Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Г.Төрмөнх “Хэзээ ч нугарахгүй зөв үзэл бодол дээр бат зогсох маань хамгаас эрхэм ”

Г.Төрмөнх “Хэзээ ч нугарахгүй зөв үзэл бодол дээр бат зогсох маань хамгаас эрхэм ”

turuu-zurag

Сэтгүүл зүйн салбар сэтгүүлчийн нүдээр-    Ховдын толь сонин, /www.shinetoli.mn/, www.tsahim-toli.mn/-ын эрхлэгч Г.Төрмөнхтэй   сэтгүүл зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар цухасхан ярилцав -

-Монголд үндэсний сэтгүүл зүй үүсэн бий болсны 100 жилийн ой тохиож байна. Сэтгүүлчийнхээ хувьд ямар сэтгэгдэлтэй байна?
-  100 жилийн түүхийг бий болгосон энэ том салбарын нэгэн эд эс болж байгаагаа мэдрэхэд таатай сэтгэгдэл төрж байна.  Үнэнийг хэлэхэд өнгөрсөн 100 жилийн туршид хуримтлуулсан туршлага, түүхэн нөхцөл байдлын талаар мэдэх юмаар тийм ч арвин биш гэдгээ нуугаад яахав.
Хүүхэд ахуй үедээ сэтгүүлчийн мэргэжил гэж гайхамшигтай

сайхан зүйл, нэг л их “сүмбэр оргил” гэж боддог, сэтгүүлч болно гэж хүсэж тэмүүлдэг байлаа. Харин одоо бол ажиллаж байгаа салбарынхаа тухай олон талаас нь эрэгцүүлж, цаашид бид яах ёстой вэ? гэсэн бодол төрдөг болчихсон байна. Манай ахмадуудын залуу идэр цагтаа ажиллаж байсантай харьцуулахад ажиллах нөхцөл, салбарын тогтолцоо нэлээд ээдрээтэй ч юм шиг тийм орчинд бид ажиллаж амьдарч байна. Ялангуяа орон нутгийн хувьд зориудын бодлогоор энэ чухал салбарыг өөд нь татаж, хөгжлийн шинэ гарц өндөрлөгийг эрэлхийлэх ямар нэг шийдлийг сануулсаар байгаа ийм цаг үед энэ 100 жилийн түүхэн мөчлөг тохиож байна гэж хэлж болно.       
- Энэ талаараа жаал тодруулбал ямар вэ?
- Өнөөгийн нөхцөлд сэтгүүлчдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа зүйл гэвэл ажиллах бололцоогоор хангагдах, элдвийн дарамт нөлөөнөөс ангид, таатай орчин нөхцлийг бий болгох явдал. Орон нутгийн сэтгүүлчдийн хувьд энэ асуудал илүү ихээр тулгамдсаар байна. Манай сэтгүүлчдэд үнэний төлөө, нийгэм олны төлөө гэсэн хүсэл тэмүүллээр жигүүрлэж, ажиллаж бүтээх өрнүүн их сонирхол байгаа ч нөхцөл боломж нь тааруухан байна.
Бид чинь нийгэмд үйлчилдэг, нийт олны төлөө үйл хэргээ зориулдаг, цаашилбал хөгжил дэвшлийн төлөө оюун санаагаа дайчилж, хамгийн хүчирхэг нөлөөллийг бий болгож байдаг салбарынхан. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчидтай эн зэрэгцэхүйц, зарим талаараа түүнээс ч чухал үйлс бүтээлийн эзэд. Гэвч улсаас бидний энэ үйлс бүтээлээ нэр төртэй хийх бололцоог нь хангах талаар хурууныхаа үзүүрийг ч хөдөлгөдөггүй тийм тогтолцоо ноёрхож байна. Төрийнхөнтэй адилхан төсөв хангамж эдэлмээр байна гэсэн үг биш л дээ. Суурь нь биежиж бэхжиж өгөхгүй байгаа энэ чухал салбарыг цаашаа хэний ч гар харахгүй хөгжөөд явчих бололцоог нь бүрдүүлэх зөв бодлого явуулж дэмжээсэй гэсэн хүсэл бид бүхэнд байгаа юм.
Нэг аймгаас л гэхэд жил болгон арав хорин хүүхэд их дээд сургуулийн сэтгүүлчийн ангид суралцахаар элсэж байна. Төгсөөд мэргэжлээрээ урам зоригтой итгэл дүүрэн ажиллах баталгаа нь хомсхон. Ялангуя орон нутагт.
Бусад  салбарыг  бол зориудаар бодлогоор дэмжээд зарим тохиолдолд  орон нутгаас нь захиалгаар сургах ч юм уу, таатай арга хэмжээнүүд авдаг болсон ч, хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлбэл улс болоод аймаг оронд хэрэгтэй гэж бодохоосоо зайлсхийдэг бололтой. Түүхэн ойн баяр тохиож байхад тааламжгүй зүйл ярих нь жаахан тийм ч гэлээ. Бодит байдал ийм хойно ярихгүй байх нь бас онцгүй гэж бодож байна.  
- 2011 онд Монголын сэтгүүлчдийн их хурал хуралдах үеэр  иймэрхүү асуудлууд бас нэлээн эрчимтэй хөндөгдөж байсан түүнээс хойш байдал ямар болж байна гэж үзэж байна?   
- Тэр жил үндэсний шинжтэй сэтгүүлчдийн хөдөлгөөн өрнөж, орон нутгийн сэтгүүлчид бид ч өөрсдийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо нэгтгэснээр уг чуулганыг нэлээн далайцтай болгож чадсан. Хуралд оролцогсод тулгамдсан зүйлүүдийг хэрхэн шийдэх тухай  үзэл бодлоо уралдуулж байсан ч лав л орон нутийн салбарын хувьд түүнээс хойш дорвитой өөрчлөлт хийгдсэн зүйл алга.
Ховд аймгийн маань хэвлэл мэдээллийн салбарынхан аймгийнхаа хэвлэл мэдээллийг тогтвортой ажиллуулахын төлөө бор зүрхээрээ зүтгэж, эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөсний хүчинд аймагт маань 2 сонин, 2 өргөн мэдээллийн цахим сайт, 4 телевиз, 2 богино долгионы радио ажиллаж орон нутгийнхаа ард иргэдийг мэдээллээр хангасаар байна.
-Ажил мэргэжлийнхээ юугаар нь бахархадаг вэ?
-Бид хамгийн бүтээлч салбарынхан. Нийгмийн хөгжлийг урагшуулахын тулд хөдөлгөх ёстой хамгийн хүчирхэг хөшүүргийг гартай барьж, хөдөлгөж ч чадаж байгаагаараа бахархадаг. Бас оюунлаг үйлсийн эзэд гэдгээрээ сэтгэл өөдрөг явдаг.
-Сэтгүүлчийнхээ хувьд хамгийн эрхэмлэх ёстой зүйл тань юу вэ?
-Үнэн цагаан мөртэй байх. Улаанийг үзэж урваж, шарыг үзэж шарвадаггүй. Хэзээ ч нугарахгүй зөв үзэл бодол дээр бат зогсож, өөртэй болоод ард олон, улс түмэндээ үнэнчээр үлдэх маань сэтгүүлч бидний хамгийн эрхэмлэх үйлс. Сэтгүүлч бид тангараг өргөж “дүвчигнэдэггүй” ч зүрх сэтгэлдээ мөнхийн тангарагтай хүмүүс гэж бодох дуртай.  

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ