Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Эрүүл мэнд Аюушийн Жамбал гуйад хандаж, ач санасан сэтгэлийн илгээмж

Аюушийн Жамбал гуйад хандаж, ач санасан сэтгэлийн илгээмж

Hun-horvoo - A.Jambal 01
jambal

   Иргэн П.Даваадамбын хүсэлтээр –
  Өнгөрсөн зургаан сарын үед танилцсан танил ах маань Улаанбаатараас утасдав. Аймгийн төвд оршин суудаг Пүрэвийн Даваадамба гэдэг энэ хүн надтай анх уулзахдаа хөл дээрээ гишгэж чадахгүй, хоёр суга таягтай зовлон шаналалд нэрвэгдсэн нэгэн байсансан. Харин одоо тэр өвчин шаналал нь ор мөргүй арилж,

эв эрүүл сав саруул болжээ.Эмнэлэг домнологоор гурав дөрвөн сар яваад ямар ч үр дүн өгөхгүй. Харин ч өвчин нь улам нэмэгдэж, зүүн хөл нь битүү хавдар идээ бээрэндээ баригдан, хөлөө зөөж гишгэх нь бүү хэл хөдөлгөх аргагүй, гишгэж ч чадахгүй байсан хүн чинь мөн ч амархан эдгэж дээ гэж бодогдов.
Намайг ийн бодохтой зэрэгцэн, танил маань ачит хүний буянаар л ийм сайхан эрүүл саруул боллоо. Тэгээд баярлаж талархаснаа олон түмэнд мэдэгдэж, Жамбал гуайн эрдэм чадлын тухай хүмүүст мэдүүлэхийг хүссэн юм хэмээн тайлбарлав.

Анх гурван сарын эхээр осолд орж хөл нь хугарсан ба аймгийн төв дэх БОЭТ-д очиж хугархай хөлөө хадуулжээ. Тэгээд хоёр сар гаруй болоход хөл нь илаарь болсонгүй, өвчин нь улам ч даамжирч, хавдар нь нэмэгдэж байнгын зовиуртай байх болсон учир Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт (хуучин гэмтлийн эмнэлэг) очив. Тэнд хугарсан хөлөнд нь аппарат тавьж өгчээ. За ингээд эдгэх байх даа хэмээн найдсан боловч талаар болов. Сахил хүртээд шал дордов гэгчээр тавиулсан аппаратнаас болж төмрийн харшил үүсэн, хөл нь идээлж, битүү хавдар болсны зэрэгцээ өвчин шаналал нь тэсэхийн аргагүй хэцүү байсан гэх. Дахин гэмтлийн эмнэлэгт (шинэ гэмтийн эмнэлэг) очиж, аппаратаа авахуулсан ч огт дээрдсэнгүй хагас сарын нүүр үзэв. Ийнхүү аргаа барж байтал нэг сайн танил нь олон хүний эдгэх найдваргүй гэсэн өвчнийг эдгээсэн А.Жамбал гэж нэг буянтай хүн байдаг тухай дуулгаж, тийшээ зорьж очсон нь сая авралын замд хөтөлсөн байна.

Өвчиндөө шаналж шүд зуусан “нэгэн” хүнээр өргүүлж, түшүүлэн байж Жамбал гуайн гэрт орсноос хойш 10 хоног эмчлүүлэхэд өвчин зовиур нь арилаад, хөлийн өөр буглаа нь задарч, хавдар нь үгүй болов. 15 хоног болоход хөл нь бүрэн эрүүлжижээ. Жамбал гуай Даваадамбын хөлийнх нь идээ буглааг амаараа сорж хаян, хэлээрээ долоож ёстой л улаан биеэрээ өвчинтэй тулалдан байж, яах ийхийн зуургүй эдгээсэнд Даваадамба нэг талаар баярласандаа хэлэх үгээ олохгүй болж, нөгөө талаар гайхаж алмайрчээ.
Ингээд өрөөсөн хөлгүй болдог юм байж хэмээн бодож,  сэтгэлээр унаж байсан тэрбээр магнай хагартал баярласан нь мэдээж. Энэ тухайгаа илэрхийлэх гэж л наашаа утасдсан хэрэг байж.
Олон зуун хүнийг ийм байдлаар зовлонгоос гэтэлгэж мартахын аргагүй ач буяныг үзүүлэвч, түүнийгээ гавьяа хэмээн боддоггүй, ёстой л “эгэл бусаа мэдэгдэхгүй эгэл даруухан амьдрах” Аюушийн Жамбал гуайн тухай бичиж тэмдэглэсэн зүйлсээ өмнө нь хоёронтоо нийтлэж, уншигчдын хүртээл болгож байв.   

Анх уулзсан цагаасаа эхлэн олонтаа судалж, сурвалжилж, хүн хар эмчилж байгаа явцыг нь эхнээс нь аваад эдгэрч илааршитал нь өөрийн нүдээр харж, тэдний нулимсаа арчин ярьсан сэтгэлийнх нь  үгийг сонсож, ах дүү төрөл төрөгсдөө ч эмчлүүлж, өвчин зовлонгоос гэтэлгэсний хувьд  ийнхүү нүүр дүүрэн үгүүлэх эрхтэй болсон тухайгаа тэрхүү тэмдэглэлд дурьдаж байсан. Одоо түүнийг хүндлэх бишрэх маань улам ч батжиж, найдлага маань жилээс жилд лавширах болов. .
Тэднийд очих бүрийд нэг хоёроос эхлээд нэжгээд хүнд өвчтэй хүмүүсийг харна.
Урьд нь би хоёр хөл дээрээ явж чадахгүй байсан Зэрэг сумын Бургасан багийн С.Шура хэмээх настан Жамбал гуайгаар эмчлүүлээд 10- хан хоноод босоод явчихсан тухай,  үүнтэй эгээ адилхан байсан Могч гэж 60 гарсан насны хүн тав хоногийн дотор эдгэсэн, Жамбал гуайгаас тус эрж очоод ач ивээлийг нь хүртсэн Зэрэг сумын Гүвээ багийн иргэн З.Отгонбаяр, С.Мягмар, Бургасан багийн С.Бааст, Бураа багийн Должин болон дээр үгүүлсэн С.Шура нараас тус бүрээс нь хэрийн хүн гайхаж алмайрам зүйлсийг сонсож байсан. Зүү залгисан хүүхдийг тарнидаж үлээгээд залгисан зүүг нь өтгөнтэй нь хамт доошоо гаргасан, нүд нь цагаа унаад юм харахаа байсан гурав дөрвөн ч хүнийг хараа оруулсан гэхчлэн олон баримтыг дэлгэрэнгүй үгүүлж байсан болохоор одоо тэр болгоныг тайлбарлалтгүй бизээ.  

Жамбал гуйа “буурал ааваас заяасан энэ буян заяаг би түмэн олны тусын төлөө л зориулах үүрэгтэй” хэмээн өөрийн ач буяныг дөвийлгөх вий гэсэн шиг “хэтэрхий даруухан” загнана.
Янз бүрийн идээ бээр, яр шарханд баригдсан, газар усны гэм, лусын хорлол болсон.хүмүүсийн биеийнх нь өвчин эмгэгтэй хэсгийг хэлээрээ долоож, идээ бээрийг нь амаараа сорж, улаан биеэрээ эмчилдэг болохоор энэ ажил маань нэлээд хүнд байдаг. Даамай өвчтэй олон хүнтэй “ноцолдсон” үед орой нь халуураад, ам аргаад, бие эвгүйцээд эхлэнэ. Тэр үед нь буурал ааваас өвлүүлж үлдээсэн зүйлийг хэрэглэчихээр бие маань сайхан тайвшираад унтаж амардаг юм” гэснийг нь бодоход л олны тусын тулд энэ биеийн ая тухыг огоорч, тангараг өргөсөн ямар ч үүрэгтнээс илүү түмэн олондоо хүч сэтгэлээ өгч байгаа нь илхэн мэдэгдэнэ.
Энэ удаа бид өвчинд нэрвэгдэж зовлон үзсэн ч  хүний тусыг мартах учиргүй гэсэн эрхэм бодлоо гээгээгүй П.Даваадамба гуайн хүсэлтийг ийнхүү биелүүлж ач санасан  сэтгэлийг нь дамжуулав.
Үүнтэй адил зуу зуун хүн баяр талархалаа цээжиндээ хадгалж яваа нь маргашгүй бөгөөд сайн сэтгэлт хүн болгонд тэдний хэлж амжаагүй үгсийг хамтатган дамжуулья.  

Г.Мөнх 

Comments 

 
#2 Zochin 2016-01-08 16:48
Sain bnu, Ene huntei yaj holboo barih bolomjtoi ve?
Quote
 
 
#1 Зочин 2015-11-04 14:45
Сайн байнуу:Энэ буянтай хүнтэй яаж уулзах вэ.холбоо тогтоож өгөөч.
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ