаанд
оролцох эрх авсан багш сурагчдын нэрсийг толилуулж байна

Англи хэлний хичээлээр:  Жаргалант сумын  “Прогресс”сургуулийн багш  Зоноровын Буянхишиг, тус сургуулийн 11 –р ангийн сурагч Гиваасүрэнгийн Хулан, 9-р ангийн сурагч Дагиймаагийн Сүх-Очир,
Орос хэлний хичээлээр: Жаргалант сумын 3-р сургуулийн багш Нанзаддоржын Болормаа, “Прогресс”сургуулийн 11 –р ангийн сурагч  Баттулгын Ариунзаяа, Нэгдүгээр сургуулийн 9-р ангийн сурагч  Өрнөхдэлгэрийн Баярмагнай,
Сэтгэх чадварын төрлөөр: Жаргалант сумын “Цаст-Алтай” сургуулийн багш Мархын Цэндсүрэн, Алтай сумын ахлах сургуулийн 9-10 -р ангийн сурагч Ариунболдын Энхзаяа, “Прогресс”сургуулийн 10-11 –р ангийн сурагч Нямцоожын Номин
   Математикийн хичээлээр: “Прогресс”сургуулийн дунд ангийн багш Эрдэнэчимэгийн Цэвэгмид, Жаргалант 1-р сургуулийн бага ангийн багш Нацагдагвын Энхжаргал, “Прогресс”сургуулийн 11 –р ангийн сурагч Гансүх Оюунтүлхүүр,  Жаргалант сумын “Цаст-Алтай” сургуулийн 11 –р ангийн сурагч Нямлхагвын Тэргэл, мөн “Цаст-Алтай” сургуулийн 10 –р ангийн сурагч Батмөнхийн Батгэрэл, мөн сургуулийн 9-р ангийн сурагч Нанжидын Одгэрэл, Жаргалант сумын Зургаадугаар сургуулийн сурагч Д.Тэнгис
Мэдээлэл зүйн хичээлээр: Жаргалант сумын “Цаст-Алтай” сургуулийн багш Даваасүрэнгийн Баасанжав, “Цаст-Алтай” сургуулийн 11 –р ангийн сурагч Г.Бат-Орших
Физикийн хичээлээр: “Цаст-Алтай” сургуулийн багш Жамъяаны Даваажав, Жаргалант сумын Хоёрдугаар сургуулийн 11 –р ангийн сурагч Чулуунхүү, “Цаст-Алтай” сургуулийн 9–р ангийн сурагч Ууганбаярын Төмөр-Очир
Монгол хэлний хичээлээр: Жаргалант сумын Гуравдугаар сургуулийн багш Б.Туул, “Прогресс”сургуулийн 11 –р ангийн сурагч Х.Номин-Эрдэнэ, “Цаст-Алтай” сургуулийн багш Батхүүгийн Цэцэгмаа, , “Цаст-Алтай” сургуулийн 11 –р ангийн сурагч Г.Ургамал
Химийн хичээлээр:  “Цаст-Алтай” сургуулийн багш М.Цэвэлмаа, Дуут сумын ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Б.Туул
Биологийн хичээлээр:  Алтай сумын ахлах  сургуулийн багш Ц.Лхагвасүрэн, “Цаст-Алтай” сургуулийн 11 –р ангийн сурагч М.Дуламсүрэн
Газарзүйн хичээлээр: Мөнххайрхан сумын ахлах сургуулийн багш Х.Сүхчулуун,  Манхан сумын ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Лувсанжамцын Эрдэнэбаяр,
Нийгмийн тухай мэдлэг хичээлээр: Жаргалант Цаст-Алтай сургуулийн багш Хаш-Эрдэнийн Нямсүрэн, “Цаст-Алтай” сургуулийн 11 –р ангийн сурагч Г.Нямтулга
Технологийн хичээлээр (эмэгтэй): Буянт сумын ахлах сургуулийн багш Доржийн Цэрэндулам,  Жаргалант сум Нэгдүгээр ”сургуулийн 11 –р ангийн сурагч Ц.Одонтуяа,
Технологийн хичээлээр (эрэгтэй): Дарви сумын ахлах сургуулийн багш Ж.Баттөмөр, Жаргалант сум “Прогресс”сургуулийн 11 –р ангийн сурагч Б.Балжинням,
Дизайны хичээлээр: Жаргалант сумын Хоёрдугаар сургуулийн багш С.Мөнхтогтох, Жаргалант сумын Хоёрдугаар сургуулийн сурагч Төгөлдөр, Жаргалант сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Б.Лхагватөмөр (усан загвар), Жаргалант сумын Хоёрдугаар сургуулийн сурагч Б.Бат-Эрдэнэ (нисэх загвар), Жаргалант сумын “Прогресс” сургуулийн  урагч С.Билгүүнтөгс (авто загвар) нар тэргүүлж, мэргэжлийн хичээлийн улсын олимпиадад оролцох эрхээр шагнагджээ. 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ