Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Ариухан рашаан ус минь аль хэдийнэ “бузар”-тчихаж

Ариухан рашаан ус минь аль хэдийнэ “бузар”-тчихаж

Jashaanii bohirdol 04
Rashaanii bohirdol.06jpg
bohir

Ховдын толь-ийн дуранд Аймгийн төвөөс холгүйхэн байрлах Богочийн рашааныг хэн хүнгүй ариун рашаан, ходоодонд сайн хэмээн хүртэж ирсэн түүхтэй. Тэгвэл одооноос эхлэн ходоодны эм бус хор болох хэмжээнд бохирдол бидний нүднээс далдуур явагдаад эхэлчихлээ. Энэ юу гэхээр Шим-Ус ХХК-ийн бохирын ус соруулдаг

машин өнгөрсөн өвлийн турш Мянгад, Буянт сумд руу явдаг постны наана байрлах гүүрний орчим НУР-2 зоогийн газар зочид буудлын дэргэд гүүрэн дээр бохирын муу усаа асгаж өвөлжсөн байх юм.

Ойр орчимд нь амьдардаг иргэд ус асгах бүрт нь эсэргүүцлээ илэрхийлдэг ч тэдний үгийг нохой хуцсаны чинээ ч тоодоггүй гэнэ. Мэргэжлийн хяналтын газарт хандсан ч “тийм зүйл байх боломжгүй” гэдэг хариунаас өөр тайлбар өгөөгүй ажээ. Мэргэжлийн түвшинд судлах ёстой байгууллага мэргэжлийн стандартаа ярьж байхаар газар дээр нь очоод танилцах хэрэгтэй юм биш үү. Шат шатандаа л нэг иймэрхүү стандарт ярихаас цаашгүй байгаад иргэд ч бухимдаж байна. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээс илүүтэй эрх дархтайгаар бохирын муу ус зайлуулдаг байгууламж болгож байгаа нь хачирхалтай. Нийтийн эрх ашгаас давсан эрх мэдэл нийтийн аж ахуйн үйлчилгээний компанид байгаад гайхаж байгаагаа нуух юун. Шим-Ус компанийн асгасан тэр бохир “Толхын ойл” ХХК-ийн гүүрнээс “Шаврын тохой” хүртэлх бүсэд мөсөн гулгуурын талбай шиг болтлоо хөлдчихсөн байсныг иргэд гэрчилж байна. “Тэр мөс хайлаад аль хэдийнээ хөрсөнд шингэж, рашаан болоод гол усыг бохирдуулсан нь мэдээжийн зүйл. Тиймээс Бид тэр уснаас уухыг хүсэхгүй байна гэцгээж байлаа.
Аймгийн төвийн малтай өрхүүдийн ихэнх мал “Богочийн рашаан”-ы ойр орчимд бэлчээрлэдэг. Аймгийн төвд мал аж ахуй эрхэлж, сүү сүүн бүтээгдэхүүн борлуулдаг малчдаас цайны сүү, ааруул тос авахаас ч эмээмээр санагдана. Хүний өтгөн шингэн ялгадас холилдсон усанд ямар ч нян, вирус агуулагдаж байгааг лабораторийн шинжилгээгээр тогтоогоогүй учраас эмээхээс өөр яах билээ.

Ойр хавийн оршин суугчид үнэхээр эрүүл ахуйн хувьд хүндрэлтэй орчин нөхцөлд аж төрж байгаа дүр зураг харагдаж байна. Тэд хэлэхдээ доошоо салхилбал өмхий үнэр үнэртэнэ. Урдаас, доороос салхилаад эхэлвэл хамар амаа дараад ч нэмэргүй гэцгээж байсан. “Толхын ойл” ХХК-ийн түгээгчийн ярьж байгаагаар бол “Өглөө ажилдаа сэргэлэн цовоо ирдэг. Өдөр тийшээ мансуурлын байдалтай, толгой өвдөж, бүр юмны үнэр ч мэдрэхээ больдог” ажээ. Мөн бохирын уснаас мал ундаалснаас болоод байнга чацга алдах, гэдэс нь дүүрэх шинж тэмдэг ч илэрдэг байна. Оршин суугчид “нэг иргэний үнээ үхлийн ирмэг дээр байна гээд асуудал дуусахгүй. Энэ орчинд хүн амьдардаг юм шүү дээ, бидний үр хүүхэд тэр бохирдсон зүлгэн дээр зуны цагт тоглож нааддаг газаргүй боллоо” гэцгээж халаглаж байв. Үнэхээр тэнд тоглосон хүүхэд өвчин тусахгүй гэх баталгаа алга. Эцэст нь хэлэхэд нийтийн эрх ашгаас давсан нийтийн аж ахуйн үйлчилгээндээ хяналт тавиад “нийтийн эрх ашгийг хохироосон бол 20-80 сая төгрөгийн торгууль ногдуулна” гэсэн заалтаа хэрэгжүүлэхийг аймгийн удирдлагуудаас хичээнгйүлэн хүсэх байна.

Г.Энхжаргал

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ