Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага “Халзан бүргэтэй”-д юу болоод байна вэ....?

“Халзан бүргэтэй”-д юу болоод байна вэ....?

 (Цуврал 7) “Алтай бидний шүтээн” ТББ-аас  аймгийн Засаг даргад Мянгад сумын нутаг дахь “Халзан бүргэтэй”-н газрын ховор елементийн орд газрын лиценз зөвшөөрөл, бусад үйл ажиллагаатай холбоотой зургаан зүйл бүхий шаардлагыг хүргүүлсний дагуу  Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилон, улмаар мэдээлэл нь байнга хаалттай байсан “Монголиан нэйшнль рийр ийрт корп” компанийхныг урин ирүүлж,

нөхцөл байдлыг тодруулах талаар тодорхой ажлуудыг зохион байгуулав.
Компанийхнийг ирсэн даруйд 2013 оны 4 сарын 8-ны өдөр ажлын хэсгийн анхны уулзалт хийж, компанийхний мэдээллийг анх удаагаа сонсон, санал солилцож ярилцсан ба талууд өөрсдийн байр сууриас шалтгаалан сөргөлдөх хандлага эхнээсээ л ажиглагдсан.
Тухайлбал компанийхан 2012 оноос хойш Халзан бүргэтэйд явуулсан хайгуул судалгааны ажлын үр дүн, байр зүйн болон гаднах сорьцын зураглал, геохимийн үр дүн, тэндээс хайгуул явуулж буй газарт хийсэн  цацрагийн хэмжилт шинжилгээний үр дүн зэргийг танилцуулсан ба Алтай бидний шүтээн ТББ-ынхан болон мэргэжлийн улсын байцаагчид тэдний танилцуулгыг учир дутагдалтай, зарим талаар бодит байдалд үл нийцэх мэдээлэл хийж байна хэмээн санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байв.

Тодруулбал “МНРИК”-ын геологич Энхбаяр Ашиглалтын лицензийг бид хуулийн дагуу авсан, хайгуулын үр дүн тодорхой болоогүй ч ашиглалтын буюу А лицензээр хайгуул хийж болдог хэмээн өөрсдийгөө зөвтгөсөн бол  Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Эрдэнэчулуун “ашиглалтын лицензтэй компани,  хайгуулын лицензтэй компани хоёрт тавигдах шаардлага өөр өөр байдаг. Би хууль журмын дагуу шалгалт хийж, танай компаний хувьд ашиглалтын лицензтэй компанид тавигдах шаардлагыг хангахгүй байгаа мөртлөө А лиценз эзэмшиж байгаагаа цуцлуулж үйл ажиллагаагаа хуулийн дагуу гольдролд нь оруулах ёстой гэсэн дүгнэлт гаргасан. Миний дүгнэлтэд хуульд нийцээгүй ямар нэг зүйл байхгүй” гэж мэдэгдэв.

Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүй ашиглалтын лиценз авсан нь хууль зөрчсөн бас нэг үйлдэл бөгөөд хайгуул хийж байх хугацаандаа ч уг үнэлгээг хийлгэлгүй явж ирсэн. Гэтэл 4 сарын 8-ны уулзалтан дээр байгаль орчны үнэлгээг хийлгэсэн хэмээн танилцуулсан нь бас л мэргэжлийн байцаагчийн шүүмжлэлд өртөв. Байгаль орчны байцаагч болон мэргэжлийн хяналтын байцаагчид уг үнэлгээг үзээд бүрэн хэмжээний ерөнхий үнэлгээ биш байна зүгээр л нүд хуурах төдий нэг үе шатны фазын үнэлгээг л цаасан дээр хийлгэж ирсэн байна хэмээн хүлээж авсангүй.
Цацрагийн хэмжилт хийсэн үр дүнгээ танилцуулахдаа аюулгүйн стандартаас бага байгаа. Аюултай төвшинд хүрэх зөвшөөрөгдөх стандарт нь 5.0 микро/з байдаг бол Халзан бүргэтэйд үүсч буй цацрагийн долгион  энэ хэмжээнээс бага байгаа гэж танилцуулсан ч Алтай бидний шүтээн ТББ-ын тэргүүн доктор Б.Гантөмөр үүнийг аюулгүйн стандарт хэмжээг худлаа тооцоолсон байна хэмээн бас л санал нийлсэнгүй.
Уулзалын үеэр аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан ТББ-ынхныг (тодруулбал Ховд их сургуулийн зарим эрдэмтэн багш нарыг) зэмлэсэн үг хэлж, төрөөс цалин авч байж, төрийн бус байгууллагын бүрэлдэхүүнд орж, ард иргэдэд хамаагүй мэдээлал тараах юм бол арга хэмжээ авна” гэсэн нь тэдний дургүйцлийг төрүүлж, ихээхэн эсэргүүцэлтэй тулгарав.

Маргааш нь 2013 оны 4 сарын 9-нь өдөр Халзан бүргэтэйн орд газарт очиж газар дээр нь цацрагийн тунг хэмжих, Мянгад суманд уулзалт, мэдээлэл хийж, иргэдийн санал бодлыг сонсох ажлыг зохион байгуулав. Энэ үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн 100 хувь оролцов.
Цацрагийн хэмжилтийг Ховд их сургуулийн цөмийн физикийн багш Цэрэнгомбо, аймгийн УЦОШ-ний албаны мэргэжилтэн Жавзанпагма нар хийсэн бөгөөд нэг цэгт дээд тал нь нэг минут орчим хугацаагаар нийт 9 цэгийг хэмжихэд гамма цацрагийн тунгийн хэмжээ 0.25-0.80 :::::::::аар хэмжигдсэн ба МНРИК компанийхны баримталж байгаачлан нэг цагт авах тунгийн зөвшөөрөгдөх аюултай түвшинг 5.0... гэж үзсэнээр уг хэмжээнээс бага байна хэмээн тэд тайлбарлав.
Гэвч доктор Гантөмөрийн хувьд үүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж хэмжилтийн тооцооллыг тайлбарлахдаа олон улсын стандартаар бол  гамма цацрагийн нэг цагт авах тунгийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 0.2...  харин 0.5... гэдэг бол бүтэн жилийн турш авах тунгийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ. Жилд авах тун нь цагт авах тунгийн хэмжээг 360 хоногоор үржүүлж байж гарч ирнэ. Гэтэл компанийнхан болон хэмжилт хийсэн нөхөд маань минут хүрэхгүй хугацаанд хэмжчихээд түүнийгээ бүтэн жилд авах тунгийн зөвшөөрөгдөх хэмжээтэй харьцуулаад байна. Үнэндээ бол саяны минут төдийхөн хугацаанд хийсэн хэмжилтийн  үр дүн нь нэг цагт авах тунгийн зөвшөөрөгдөх буюу хүлцэх хэмжээнээс хэд дахин их байна шүү дээ” гэсэн юм.  
Мянгад суманд хийсэн уулзалтан дээр компанийхан мэдээлэл хийж, хэмжилтийн дүнг дээр хэлснээр компаний баримталж буй тооцооллыг үндэслэн танилцуулж, аймгийн удирдлагууд мөн л төрийн албанд ажиллаж буй хүмүүс, ард иргэдийн дунд хамаагүй “бодит бус” мэдээлэл өгч болохгүй. Тэгвэл хариуцлага хүлээлгэнэ хэмээн анхааруулсан ба компаний үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн аястай үг хэлсэн нь сумын иргэд хөдөлмөрчдийн дургүйцлийг бас л төрүүлж, ширүүн эсэргүүцэл өрнөв.

Сумын соёлын төвд дүүрэн цугласан иргэд “Халзан бүргэтэйгээс савраа тат”, “хуулиа хэрэгжүүл”, “хууль завхруулж  ард иргэдийг дарамтлахаа зогсоо”, “Бид эх нутгийнхаа эзэн нь”, “хуулийн нэрээр луйвар хийхээ боль” гэх мэтийн эсэргүүцлийн үгтэй лоозонгуудыг өмнөө барьцгаан, ажлын хэсгийнхнийг угтсан бөгөөд компанийхан болон ажлын хэсгийн бүрэлдхүүнд орсон зарим хүмүүсийн хэлж ярьж байгааг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлж, “Халзан бүргэтэй”-д лиценз ээзмшиж, үйл ажиллагаа явуулж буй “Монголиан нэйшнль рийр ийрт корп” компаний хууль бус, бусармаг үйлдлүүдийг бид сайн мэдэх тул ямар ч үгээр тархи угаагаад нэмэргүй, бид газар нутгаа ашиглуулахгүй, хайгуулын ажлыг ч зогсооно гэсэн нэгдсэн байр суурин дээрээ бат зогсов.   
“Алтай бидний шүтээн” ТББ-ын удирдах зөвлөлийн нөхөд тайлбар хийхдээ компанийн нөхөд ашиглалтын лицензийг хуулийн дагуу авсан, хууль зөрчөөгүй гээд тайлбарлаад байгааг хүлээж авахгүй байгаагаа илэрхийлж, аймгийн МХГ-ын Геологи уул уурхайн техникийн хяналтын болон Байгаль орчны хяналтын улсын байцаагчдын гаргасан “ашиглалтын лицензийг цуцлуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг баримт болгов.

Мөн энэ газрын “газрын ховор елемент” болон экологийн асуудлаар олон жил судалгаа хийсэн судлаач эрдэмтэдийн байр суурь ямар байгааг тайлбарлаж,
нэгд: уг компани ашиглалтын лицензийг хууль зөрчиж авсан
хоёрт: байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ огт хийлгээгүй, гуравт ашигт малтмалын болон холбогдох хуулинд байгаа “үйл ажиллагааныхаа тухай мэдээллийг нутгийн иргэд олон түмэнд мэдээлэх, сум орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах”, зэрэг заалтуудыг огт хэрэгсэхгүй явж ирсэн
гуравт: эрдэмтэдийн анхааруулж байгаа, мөн компаний захирлын хэлж байгаачилан “Халзан бүргэтэй”-н газрын ховор елементийг хэрхэн ямар технологоор ашиглах төсөөлөл огт байхгүй байгаа

дөрөвт: энэхүү ажиллагаа нь тус газрын орчны экологид, нэн ялангуяа усны нөөц, хөрсний хэвийн нөхцөлд асар сөрөг нөлөөтэй гэдэг нь тодорхой байгаа,
тавд: цацраг идэвхт бодисын хорт үйлчлэл идэвхжих магадлал ч тодорхой байгаа зэргийг онцлон анхаарч үйл ажиллагааг зогсоох, ашиглалтын лицензийг цуцлуулах нь нэн даруй шийдэх асуудал гэдгийг дахин тодотгов.  
Ажлын хэсэг Мянгад сумаас аймгийн төвд ирмэгц аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн ба хуралдаанаас нөхцөл байдлыг тогтоох судалгааг цаашид үргэлжлүүлэн хийх, Халзан бүргэтэйд цацрагийн шинжилгээний байнгын ажиллагаатай төв байгуулах, Компани болон аймгийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах гэсэн ерөнхий шийдлүүд гарсан.
Гэвч аймгийн удирдлагын зүгээс энэ компаний үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлж, аймагт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулах, орон нутгийн хөгжилд дэм тустай байдлаар уг асуудлыг өрнүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн бол “МНРИК” компаний захирал Бат-Эрдэнэ бид тус ордыг ашиглаж эргэлтэнд оруулах талаар ямар ч төсөөлөлгүй байгаа.
 Энэ төсөл зогсож ч магадгүй гэдгийг хэлж байсан. “Алтай бидний шүтээн” ТББ-ын УЗ-ийн гишүүдийн хувьд дээр үгүүлсэнчилэн эсрэг байр суурин дээрээ бат зогсож, компани болон аймгийн удирдлагын аль алины байрь суурьтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ