Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ Төрийн худалдан авалт Төсөв санхүүгийн ил тод байдлын зөвлөл байгуулан ажиллахаар болжээ

Төсөв санхүүгийн ил тод байдлын зөвлөл байгуулан ажиллахаар болжээ

  • PDF
tusubsanhvv

Өнгөрсөн 3 сарын сүүлчийн долоо хоногт манай аймагт хэрэгжиж буй төсөв санхүүгийн загвар стандарт боловсруулах төслийн хүрээнд Ховд аймагт төсвийн ил тод байдлыг хангах үйл ажиллагааг цаашид ямар зохион байгуулалтаар, хэрхэн авч явах талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга болон Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд төслийг үндэсний хэмжээнд,

түүнчлэня
 Ховд аймгийн хэмжээнд хариуцан хэрэгжүүлж буй багийнхан, аймгийн төсөвт байгууллагын санхүүгийн мэргэжилтнүүд, зарим удирдлага оролцож, өнгөрсөн оны 5 сараас эхлэн дээрх төслийн хүрээнд хийгдэж ирсэн ажлууд, хүрсэн үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл сонсож, санал бодлоо солилцов.
Оролцогсод мөн төсөв санхүүгийн мэдээллийг ил тод нээлттэй байлгахын ач холбогдлын талаар санал онолоо илэрхийлж, төслийн хүрээнд бий болсон үр дүнтэй зүйлүүдийг цаашид хэрхэн тогтворжуулж хэвшүүлэх тухайд зөвлөлдөн ярилцсан юм.

Тухайлбал аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан төсөвт нуугаад байх юу ч байх ёсгүй. Ялангуяа тендерийн тухайд хүмүүсийн шүүмжлээд байгаа зүйлс ортой. Тиймээс төсөв санхүүгийн мэдээллийг цахимаар байнга мэдээлдэг вэб сайтыг бий болгож ажиллуулж байгаа энэ төслийнхөнд талархаж байна. Төсвийн бүх мэдээллийг ил тод болгож, иргэдийн хяналтыг жинэхэнэ утгаар нь хэрэгжүүлэхиийн тулд энэ талаар оновчтой зөв шийдлийг гаргах ёстой гэсэн бол, аймгийн ЗДТГ-ын СХТС-гийн хэлтсийн мэргэжилтэн Отгонханд нарын зарим хүмүүс байгууллагууд төсвийнхөө мэдээллийг зөвхөн самбарт тавснаар ил тод болгоно гэж ойлгож болохгүй. Бодит байдал дээр иргэд самбараас мэдээлэл боломж бололцоо бараг байхгүй, тиймээс энэ төслийнхний хийгээд байгаа цаим сайт, номын сангийн төсвийн мэдээллийн булан, мөн хэвлэл мэдээллээр мэдээлэл хүргэх зэрэг үр өгөөжтэй аргуудыг цаашид хөгжүүлэх нь чухал гэсэн саналтай байв.

Төслийн багийнхан өнгөрсөн хугацаанд аймгийн бүх  төсөвт байгууллагуудын төсвийн мэдээллийг цуглуулан, календарчилсан төлөвлөгөөний дагуу                    www.khovdtusuv.wordpress.com цахим сайтад байршуулж номын сангийн төсвийн мэдээллийн буланд хэвэлмэл байдлаар бэлтгэн тавих, зарим мэдээллийг мэдээллийн хэрэгслээр хүргэх, мөн төсөв санхүүгийн мэдээллийг ил нээлттэй мэдээлэх зураглал, стандарт загвар, төлөвлөгөө зэргийг боловсруулан туршиж ирсэн байна.
Төслийн үйл ажиллагаа дуусгавар болж байгаа тул энэ ажлыг цаашид хэрхэн тогтворжуулах талаар хэлэлцүүлэгт оролцогсод зөвлөлдөн хэлэлцсэний үр дүнд төсөв санхүүгийн мэдээллийг ил тод мэдээлж хэвших 9 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл, мөн 5 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын зөвлөлийг аймгийн Засаг даргын захирамжаар  байгуулахаар болов.

Зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцүүлэгт оролцогсдын саналыг үндэслэн нэр дэвшүүлж сонгосон юм. Тодруулбал гүйцэтгэх зөвлөлийг (салбар бүрээр)  С.Оюундэлгэр (Боловсрол соёлын салбар),  Оюунчулуун (Нийгмийн халамж үйлчилгээний салбар), Оюунцэцэг (Нийгмийн даатгалын салбар) , Уранчимэг (Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон агенлагуудыг хариуцах)  Доржжанцан (Орон нутаг), Нэмэхбаяр (Худалдан авах ажиллагааны хэлтэс) Энхбаатар (Санхүү төрийн сангийн хэлтэс) Гантулга (Батлан хамгаалах, хүчний байгууллагууд), мөн ИТХ-ын төлөөлөл  гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй, хяналтын зөвлөлийг Жамьяндорж (ИТХ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга),  Отгонханд (Санхүү төрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн),  Д.Тогтуунбаяр (НДЭХ-ний салбарын тэргүүн), Г.Төрмөнх (“Ховдын толь” сонины эрхлэгч),  Цэндхүү “Цагаанбөлбөө” (ХХК-ны захирал) нарыг тус тус сонгов.
Гүйцэтгэх зөвлөл нь салбар бүрийн төсөв санхүү, төрийн худалдан авах ажиллагааны мэдээллийг холбогдох хууль журамд заасны дагуу байгууллагын төсвийн мэдээллийн самбар, www.khovdtusuv.wordpress.com болон бусад цахим сайтад байршуулан 7 хоног 14 хоног, сар улирлаар шинэчлэж байх мөн тухайн чиглэлийн мэдээллийг хэвэлмэл хэлбэрээр болон орон нутгийн сонин хэвлэл, хэвлэл мэдээллийг ашиглан иргэд олон нийтэд хүргэх ажлыг хариуцан гүйцэтгэх. Мэдээллийг ил тод нээлттэй байлгах талаар холбогдох бусад ажлуудыг санаачлах, хэрэгжүүлэх       
Хяналтын зөвлөл нь гүйцэтгэх зөвлөлийн хариуцан гүйцэтгэж буй ажил хууль журмын дагуу тасралтгүй, үр өгөөжтэй явагдаж, мэдээлэл авахыг хүссэн иргэд олон нийт төсвийн мэдээллийг өөрт хүндрэлгүй байдлаар хялбархан олж авч ойлгон, төсөв санхүүгийн үйл ажиллагаанд иргэн хүнийхээ хувьд оролцох боломж нөхцлөөр хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих зорилготой юм байна.

Add comment

Security code
Refresh

Цаг агаарын мэдээ