Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Эрүүл мэнд Остреохондроз өвчин бүрэн эдгэрэх үү

Остреохондроз өвчин бүрэн эдгэрэх үү

Шохойжилт буюу остреохондроз өвчнийг мөгөөрс хатуурах өвчин гэж ойлгож болно. Үүсч байгаа шалтгаан нь хөдөлгөөн дутагдалтай холбоотой.  Мөн наснаас ч хамаарч болно. Нас ахихаар гормон болон эрдэс бодисын дутагдлаа  болж мөн хүзүү болон нурууны үенд тэжээл дутагдаж, түүнээс болж мөгөөрс хатуурдаг. Энэ өвчин бүрэн эдгэнэ гэж байхгүй. Иймээс хатуурч шохойжсон мөгөөрсийг

нэмж хатууруулахгүй байх эмчилгээг хийх шаардлагатай. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Ажил амралтаа зөв зохицуулж, тайвшруулах дасгал хийх, халуун бүлээн усанд орох, иллэг хийх, бумба тавих зэрэг гэрийн нөхцөлд чангарсан булчингаа суллах гэх мэтээр тус өвчнөөс сэргийлж байх хэрэгтэй.
Илрэх шинж тэмдэг:
-    Хүзүү сэрвээ хөшиж өвдөнө
-    Хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдана
-    Ажлын идэвхигүй болно
Бүр хүндэрвэл:
-    Хоёр гар даагдахгүй болох
-    Нойргүйдэх
-    Хүзүү сэрвээ халуун оргиж чичирнэ
Хурц хэлбэрээр илэрвэл гэнэт хүчтэй өвдөж эхлэнэ. Архаг хэлбэрээр илэрвэл дээрх шинж тэмдэгүүд аажим аажмаар илэрнэ.
Сэргээн засах эмчилгээний их эмч Ц.Мөнгөнцэцэг
Шохойжилт буюу остреохондроз өвчнийг Хүзүүний острохондроз өвчний үед хийх эмчилгээний дасгал
Хүзүү нурууны остеохондроз өвчний үед хийх хамгийн энгийн эмчилгээний дасгалыг танд толилуулж байна. Энэ дасгалыг хийж сураад цаашид гэр орондоо байнга хийж чадвал энэ өвчний эрт үед төгс эмчлэх хамгийн хялбар арга болох юм. Дасгал тус бүрийг өдөрт 3-5 удаа хийж хэвшүүлж чадвал остеохондроз өвчнөөс сэргийлэх болно.
Дасгал 1. Хөлдөө мөрний хэмжээний зай авч хоёр гараа урагш 90 градус өргөн мөр цээжээр хажуу тийш эргэх
Дасгал 2. Хоёр гараа дагзандаа авч Бүсэлхийгээр тонгойх, босох, гэдийх хөдөлгөөн хийх
Дасгал 3. Хоёр гараа ташааны доод талаар авч хоёр тийш хазайн хөдлөхдөө хазайсан талруу гараа унжуулна
Дасгал 4. Хүзүүгээр  урагш хойш баруун зүүн тийш эргүүлэх хөдөлгөөн хийх ба баруун зүүн тийш эргүүлэн өргөх маягаар хөдөлгөнө. Мөн урагш хойш эрүүг хөдөлгөх дарааллаар хийнэ
Дасгал 5. Сандал дээр сууж хоёр гараа урагш болгоод хоёр гараа салган арагш болгохдоо хүзүүгээр дагаж эргэнэ. Нөгөө тийш адил хийнэ.

Сэргээн засах эмчилгээний бага эмч М.Бямбасүрэн

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ