Download Firefox
Download Firefox

Monday, Aug 19th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here Home

БАЙГАЛЬ ОРЧИН

Praesent Aenean Phasellus risus enim vitae auctor Aenean Donec gravida hendrerit. Vitae tempus eget at lorem sapien nulla eget enim Morbi sit. At habitant enim id dolor risus urna Lorem nec mauris congue. Consequat congue orci id libero justo tellus Morbi nibh Proin interdum. Vestibulum accumsan at nibh pretium tortor Phasellus neque morbi sagittis gravida. Praesent Morbi Aliquam.

Залуучууд Буянт голоо цэвэрлэлээ

  • PDF

Ховд аймгийн Залуучуудын холбооноос санаачилга гарган 2014 оны 04 сарын 26-ны бямба гарагт “Цэмцгэр – Ховд” уриан дор бүх нийтийн их цэвэрлэгээг Ховд Их Сургууль, Ховд Хөгжил Политехник коллеж, Хөдөлмөрийн хэлтэс, Хар нуур- Ховд голын сав газрын захиргаа, Жаргалант сумын ЗДТГ, Эрч хүч ОНӨҮГазар, Хотын захирагчийн ажлын алба зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Энэхүү уриалгад нийтдээ 3000 гаруй оюутан залуус хамрагдаж Буянт гол орчмоо хогноос нь салгалаа.

Цэвэрлэгээг Улаан богочийн Рашаанаас дээш Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим – Ус” ОНӨҮГазрын 5-н худаг хоорондох, Их бага голын хооронд гэсэн маршрутын дагуу хийсэн юм.

Г.Одонтуяа

“Хархираа, Түргэний уулс дээгүүр Хан Тэнгэрийн гэрэл цайрна”

  • PDF

-    “Монголын уулчдын нэгдсэн алпиниад – 2013” -ын тухай тэмдэглэл -

Harhiraa aviralt 01Зэлүүд уулын мухарт нэвсийтлээ цасанд дарагдсан дан майхнуудын орой цухуйж, үүр шөнийн заагаар үүргэвч сэлтээ үүрсэн уулчдын баг цас чахруулан алхсаар замд гарна.
Цавчим цавчим оргилуудынхаа хормой биеийг хучсан, мөсөн хучлага доороос уулын гол харгиатан урсаж, урин цагийн аяс дулаан уур амьсгал зонхилох нь энд нэгэнтээ найртай улирал эхэлснийг илтгэвч,  яагаад ч юм өвлийн тэсгим цагаас өөрцгүй мэт санагдана.
Ер бусын сүрлэг хийгээд нэг л нууцлаг, анир чимээгүй ноёлсон эл газарт хөл тавимагц л энэ нутагт төрж өссөн нэгэн найрагчийн (М.Уянсүх)
“Хүйтэн балар уулс минь хүдэн дундаа  төөрнө     
Хүчирхэг дөрвөн Ойрадууд зүрхэн дотроо уйлна

Ховдын уулчид шинэ зам нээж Сутай хайрханы оргилд гарлаа

  • PDF

abiralt4Ховд аймгийн уулчдын баг энэ оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монгол Алтайн мөс, цаст хайрхануудын нэг Сутай хайрханы 4190 метр өндөртэй ноён оргилд амжилттай авирч, төрийн далбаагаа мандууллаа. Уулчид маань энэ оргилд өөрсдийн санаачлагаар авирсан бөгөөд урьд өмнө нь ямар ч уулчин гарч байгаагүй шинэ маршрутыг нээж чадсанаараа онцгой амжилтыг авч ирэв. Сутай хайрханы оргилд уулчид олон удаа авиралт

“Мөнгөлөг шагшуургын” чимээ тэнгэрийн хаяанд сонсогдоно

  • PDF

mungun-shagshuurga-Цас мөсний баяраас хийсэн сурвалжлага -Нуурын мандал дээгүүр нүд гүйлгэхэд торох бараагүй цагаан далай мэт цайраад, тэнгэрийн хаянд уусан алдарч одно.  Төв сууринаас очсон бидэнд рашааны ундрага мэт цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалж, алсын барааг ширтэхэд бие сэтгэлийн алжаал тайлагдан, гайхалтай сайхан амралт болох ажээ.Хаврын сар гарч жаврын эрч уярсан ч Хар ус нуурын мандал “хэрэлсэн ноос” шиг нимгэн цагаан цасаар өнгөлсөн мөсөн хучлагаа хөдрөөстэй. 

Органик монгол хөтөлбөрийн төслийн шалгаруулалт эхэллээ

  • PDF

Үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлье уриан дор үндэсний органик ба ногоон брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэрэглээг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж буй хөтөлбөрийн 2012 оны төслийн шалгаруулалт эхэллээ.

-           Хэрэв та органик ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол

-           Өөрийн бүтээгдэхүүнээ бүс нутгийнхаа брэнд болгож сурталчлан таниулахыг зорьж яваа бол

-           Бизнесээ хөгжүүлж аймаг орон нутгийнхаа болон үндэсний органик ба ногоон брэнд болгохыг хүсч байгаа бол бидэнтэй хамтран ажиллаарай.

Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэдийн төсөл болон анкетийг 3-р сарын 5–аас 30-ыг дуустал аймгийн Худалдаа аж үйлдвэрийн Салбар танхимд авна. Төслийн шалгаруулалт: 4-р сарын 1-10-нд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг ХАҮТанхим болон доорх утсаар лавлана уу. 99156880, 96444118


Цаг агаарын мэдээ