Download Firefox
Download Firefox

Friday, Aug 23rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгаль ба асуудал Эко сургуультийхан дэлхийн ойн өдрийг угтаж...

Эко сургуультийхан дэлхийн ойн өдрийг угтаж...

VI-r surguuli 01
VI-r surguuli 02
VI-r surguuli 04

Жаргалант сумын 12 жилийн 6 дугаар сургууль эко сургууль болох зорилт тавин ажилласнаар байгальд ээлтэй амьдралын орчинг бий болгох олон ажлуудыг зохион байгуулж ирэв. Тухайлбал сургуулийнхаа гадна орчны ногоон байгууламжийн ургалтыг сайжруулах зорилгоор 3 сарын 1, 2-нд Наран багийн иргэн

С. Төрөөхан, Буянт багийн иргэн Т. Нэргүй нарын туслалцаатайгаар сурагчдын хүчинд тулгуурлан бүх мод сөөгөнд цэнэг усалгаа хийлгэлээ.   
9-р ангийн эко клубын сурагчид сургуулийн гаднах ногоон байгууламжид тооллого хийсэн ба тоологоор  6 төрлийн 910 ширхэг мод сөөг ургаж байна гэсэн дүн гарсан юм.

Мөн нийт сурагчид өсвөр үеийнхний байгаль хамгаалах ухамсар сэтгэлгээг дэмжиж, урамшуулах зорилгоор “Ой модны ач тус”  эссэ бичлэг, “Манай сургууль – Эко сургууль” гар зургийн уралдааны удирдамжийг боловсруулж 3 сарын 11нд БСГ-аар дамжуулан 13 сургуульд бүгдэд нь хүргүүлсэн. Уралдаанд дараах сургуулийн сурагчдын бүтээл ирсэн юм.   
1. ЕБ-ын VI сургууль  гар зураг – 11ширхэг , эссэ – 4 ширхэг
2. Чандмань сумын сургууль зураг - 3,  эссэ – 3 ширхэг
3. II  сургууль гар зураг - 3,  эссэ – 1 ширхэг
4. I сургууль гар зураг - 3 ширхэг
5. Дөргөн сумын сургууль зураг  - 5 ширхэг
6. Мянгад  сумын сургууль зураг  - 3  ширхэг, эссэ – 3 ширхэг
7. Буянт сумын сургууль зураг  - 3  ширхэг
8. Ховд сумын сургууль зураг  - 5  ширхэг, эссэ – 3 ширхэг
9. III  сургууль гар зураг - 2,  эссэ – 1 ширхэг Бүгд  38 ширхэг зураг, 15 сурагчийн эссэ бичлэг ирснээс шалгаруулалт явуулахад эссэ бичлэгийн уралдаанд  Мянгад сумын сургуулийн 10б ангийн сурагч О. Сарангэрэл – I,  ЕБ-ын VI сургуулийн 9Г ангийн сурагч Б. Бат-Эрдэнэ – II, Чандмань сумын сургуулийн 9Б ангийн сурагч Л. Энхзаяа – III; Чандмань сумын сургуулийн 3а ангийн сурагч Мянганбаяр – I, Ховд сумын сургуулийн 3б ангийн сурагч М. Хурманбек – II,  ЕБ-ын VI сургуулийн 2А ангийн сурагч У. Хүслэн – III байрыг тус тус эзэлсэн.
Уралдаанд оролцсон бүх сурагчдын бүтээлээр 3 сарын 21 ойн өдөр үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчлав.  Энэ өдөр тус сургуульд Ховд аймгийн бүх сургуулиудын бий биелээчдийн сургалт тоглолт явагдсан тул тус сургуулийн сурагчдаас  гадна 500 гаруй сурагчид, эцэг эхчүүд үзэж сонирхсон нь үр өгөөжтэй байлаа.

Түүнчлэн “ойн өдөр” хэрхэн тэмдэглэх болсон тухай болон дэлхийн, монгол орны ойн сангийн нөөцийн талаарх мэдээлэл бүхий сурталчилгааны самбар гаргаж олон нийтэд мэдээлэл хүргэснээс гадан “ойн тухай хууль, органик бордоо бэлтгэх аргачлал, ой модоор аялцгаая” сэдэвт сургалтыг эцэг эхчүүд, багш нар, сурагчид гэсэн 3  ангилалаар тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа. Эцэг эхчүүд сургалтанд маш идэвхтэй оролцож н эцэг эх бүр 5 сарын 10-ны өдөр  сургуулийн хашаанд болон гэрийнхээ хашаанд өөрсдөө, бас хүүхдүүдээрээ мод тариулахаар санаачлага гаргаж, ажил болгохоор болсон юм.  
Энэ санаачлагын хүрээнд сургуулийн гаднах ногоон байгууламжийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх үүднээс монос, шар хуайс, саваа мод зэрэг 40 ширхэг модны үрслэгээг Усалгаатай газар тариалан эрхлэгчдийн холбоо ТББ-аас худалдан авч тарихад бэлтгээд байгаа юм. 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ