Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Эрүүл мэнд Бие эрхтэнээ сайжруулах дасгал ба ардын эмчилгээгээр эмчлүүлэх жор

Бие эрхтэнээ сайжруулах дасгал ба ардын эмчилгээгээр эмчлүүлэх жор

dasgal

Судас хатуурах, даралт ихсэхээс сэргийлэх: Тархины судас хатуурах нарийсах аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд хоёр нүдний ухархай, хоёр чихний чамархай, хоёр чихний дээд ба ар тал, шилний хос хажуу цэгт нар зөв, буруу эргүүлж өөрийн гараар өөртөө иллэг хийнэ. Дараа нь толгойны хуйханд хумсаа шигтгэж, тархинд очих цусан хангамжийн замыг сайжруулна. Түүнээс гадна 40 наснаас эхлэн

чихэр, цагаан гурилан зүйл, төмс зэргийг бага хэрэглэж гол төлөв цагаан идээ, тараг, ээдэм, сүү, өрөм ааруул, аарц гэргээр хооллож байх нь зүйтэй. Цусны даралт ихэсвэл шинэхэн сармис, 2-3 хумс идвэл даралт буурч, нойр хүрч, толгой өвдөхийг намдааж, судас хатуурахаас сэргийлнэ. Төмсийг хавьстай нь жигнэж идэх тустай. Цусны даралт ихэдсэн хүн жимс сайн идэх хэрэгтэй. Өдөрт 300 гр алим идэж бай. Мөн шингэн юм сайн уухын зэрэгцээ хүйтэнд усанд ор. Даралт ихэдсэн хүн оройдоо ил галын дэргэд сууж, муур өвөр дээрээ тавьж үсийг илэх сайн. Архи тамхи кофе өөх нь цусыг бохирдуулахад тусалдаг тул эдгээр хэрэглээгээ багасгаж зогсоох хэрэгтэй.

Ядаргаа:
Уулын бор ятуу тэжээвэр тахианы махаар шөл хийж уухад нэн сайн. Хонины махны шөлөөр 3 хоног биеэ угаах, мөн хонины толгойг битүүгээр нь чанаж шөлийг нь уу. Ядаргааны үед үе мөч даардаг бол анхны ногоо буюу цэцэг дэлгэрэх үеийн хонины халуун сэвсэнд сууж хөлүүрлэх нь сайн ба дааруулж болохгүй. Тарваганы махан хорхогны шөл,халуун хуушуур хөл гартаа барих, адуун махны шөл хийж уух нь ядаргааг арилгана. Зөөлөн чөмөгтэй чихрийг сүүнд хийж буцалгаад бүлээнээр нь уу. Өглөө бүр хүйтэн шүршүүрт орж бай. Ядаж усанд норгосон арчуураар биеэ арч. Орой унтахын өмнө халуун усанд хөлөө дүрж 10 минут байснаар цусыг доошлуулж тархийг амраадаг. Өөх тос архи элгэнд дарамт учруулдаг учир бага хэрэглэ.
Сэргээн засах эмчилгээний сувилагч Ц.Энхбаяр , Д.Оюунцэцэг

Зөв хооллох арван зарчим
-    Махны оронд загас ургамлыг хоол хүнсэнд өргөн хэрэглэх нь зүйтэй. Загасны мах нь зүрхийг эрүүлжүүлэгч тосыг агуулдаг.
-     Салат болон хоол хүнсэндээ загасны тос чидун модны тосыг хэрэглэж байвал холестролыг багасгадаг.
-    В каротинаар баялаг лууван, өргөст ногоо, буржгар ногоон байцаа зэргийг хэрэглэх нь хорт хавдраас сэргийлнэ.
-    Өөх тос багатай хоол унд хэрэглэж хэвших нь зүрхний өвчин хорт хавдар тусахаас сэргийлнэ.
-    Илчлэгийн хэмжээ зохистой түвшинд нь хадгалж дасгал хөдөлгөөн хийж жингээ барих нь хөгшрөлтийг багасгана.
-    Бие махбодийг эрүүл байлгахад тустай витамин С-ээр баялаг нимбэг жимс, ногоон навчит хүнсний ногоог байнга хэрэглэнэ.
-    Витамин Е /ургамлын тос, үр тариаг/ цайр /гахайн мах хулууны үр/ селени /загасны мах, хивэг/ хэрэглэж байх
-    Ус чухал нөлөөтэй, зөөлөн цэвэр ус ууж байх нь хамгийн чухал. Модны үртсэн шүүлтүүр хэрэглэж хлор болон хорт хавдар үүсгэж болзошгүй бодисуудыг уснаас шүүж цэвэрлэнэ.
-    Хорт зуршлаас татгалзах, архи тамхи хэрэглэж нь хоолны дуршилд шууд нөлөөлнө. Хамгийн гол нь зөв зохис той хооллох, хоолны дэглэм баримтлах нь урт наслах, эрүүл аж төрөхөд тустай.
-    
Нөхөн сэргээх эмчилгээний сувилагч С.Ганчимэг

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ