Download Firefox
Download Firefox

Thursday, May 23rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here Home

ЧУХАЛ МЭДЭЭ

Ut fames Duis nibh arcu pede elit nibh at risus tempus. Nulla semper ac nec sit massa In Curabitur id risus sit. Non ante gravida eros quis justo sed nonummy et Donec et. Hendrerit velit orci sagittis eu Aenean pharetra faucibus eu laoreet nunc. Tincidunt nulla a Nulla eu convallis scelerisque sociis nulla interdum et. Cursus senectus aliquet pretium at tristique hac ullamcorper adipiscing et Donec. Enim montes parturient.

АБНУ-ын төлөөлөгчид Баян-Өлгий аймагт

  • PDF

Саяхан Баян-Өлгий аймагт ОХУ-ын Алтайн бүгд найрамдах улсын төлөөлөгчид ирж, боловсрол, түүх соёл, эдийн засаг, худалдааны чиглэлээр тодорхой ажлууд өрнүүлэн уулзалтууд хийж, хамтран ажиллаа.

Төлөөлөгчдийн энд ажиллах нэг гол чиглэл нь дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 74 жил, уг дайны эхлэл болох Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд хил орчмын бүс нутгуудад хамтын ажиллагааны чиглэл, хамтран хийх ажлуудын талаар мэдээлэл, санал солилцох уулзалтууд байсан бөгөөд энэ чиглэлээр Зайд дунд сургууль дээр хийсэн уулзалтын үеэр АБНУ-ын Сэтгүүлчдийн холбооны дэд дарга, ОХУ-ын гавъяат сэтгүүлч, Горно-Алтайск хотын депутат, Вестник Горно-Алтайск сонины редактор Алексей Сергеевич Ивашкин тэргүүтэй төлөөлөгчид, эх орны дайны жилүүдэд Монгол улсаас Зөвлөлтийн дайчдад зориулсан тусламжийн зүйлсийг (бэлэг) фронт хүргэж, эх орны дайнд оролцон, ялалтанд үнэтэй хувь нэмрээ оруулсан Хашхынбай агсаныг “Фронтовник” одонгоор нэхэн шагнасныг түүний үр хүүхдүүдэд, мөн Ховд аймгийн сэтгүүлч, Ховдын толь сонин, www.mongolgarag.mn мэдээллийн цахим сайтын редактор Гонгоржавын Төрмөнхийг “Ажилчин тариачны улаан армийн 100 жилийн ойн хүндэт медал”-иар шагнаасныг тус тус гардуулав.

Г.Төрмөнх нь XIX-XX зуунд Европ болон Ази-Номхон далайн бүс нутагт өрнөсөн улс төр, цэргийн олон сурвалжит, адармаат үйл ажиллагаа, Халхын голын дайн, түүний урьтач нөхцөл хожмын хэрэг явдлууд, агуу их эх орны дайн болон түүнийг тойрсон асуудлуудыг судлан сурвалжлах, Оросын болон зарим орны сэтгүүлчдийн бүтээлүүдийг орчуулан Монголын уншигчдад хүргэх, судалгаа шинжилгээнд тулгуурласан үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээх чиглэлээр 2013 оноос амжилттай ажиллаж ирсэний учир түүнд энэ шагналыг олгосон ажээ.

Төлөөлөгчид АБНУ болон Монголын баруун хилд ойрхон аймгуудын хооронд эдийн Засаг худалдааны харилцааг эрчимжүүлэх талаар холбогдох хүмүүстэй санал солилцож, уулзалтууд хийснээс гадна Баян-Өлгий аймгийн ахмад дайчдыг хүлээн авч уулзан, тэдэнд хүндэтгэл үзүүлсэн. Мөн Баруун Монгол дахь орос хэлний хөдөлгөөн төслийн хүрээнд Горно-Алтайн их сургуулийн багш оюутнууд энэ өдрүүдэд Баян – Өлгий аймагт ажиллаж, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болон ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад хичээл зааж, орос хэлийг хэрхэн амжилттай сурч, улмаар ОХУ-ын их, дээд сургуулиудад элсэн суралцах боломжийн талаар зөвлөгөө өгсөн. Төслийн багийн багш, оюутнууд тэндээсээ Ховд аймгийн зорьсон ба энэ чиглэлээр Ховд аймагт 7 хоног ажилласан юм.

АБНУ-аас ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Андрей Архипов, дэд дарга Андрей Жуков нар ажиллаж, Баян-Өлгий аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимтай харилцаа тогтоон, эдийн засгийн худалдааны талаар харилцан ашигтай хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн юм.

Нэрт найрагч Х.Эрдэнэбаатар агсаны “Уулсын дуулал” цомгийн нээлт боллоо

  • PDF

МЗЭ-ийн эвлэлийн шагналт, Болор цомын эзэн, нэрт яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар агсаны “Уулсын дуулал” яруу найргийн цомгийн нээлтэнд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 10-ны үдэш Ховд аймгийн Хөгжимт драмын театрт болов.

Энэхүү үйл ажиллагаанд нэрт найрагч агсаны ойр дотны хүмүүс утга зохиолын болон уран бүтээлийн нөхөд нь түүний тухай дурсамж сэргээж, шүлэг зохиолоос нь уншиж, халуун яриа өрнүүлж байснаас гадна шүлгэнд нь ая дан тааруулсан олон сайхан дуунуудыг мэргэжлийн дуучид уран бүтээлчид дуулан үзэгчдийн сонорыг мялаав.

Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга, мөн аймгийн Аудитын газрын дарга асан Л.Галбадрах Хөөдөөгийн Эрдэнэбаатар агсаны нэрээр нэрлэгдсэн сан байгуулагдсаныг мэдэгдэж, сангийн гэрчилгээ, тамга тэмдэгийг төрсөн охин Э.Янжинлхамд нь гардуулж өгсөн юм. Сангийн тэргүүн Э.Янжинлхам болоод үүсгэн байгуулагчид хэлэхдээ “энэхүү сангийн үйл ажиллагаа нь нутаг орондоо утга зохиол, яруу найргийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж хамтран ажиллах, өсвөр залуу найрагчид, уран бүтээлчдийг дэмжихэд чиглэгдэнэ” гэсэн юм.

Цомгийн нээлт хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монголын зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь “Алтай” салбарын удирдлага, хамт олон мөнхүү Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, найрагч агсаны төрсөн нутаг Дуут сумын удирдлага хамт олон, Жаргалант сумын удирдлага, хамт олон, аймгийн бусад байгууллага, газруудын төлөөлөл, найз нөхөд болон дэмжигч бусад хүмүүс хүндэтгэл үзүүлж, Х.Эрдэнэбаатар санд хандив өргөсөн юм.      

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ

  • PDF

11111111111

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиар дараах тэтгэмжүүдийг олгохоор зохицуулсан. Үүнд:
Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй.
Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.
Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа тэтгэмж авах эрхтэй.
0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй.
Иргэн сум, хорооны нийгмийн ажилтанд хандан тэтгэмж авах хүсэлт гаргахдаа доор дурдсан баримт бичгийг бүрдүүлж өгнө.

Жирэмсэн эхийн тэтгэмжид хамрагдах иргэн:
өргөдөл;
1 хувь зураг;
иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт.
Жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан иргэн хүүхэд төрөнгүүт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.

0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах иргэн:
өргөдөл;
1 хувь зураг;
иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт;
баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

Ихэр хүүхдийн тэтгэмжид хамрагдах иргэн:
өргөдөл;
иргэний үнэмлэх хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний хувьд иргэний үнэмлэх, эсхүл нотариатаар батлуулсан хуулбар;
хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт.

Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдах иргэн:
өргөдөл;
1 хувь зураг;
нас барсан эхнэр, эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт;
баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/;
нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр.

ТЭТГЭМЖИЙГ ХҮСЭЛТ ГАРГАСАН САРААС ЭХЛЭН ОЛГОНО.

ТЭТГЭМЖИЙГ НӨХӨН ОЛГОХГҮЙ.

САР БҮР ОЛГОХ ТЭТГЭМЖИЙГ ТУХАЙН САРЫН 20-НООС ХОЙШ, УЛИРАЛД ОЛГОХ ТЭТГЭМЖИЙГ ТУХАЙН УЛИРЛЫН СҮҮЛИЙН САРЫН 20-НООС ХОЙШ ТУС ТУС ОЛГОНО.

БНСУ-д 2018 оны "Е-9" визийг шинээр 56 мянган хүнд олгоно

  • PDF

95673d407514283ec2973f12ffb5e55d94372106

БНСУ-аас 2018 онд мэргэжлийн бус ажил эрхлэх гадаадын иргэдэд олгодог “Е-9” ангиллын визийг 56 мянган хүнд олгоно хэмээн “Naver.com” сайт дээр мэдээлжээ. “Е-9” ангиллын визээр Өмнөд Солонгос улсад хөдөлмөр эрхлэх иргэд
- Үйлдвэрлэлийн салбарт 42 300,
- Хөдөө аж ахуйн салбарт 6 600,
- Загас агнуурын салбарт 2 600,
- Барилгын салбарт 2 400,
- Үйлчилгээний салбарт 1 100 гэсэн квоттой ажлын байр зарласан байна.
“E-9” ангиллын визтэй иргэд БНСУ-аас 8 сараас 9 жил (4 жил 10 сар+4 жил 10 сар) хүртэл хугацаагаар ажиллаж, амьдрах боломжтой байдаг юм.
Одоогийн байдлаар 7500 гадаадын иргэн визийн эцсийн хугацаа болох есөн жилээ дуустал ажиллахаа БНСУ-ын албаныханд мэдэгджээ. Тус улсын Цагдаагийн албанаас хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нутаг буцаах арга хэмжээгээ эрчимжүүлнэ гэдгээ мөн мэдэгдсэн байна.

Гадаад паспортын хугацаа дуусвал сунгахгүй, шинээр олгоно

  • PDF

gadaad passportЗасгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн. Гэвч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны төсөвт 250,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэц худалдан авах санхүүжилт суугдсан. Гадаад паспортын сунгалтыг зогсоосон тохиолдолд бэлдэцийн нөөц хүрэлцэхгүй зэргээс хамаарч Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэрэв 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон бол 2018 оны 1-3 дугаар сард иргэнд гадаад паспорт олгох үйлчилгээний хэвийн байдал алдагдахаар байсан.

Тус газрын 2018 оны төсөвт 300,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийн санхүүжилт суугдсан. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндэсний энгийн гадаад паспортын 116,000 бэлдэцийн нөөц байгаа тул гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон ч 2018 онд гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээг хэвийн үзүүлэх боломжтой.

Иймд ОӨУБЕГ-ын даргын тушаалаар гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэл хөтлөх үйлчилгээг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зогсоолоо. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авах юм.

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тус газар нь 336,550 гадаадад зорчих эрхийн бүртгэлийг хөтөлсөн буюу 237,770 иргэнд шинээр гадаад паспорт олгож, 98,780 иргэнд гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг үзүүлэв.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Гадаад хэргийн сайдын 2006 оны 42 тоот тушаалаар батлагдсан “Үндэсний энгийн гадаад паспортын загвар”-аар ХБНГУ-ын “Glesecke & Devirient” мөнгө, үнэт цаасны үйлдвэрээс гэрээний дагуу бэлдэцийг хүлээн авч, ”Титан Интернейшнл ХХК-иар үндэсний энгийн гадаад паспортын бичилтийг хийлгэж, Монгол Улсын иргэнд гадаадад зорчих эрхийн үйлчилгээг үзүүлдэг. ХБНГУ-ын “Glesecke & Devirient” мөнгө, үнэт цаасны үйлдвэр нь гэрээний дагуу төлбөр хийгдсэнээс хойш 3 сарын хугацаанд үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийг нийлүүлдэг.

Цаг агаарын мэдээ