Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Эрүүл мэнд Цус харвалтын дараа гэрийн нөхцөлд баримтлах дэглэм

Цус харвалтын дараа гэрийн нөхцөлд баримтлах дэглэм

tarhi

 Тархины аль нэг хэсгийн судасны цус бөглөрөх эсвэл хагарахад тархины эд цусан хангамжгүй болохыг харвалт гэнэ. Цус харвалт өвчин нь хөнгөн хүндэвтэр хүнд маш хүнд гэсэн хэлбэрүүдээр явагддаг. Энэ өвчин нь хүний тархинд явагддаг учраас ой санамж алдагдах,

мөчдөд “саажилт” үүсэх, өөрөө өөртөө үйлчлэх чадвараа алдах зэрэгт нь зайлшгүйй асран хамгаалагч хэрэгтэй болдог. Гэрийн нөхцөлд цус харвалтийн үлдэцтэй хүнийг асран халамжлахдаа:
1.    Орчин
2.    Хооллолт
3.    Хувцаслалт
4.    Сэтгэл санааны байдал зэрэг асуудал дээр анхаарна.


1.    Орчин-гэр нь гэрэлтүүлэг сайтай, дулаан, цэвэр, агааржуулалт хангалттай байна.
2.    Хоол- хүссэн үед нь дуртай хоолыг нь өгнө. Гэхдээ хоол нь ногоо эслэг бүтээгдэхүүнээр баялаг, шингэц сайтай байна.
3.    Хувцаслалт- гар хөлд саажилт үүссэн, учир хөвөн даавуун материалаар хийгдсэн, бариу биш, энгэр задгай, том товчтой, тайлж өмсөхөд хялбар байвал зохино.
4.    Сэтгэлзүй- саа саажилттай хүн нь сэтгэлзүйн хувьд маш эмзэг байдаг тул айх, гутрах, уурлах, хөөрөх, уйлах, ойгүйдэл, нойргүйдэл зэрэг сэтгэлзүйн илрэлд нь тохируулж харилцан ярилцаж, сэтгэл санааг нь сайхан үгээр дэмжиж байх нь зүйтэй.

Цус харвалтын дараа анхаарах зүйл
1.    Хоолны давс, өөх, тос сахарын хэрэгцээг багасгах,
2.    Сэтгэл санааг нь тайван байлгах
3.    Цусны даралт бууруулах эмийг эмчийн заавраар тогтмол хэрэглэх
4.    Өөрт нь тохирсон дасгал хөдөлгөөн хийлгэх
5.    Өвчнийхөө тухай бодох зав өгөхгүйгээр анхаарлыг нь өөр зүйлд хандуулж байх
6.    7 хоногт 1-2 удаа хэвийн хэмтэй усанд оруулах
7.    Орчны чимээ шуугианыг багасгах
8.    Цэвэр агаарт гаргах

Мэдрэлийн тасгийн сувилагч Л.Халхжаргал

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ