Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Сэтгүүлчид 123 дугаар ангид

Сэтгүүлчид 123 дугаар ангид

Setguulchid 123-r angid 03
Setguulchid 123-r angid 08
Setguulchid 123-r angid 06
Setguulchid 123-r angid 04
Setguulchid 123-r angid 07
Setguulchid 123-r angid 05

Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүссэний 100 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Ойн хүрээнд аймгийн сэтгүүлчдийн хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажлын нэг нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хамт олны ажил байдал, цэрэг эрсийн жирийн өдрүүдийн дэглэм, хэрхэн эр цэргийн албаа хаадагтай хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсад танилцахаар болсон юм. Аж ахуйн албанаас өөрт таарах дүрэмт хувцасаа

сонгон авч тус тусын салбартаа хуваарилагдан мэдээ, сурвалжлагаа бэлтгэлээ. Цэргийн алба хаагаагүй, цэргийн ангиар орж үзээгүй хэсэг нөхдийн хувьд бүхий л зүйл нь сонихон. Тус арга хэмжээнд манай аймагт үйл ажиллагаа явуулж буй гурван телевиз, хоёр сонин, хэвлэлийн Ич монгол ХХК-ийн хамт олон оролцсон юм. Сэтгүүлчид салбар бүрт хуваагдан өөрийн танилцахыг хүссэн тухайлбал, гал тогоо, талхны цех, халуун ус, угаалгын газар, гэрээт цэргийн байр, соёлын төв, номын сан гэхчлэн газруудаар зочиллоо.

Хамгийн сайхан үнэр бол яахын аргагүй шинэхэн талхны үнэр байдаг. Тус ангийн талхны цехээр ороход цехийн ахлагч эгч биднийг угтаж аван ийнхүү ярьсан юм. “Манайх өдөрт 150 ширхэг талх үйлдвэрлэж байгаа. Орцонд нь бол гурил, сахар, исгэгч ордог. Нийтдээ 850 грамм гурил ордог. Яг бэлэн болсон бүтээгдэхүүн 800 грамм байдаг. Нэг цэрэг 650 грамм талхны нормтой нэг талхыг дөрөв хувааж өгдөг. Би энэ талхны цехэд 20 жил ажиллаж байна. Өдөр бүхэн л эрүүл, шинэхэн бүтээгдэхүүнээр хангахыг бид хичээдэг” гэж байлаа. Мөн гал тогоогоор ороход ахлах тогооч нь үйл ажиллагаагаа товчхон танилцуулав. Манай бүрэлдэхүүнд гуч гаруй ажилтан байдаг. 24 цагаар ажиллах нь ч бий. Өдөрт бол 200 гаруй хүний хоолыг дөрвөн удаа бэлтгэдэг гэнэ.  
Эрүүл хоол хүнсээс гадна бас нэг чухал зүйл бол мэдээж цэргүүдийн ариун цэвэр. Цэргүүд онцгой сургуулилтгүй бол долоо хоногтоо нэг удаа усанд ордог аж. Угаалгын газарт өдөрт нэг удаагийн 30 гаруй килограмм хүртэл цагаан хэрэглэл, хувцас хунар угаагддаг гэнэ. Угаалгаас гарсан хувцсыг автомат индүүгээр индүүддэг нь угаалгын газарт ажиллагсдын хөдөлмөрийг хөнгөвчилсөн хэрэг болж. Мөн ахлагч, алба хаагчдын халуун усны газар тусдаа байдаг ба гэр бүлийн хүмүүст нь хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг гэж байлаа.
Соёлын төвөөр ороход бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулах боломжтой техник тоног төхөөрөмжтэй, боломжийн тохижилттой аж. Цэргүүдийн оюуны цангаагаа тайлах газар бол мэдээж номын сан. Энд цэргийн холбогдолтой ном сонин, сэтгүүл болоод өдөр тутмын, орон нутгийн хэвлэл байдаг байна. Цэргүүд долоо хоногт нэг удаа ар гэрийнхэндээ захиа бичиж, холыг ойртуулдаг гэнэ.
123 дугаар ангийн хамт олонд хэвлэл мэдээллийн салбарын хамт олныг хоёр өдрийн турш ангидаа хүлээн авсанд нийт үзэг нэгт нөхдийнхөө өмнөөс талархлаа илэрхийлье.  
Цэрэг эрсийн жирийн өдрүүд
Байлдагч: Э.Адилбиш: Зөв хүн болон төлөвшиж байна
-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Эрдэнэбаяр гэдэг. Зэрэг сумаас ирсэн.
-Хэдэн настай вэ?
-19 настай
Цэргийн алба хаахад хэр байна?
-Олон аавын хүүхдүүдтэй цэргийн алба хааж байгаадаа маш их баяртай  байна. Олон ч найзуудтай болж байгаа.
-Цэргийн албанаас хүмүүс халшраад алба хаахаас зугтаадаг юм шиг санагддаг. Яагаад цэргийн алба хаахаар болов?
-Ер нь өөрийн сонирхлоороо ирсэн л дээ.
-Гэрийнхэнтэйгээ холбоо барьж байгаа юу?
-Долоо хоногт нэг удаа захиа бичдэг. Захианы хариугаа аваад маш их баярлана шүү дээ.
- Цэргийн алба хаахын давуу тал юу байна?
-Тэсвэр хатуужилтай, хүний үг сонсчихдог, хувцасаа зөв, цэвэрхэн өмсч сурч байгаа гээд зөв хүн болон төлөвшиж байна.
-Цэргээс халагдаад юу хийх вэ?
-Ээж аав маань зэрэг суманд мал малладаг. Халагдаад хөдөө гарч мал маллана даа.
-Хэлэх үг юу байна?
-123 дугаар ангийн хамт олондоо ажлын амжилт хүсье.
Ээж аавдаа энэ өдрийн мэнд хүргэе. Хайртай шүү мэнд сууж байгаарай.
Сэрж: Хань,охиндоо очих өдөр хоногийг тоолон сууна даа
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө танилцуулаач.
-Намайг Сэрж гэдэг. Улаанбаатар хотоос ирсэн. Энд эр цэргийн албаа хааж байгаадаа баяртай байдаг. Олон сайхан нөхөдтэй болсондоо баярлаж байна
-Ховдод ирж байв уу?
-Би уул уурхайн чиглэлийн мэргэжилтэй учраас бараг монгол орны аймаг бүрээр очиж үзсэн л дээ. Ихэнхдээ ажлын шугамаар ороод гардаг. Урьд нь Ховдод ажлын шугамаар ирж байсан.
-Энд ирэхээсээ өмнө хаана ажиллаж байсан бэ?
-Өмнө нь Оюу толгойд ажиллаж байсан. Уул уурхайн чиглэлээр нэлээд хэдэн жил ажилласан. Халагдаад тэр ажлаа л хийх байх даа. Хүний хийж сурсан зүйл сайхан шүү дээ.
-Эхнэр, хүүхэдтэй гэсэн. Таныг цэргийн алба хааж байх хугацаанд хэрхэн аж төрж байгаа бол?
-Анх эхнэр, хүүхдээ орхиод энд ирэх үнэхээр давшгүй даваа мэт санагдаж, тэднийгээ санахаас авахуулаад хэцүүхэн л байсан. Гэхдээ нэг л мэдэхэд халагдах хугацаа ойртчихож. Охин минь одоо ой  гарантай, эхнэр маань уул уурхайн компанид менежер хийдэг. Охиныг минь  хадам ээж, аав маань өсгөж байгаа. Үнэнийг хэлэхэд ханьдаа, охиндоо очих өдөр хоногийг тоолон сууна даа.
-Мэдээж гэр бүлтэй хүн цэргийн алба хаахаар ар гэрийн орон зай эзгүйрнэ шүү дээ?
-Урьд нь цэргийн алба хаах зав гардаггүй байсан. Одоо цэргийн албаны нөхөн төлбөрийн асуудлаас шалтгаалаад хаахаар ирсэн л дээ. Гэхдээ одоо бол нөхөн төлбөрөөс болж ирсэндээ баяртай байна. Тэсвэр хатуужил, хүний хэлсэн үгийг даах, ядаж л хувцас хунараа цэвэрхэн аятайхан өмсчихнө, цамцны захаа хадчихна, зав чөлөөгөөрөө ном сонин уншиж, цэргийн амьдралтай танилцаж байна шүү дээ.
Цэргийн алба хаахад хүндрэлтэй асуудал юу байна?  
Хүндрэлтэй ч гэх юм уу хэцүү асуудал байхгүй ээ. Анх ирээд цаг агаарын байдалд дасан зохицоход нэлээд хүндрэлтэй байсан. Зун их халуун, бас шумуултай. Тэр л хүндрэл байсан.
Үеийн нөхөддөө хандаж хэлэх зүйл байна уу?
Ирээдүйд цэрэг болох залуус, дүү нартаа эр хүн болж төрснийх цэргийн албанд татагдаж, цэргийн амьдралыг заавал үзээрэй гэж хэлмээр байна. Цэргийн алба хаах нь эр хүний бахархал юм шүү.   

 Г.Энхжаргал

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ