Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Эрүүл мэнд Сэтгэл гутрал гэж юу вэ?

Сэтгэл гутрал гэж юу вэ?

setgel

Сэтгэл гутрал бол хүнд үзэгддэг сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдийн нэг юм. хүн бүрт заримдаа уйтгарлах, сэтгэл санаагаар унах, юманд залхах шинж тэмдэгүүд үүсдэг. Ийм уйтгар гуниг гашуудал нь амьдралд тохиолдох сэтгэл бухимдлын хэвийн бөгөөд түр зуурын хариу урвал юм. Сэтгэлийн гутрал гуниг нь 2 долоо хоног болон түүнээс дээш хугацаагаар

үргэлжилбэл сэтгэл гутралын эмгэгт хүрдэг.

Сэтгэл гутралын үед дараах шинж тэмдэгүүд илэрнэ
Сэтгэцийн талаас
-    Гуньж гутрах, ирээдүйгээ гутранги бодлоор төсөөлөх
-    Амьдралын баяр баясгалан үгүй болох
-    Сэтгэл бухимдаж, уур уцаартай болох
-    Ганцаардах
-    Хүсэж сонирхдог зүйлдээ дургүй, таашаал авдаггүй болох
-    Анхаарал төвлөрөхгүй байх, идэвхи сонирхолгүй болох
-    Өөрийгөө буруутгаж дорд үзэх
-    Үхнэ гэж санагдах буюу амиа үгүйсгэмээр бодогдох
Биеийн талаас
-    Амархан ядрах, бие сульдах
-    Зүрх дэлсэх, өтгөн хатах, арьс хуурайших
-    Хоолны дур буурах, биеийн жин буурах
-     Тодорхой шалтгаангүй бие өвдөж шаналах
-    Толгой өвдөх, толгой эргэх
-    Ходоод гэдэсний хямрал
Ийм үед та өөрөө юу хийх ёстой вэ?
-    Хэрэв та муу мэдээ сонсох амьдралдаа сэтгэл ханахгүй байвал түүнийгээ дотроо бүү хадгал, ойр дотны хүндээ ярихыг хичээ
-    Хэт хэцүү зорилго урдаа бүү тавь
-    Ямар нэг зүйл хий дасгал хийхээр гадагшаа гар, явган алхаж ч болно
-    Хэдий юм идэх сонирхолгүй байсан ч гэсэн чанартай сайн хоол идэх хэрэгтэй
-    Архинд татагдах сонирхолоо барьж тэвч. Архи сэтгэлийн гутралыг түр зуур тайтгаруулах боловч эцэстээ бүр илүү гутралд оруулдаг
-    Нойргүй байгаадаа хэт санаа зовсоны хэрэггүй
-    Сэтгэл гутралын талаар мэдлэгтэй бол
Хэзээ мэргэжлийн эмчид хандах вэ?
Хэзээ мэргэжлийн эмчид хандах вэ?
Та дээрх арга хэмжээг аваад үр дүн өгөхгүй байгаа тохиолдолд өрхийн эмчид хандаж түүгээр дамжин сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах болно.
Сүрьеэ сувилагч н.Оргилсайхан

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ