Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Эрүүл мэнд Толгой өвдөх

Толгой өвдөх

head

Толгой өвдөх нь олон шалтгаантай түгээмэл эмгэг юм. Толгойн өвдөлтийн цөөн тохиолдолд нэн яаралтай эмнэлгийн тусламж авах шаарлагатай байдаг бол, бусад толгойн өвдөлтүүд нь архаг шинжтэй, дахилттай, удаан хугацааны, эмийн болон эмийн бус эмчилгээгээр сайжирдаг. Иймээс уг эмгэгийн мөн чанарыг илрүүлэхэд эмчид өвчтөний  хөтлөх өвдөлтийн хуанлийн тусламж зайлшгүй хэрэгтэй болно. Хэрэв өвчтөнд толгой өвдөх зовиур илэрвэл

дараах асуултын дагуу өөрийн эмгэгийн онцлогийг гярхай  ажиглаж тэмдэглээрэй.

Толгойн өвдөлтийн:
-    Байршил: дух зулай, чамархай таллах гэх мэт
-    Эрчим: нэн  хүчтэй, хүчтэй, дунд зэрэг, бага, нэмэгдэж багасаж эсвэл хэвэндээ байгаа гэх мэт
-    Шинж: төөнөх, хатгах, лугших, өрөмдөх, халуун оргих, дүүрэх гэх мэт
-    Үргэлжлэх хугацаа: 30 минут, нэг цаг, гурав хоног гэх мэт
-    Давтагдсан байдал: өдөр бүр, долоо хоногт хоёр удаа, жилд нэг удаа гэх мэт
-    Явц: Байнга, үе үе гэх мэт
-    Сэдрээдэг хүчин зүйлс: Хорт зуршил, хурц гэрэл, нойрны өөрчлөлт, зарим эм бодис, сэтгэлийн хүчдэл, цаг уурын өөрчлөлт, хоол хүнс гэнэт хэт их идэх, биеийн хүчний ажил гэх мэт
-    Өдөр шөнийн ялгаа: өглөө, үдээс хойш гэх мэт
-    Дагалдаж илрэх зовиур: Нулимс гоожих судас лугших, судас хатуурч тэмтрэгдэх, хүзүү хөших, чих дүлийрэх, мөч ирвэгнэж мэдээгүй болох гэх мэт
-    Өвдөлт намдаадаг хүчин зүйл: унтаж амрах, эм уух, салхинд гарах гэх мэт
Ийнхүү та энэ зөвлөмжийг дагаж асуултын дагуу хуанли хөтөлснөөр толгойн өвдөлтөөс урьдчилан сэргийлж эмчлэх таатай боломж бүрдэнэ.
   
Мэдрэлийн тасгийн сувилагч Ч.Цэрмаа

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ