Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel

Ном авьяас

“Ном авьяас” хөтөлбөрийн хүрээнд 12 жилийн 7-р сургууль сурагчдын шүлгийн эмхтгэл гаргахаар санаачлан номныхоо бэлтгэл ажилдаа ороод байна. Уншигч та бүхэнд энэхүү эмхтгэлд багтах сурагчдын бүтээлийн дээжсээс хүргье.

Надад асуулт байна
Урсаж барагддаггүй ус мөрнөөс
Учирлаж асуух үг байна, надад
Мэнэрч тунарах тэнгэрээс
Магадлан лавлах асуулт байна, надад
    Ус мөрөн минь хаашаа урсдагаа хэлээч
    Улиран одсон цаг хугацаа руу урсдаг уу
    Ёроолдоо тогтсон бүнхийг гаргах гэж урсдаг уу
Уурлах, гоморхох сэтгэлээ аргадах гэж урсдаг уу
Ус мөрөн минь чи хаашаа урсдаг аа хэлээч
Мэлтийх тэнгэр минь яагаад бидний дээр оршдог вэ
Муу сайн бүхнийг ялган харах гэж оршдог уу
Од мичидээрээ гайхуулах гэж оршдог уу
Орчлонгийн үнэн худлыг нэгд нэгэнгүй хардаг уу
Цахилан одох цаг хугацаа чи хаашаа урсдагаа хэлээч
Шархалж гомдсон сэтгэлийг эдгээх гэж урсдаг уу
Шинэхэн хар үсийг цайлгах гэж урсдаг уу
Амьдралын минь үе бүхэнд дурсамж үлдээх гэж урсдаг уу
Юуны тулд амьд яваагаа би
Юу юунаас илүү мэдэхийг хүсэж байна
Ертөнцийн сайхныг харах гэж амьдардаг уу?
Ердөө л аз жаргалыг амтлах гэж амьд явдаг уу?
Урсгал ус хаашаа урсдагийг мэдлээ
Уудам сэтгэлээ цэвэрлэх гэж өөрлүүгээ урсдаг юм байна
Мэлтийгх хөх тэнгэрийн хаяа хаана байдгийг мэдлээ
Миний хүрэх зүгт тэнгэрт тэнгэрийн хаяа байдаг юм байна
Уйгагүй мөнхийн цаг хугацаа  хаашаа урсдагийг мэдлээ
Ув улаан бүхнийг цав цагаан болгох гэж урсдаг юм байна
Зүрх сэтгэлээ тэмтрээд би хаашаа урсдагаа мэдлээ
Зөөлөн хатуу ээлжилсэн амьдрал өөд урсдаг юм байна
Би амьдрал өөд урсдаг аа    
                                                        Анхны төгсөгч Дашдулам  /2012 оны төгсөлт/
                                Цонх
Би ширтэнэ
Булаг мэт тунгалаг нүдээрээ
Бүхий л ертөнцийг ширтэнэ
Хашаандаа тоглох бяцхан жаалуудыг
Хайрандаа уярах залуу хосыг
Эрвээхий мэт дэгжин охидыг
Эмээ өвөө нар нарлани суухыг
Би ширтэнэ
Цонхоор харагдах амгалан бүхнийг
Хар утаанд дарагдах гэр хорооллыг
Халамцуу залуунд гар зангидан зодолдохыг
Эмэгтэй хүн боллоо гэж бардамнан, пиво уух хөвгүүдийг
Би ширтэнэ
Цонхоор харагдах болохгүй бүхнийг
Гудамжны гэрэлд хайртыгаа хүлээх залууг
Гунхсан бүсгүй залуусын нүдийг булаахыг
Гуниг нүдэнд нь тороогүй жаргалтай гэр бүлийг
Гуйж амьдрахгүй гэсэн шиг бардам харцтай хүн бүхнийг
Би ширтэнэ
Цонхоор харагдах сайхан бүхнийг
Машины урдуур дайруулах шахам яарах эгчийг
Мянган төгрөг бариад архи уу?, тамхи уу гэж бодох ахыг
Маргаашийг үзэх болов уу? даа гэсэн эмээгийн харцыг
Мал юм уу гэж загнуулах зөнөсөн өвөөг
Би ширтэнэ
Цонхоор харагдах хар цагаан өнгийг
Сэтгэлийнхээ тольтонд буулгах
Амьдралын бохирыг арчихыг хүснэ
Би амгалан ертөнцөд сайхан бүхнийг харж
Амьд явахыг хүснэ
                                               11 а ангийн сурагч Г.Бадам

   Ганц заяах эжий
Гал адил дулаан эжийнхээ хайрыг
Гараг ертөнцийн уудамтай зүйрлэж
Ганц заяах тэр л ариухан хайрыг нь
Гомдоох учиргүй хүмүүний нэг ээ би
Хожим харамсах зүйл бүү хий
Хойч ирээдүйнхээ төлөө өнөөдрөөс эхэл
Хүмүүний дуурслыг хүлээн авах гэвэл
Хүний амин үр адил ижийгээ хайрла
Энэ хорвоод байхгүй алт алмааз
Энгүй их хайрын бурхан ижий
Энэ их орны уран ижий
               11 а ангийн сурагч Г. Мягмарсолонго

Ээж минь та
Ээж минь та надад
Эрдэнийн чулуунаас үнэтэй билээ
Амьдрал гэдэг их сугалаанаас
Ээж гэдэг хонжворыг татсан
Би их  азтай хүүхэд
Энрэнгүй сэтгэлийн тэр хүчийг
Ямар ч хүн дийлэхгүй
Бүхнээс илүү хайрт ээж минь
Хангалуун амьдралыг надад бэлэглэсэн
Хамгийн анхны аварга билээ
Элбэрлийн бурхан ээж минь та
Энхрий намайгаа хайрлан өсгөж
Өнгө өнгийн хувцасаар гоёж
Өнгөлөг сайхан боолт зүүлгэж
Ээж минь намайг гоёдог юм
Хайрын бурхан ээж минь
Хайрлан энхрийлэн намайг өсгөсөн
Бүх зүйлийг өөрөө хийж
Ээж минь намайг хайрладаг билээ

5 а ангийн сурагч Н.Анхбаяр

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ