Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага ХДТ-ынхан “ГЭГЭЭН МУЗА”-д оролцоно

ХДТ-ынхан “ГЭГЭЭН МУЗА”-д оролцоно

teatr

Аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид өнгөрсөн оны 10 дугаар сард Завхан аймгийн Улиастай хотноо зохион байгуулагдсан “Сонгодог бүтээл-2012” улсын уралдаанд Сонгодог бүтээлийн дээжис концерт, Ж.Б.Молерийн “Аргагүйн эрхэнд оточ” жүжгээр оролцсон билээ. Ж.Б.Молерийн “Аргагүйн эрхэнд оточ” жүжгээрээ “Гэгээн муза” шилдэг бүтээлийн

уралдаанд оролцох эрхийн бичиг, хоёрдугаар байрын шагнал хүртсэн юм. Мөн “Гэгээн муза” шилдэг бүтээлийн уралдаанд ХДТ-ын уран бүтээлчид анх удаа оролцох гэж байгаа нь тус театрын уран бүтээлчдийн ур чадварыг харуулсан онцлох үйл явдал бөгөөд бэлтгэлээ хангаад байна. Гэгээн муза нь улсын хэмжээний мэргэжлийн театрын уран бүтээлчдийн ур чадварыг илтгэн харуулдаг тэмцээн бөгөөд энэ дугаар сарын 25-нд Улаанбаатар хотноо болох юм. Дашрамд дурдахад “Гэгээн муза” шилдэг бүтээлийн уралдааны шилдэг номинацид Ерөнхий найруулагч С.Ариунжаргал, Ерөнхий зураач Э.Хишигтогоо, жүжигчин Б.Батдорж нар нэр дэвшиж байгаа юм байна.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ