Download Firefox
Download Firefox

Monday, Aug 19th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here Home

Эдийн засаг

Ut Mauris elit ipsum Pellentesque nec porta ipsum massa risus nisl. At lacinia nulla porta Nam Nam porta at tristique ipsum ante. Libero euismod ac orci condimentum Vestibulum Nam et Praesent.

2018 оны улсын төсвийг баталжээ

  • PDF

Saitad 12018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь,

Нийт зарлагыг 9,6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь,
Нийт алдагдлыг 2,4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 8 хувь байхаар төсөвт тусгажээ. Төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг байгаа нь хоёр жилийн өмнөхөөс 34 хувиар буурсан үзүүлэлт юм. 2018 онд ДНБ-ий өсөлтийг 3 функтээр нэмэгдүүлж 4.2  хувьд хүргэхээр төлөвлөсөн байна.

Харин төсвийн ерөнхийлөн захирагчдын 2018 онд зарцуулах хөрөнгийн хэмжээ: 

  • Ерөнхий сайд- 203.2 тэрбум төгрөг
  • Шадар сайд- 137.7 тэрбум төгрөг
  • ЗГХЭГ-ын дарга- 33.5 тэрбум төгрөг
  • БОАЖ-ын сайд- 88.1 тэрбум төгрөг
  • Гадаад хэргийн сайд- 71.7 тэрбум төгрөг
  • Сангийн сайд- 6.3 их наяд төгрөг
  • Барилга хот байгуулалтын сайд- 137.2 тэрбум төгрөг
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 26.3 тэрбум төгрөг
  • ХААХҮ-ийн сайд- 263.6 тэрбум төгрөг
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд- 1.2 их наяд төгрөг
  • Эрчим хүчний сайд- 166.4 тэрбум төгрөг
  • Эрүүл мэндийн сайд- 766.3 тэрбум төгрөг
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд- 63.6 тэрбум төгрөг
  • Батлан хамгаалахын сайд- 237.6 тэрбум төгрөг
  • БСШУС-ын сайд-1.6 их наяд төгрөг
  • Зам тээвэр хөгжлийн сайд- 384.5 тэрбум төгрөг
  • Ерөнхийлөгчийн Тамгын газар- 5.2 тэрбум төгрөг
  • УИХ-ын дарга- 33.1 тэрбум төгрөг
  • Үндсэн хуулийн цэц- 2,3 тэрбум төгрөг
  • Улсын дээд шүүх- 3.9 тэрбум төгрөг

Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг: /тэрбум төгрөгөөр/

  • Архангай- 15.2 тэрбум төгрөг
  • Баян-Өлгий- 16.4 тэрбум төгрөг
  • Баянхонгор-14.3 тэрбум төгрөг
  • Говь-Алтай- 11,2 тэрбум төгрөг
  • Дорнод- 4.5 тэрбум төгрөг
  • Дундговь- 7.3
  • Завхан- 13.1
  • Өвөрхангай-14.1
  • Сүхбаатар- 6.9
  • Сэлэнгэ- 6.9
  • Төв- 9.9 тэрбум төгрөг байхаар тус тус баталжээ.

 

 

 

Бороон хөшиг татан шивэрсэн бямба гаригийн өглөө эрт Н.Ба

Өрийн тааз 670 тэрбум төгрөгөөр өсч байна

  • PDF

670 saya

Төсвийн тодотголыг энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөл 2015 оны төсвийн тодотголыг бодитой хийж чадаагүй гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа. Ямар асуудлууд дээр эсрэг байр суурьтай байгааг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Шинэ оныг зарим яам төсөвгүй угтаж байна гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?

-Монгол Улс анх удаа төсөвгүй яамдуудтай онтой золголоо. 2015 оны төсөв дээр Аж үйлд­вэрийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам гэж байхгүй. Уг нь оны өмнө тодотголоо хийх ёстой байсан. Энэ оны төсөвт Эрчим хүч, уул уурхайн яам гэж байгаа болохоос Уул уурхайн яам, Эрчим хүчний яам гэж тусдаа байхгүй. Яамдын нэрийг өөрчлөх юм бол төсвийн тодотголыг зайлшгүй хийж байх ёстой. Учир нь сайдын багц дандаа сайд нар яамдын нэрээр байдаг. Тиймээс эдгээр яам  өнөөдөр яаж санхүүжилтээ авч байгааг мэдэхгүй байна. Нэг бол хууль зөрчиж олгож байгаа байх. Аж үйлдвэрийн яамны тухайд ор тас төсөвгүй байх жишээтэй. Хэтэрхий улстөржилтөндөө халуураад төсөвгүй яамдтай манай улс анх удаа шинээ оноо угтлаа.

-АН, МАН өрийн таазыг нэмэхгүй гэдэг дээр зөвшилцсөн. Гэтэл одоо асуудал өөрөөр эргэж байх шиг байна?

-2015 оны төсвийн тодотгол дээр зарим зүйлийг онцлон хэлэх зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал, өрийн таазыг нэмсэн. Өрийн таазаа нэмэхгүй, улс эх орноо өрөнд орууллаа гэж байсан хүмүүс 2015 онд өрийн таазыг дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьд хүргэнэ гэлээ. 2016 онд 65, 2017 онд 60 хувь. Тэгэхээр улсаа өрөнд оруулж байгаа гэдэг асуудлыг ярьсан хүмүүсээс эргээд асуух хэрэгтэй. Яагаад  өрийн таазыг нэмсэн талаар нь. Өмнө нь өрийн таазыг л нэмэх юм бол улс орон сүйрлээ гэж байсан. Үүнээс үүдээд аль аль талдаа хариуцлагыг нэхдэг баймаар байна. Өөрөөр хэлбэл, өрөнд оруулах асуудал сайдын суудлаар солигддог гэсэн товчхон ойлголт байна. Мөн төсвийн тэнцлийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хоёр хувь байхыг өөрчилсөн. 2015 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 4.8 хувь байна гэсэн. 2016 онд дөрөв, 2017 онд гурван хувь байна гэнэ. Ингээд төсвөө дордуулсан хэлбэр рүү орлоо. Уг нь хамтраад энэ бүх нөхцөл байдлыг сайжруулаад явна гэж  бодож байсан. Харамсалтай нь эдийн засаг, төсвөө муутгах хэлбэр рүү явж байна. Төсөв дээр өөр нэг сонин зүйл харагдаж байгаа. Нэгдсэн төсвийн орлого 905 тэрбумаар буурсан. Улсын төсвийн орлого 630 тэрбумаар буурсан. Гэтэл зарлага нь 8.7 тэрбумаар өссөн. Уг нь нэг их наядыг хасна гээд баахан таналт хийсэн. Тухайлбал, Төрийн албан хаагчийн цалингийн нэмэлт 234 тэрбум төгрөг байхгүй болсон. Төрийн албан хаагчид тэтгэвэртээ гарахдаа авдаг байсан урамшууллуудыг бүр  байхгүй болгож байна. Засгийн газрын хэмжээнд урамшууллын хэмжээг тогтоож байна гэсэн байдлаар өөрчлөх санал оруулж ирж байгаа. “Оюутолгойг”-оос мөнгөө нэхэж чадахгүй байж иргэдийнхээ орлогоос авдаг, иргэд рүүгээ чиглэсэн арга хэмжээ авч байна.

-Хөрөнгийн татгварыг шинээр авна гэсэн үү?

-Хөрөнгийн татвар гэж бий болгож байгаа. Хөрөнгийн албан татварын хууль шинээр бий болсноор үл хөлдөх хөрөнгөөс татвар авна. Тээврийн хэрэгслүүд, бөөний, малын хөлийн татвар гэсэн дөрвөн төрлийн татварыг нэмнэ гэсэн үг. Ядарч, хямарч байгаа үед иргэдийнхээ татварыг нэмэхгүй гэж нэг улс төрийн хүчин саяхан хэлсэн дээ. Үүнийг ч гэсэн тэднээс асуух хэрэгтэй.

-Хямралаас гарах хамгийн оновчтой арга юу байна вэ?

-Компаниудаа тогтмол ажилтай байлгаж, улсын төсвөөс өгөх мөнгөө өгөх хэрэгтэй. Бизнес эрхлэгчид орлоготой болж байж, татвараа төлнө. Ийм энгийн зарчим байх ёстой. Гэтэл компаниудаа ажилгүй болгож өрөнд орж байна. Өрийн тааз гэхэд 670 тэрбумаар өсч байгаа.

Д.ЦЭЦЭГ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Миний инфляцияг л “Мугабе” гуайнх шиг....

  • PDF

lad9rl581-300x206

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 329 бараа үйлчилгээнээс бүрддэг гэсэн албан ёсны баримт байна. Энэ нь үнийн индекс гэдэг юмыг гаргахад тустай юмбайх. Би гэдэг хүн нэг том сагстай, дотор нь 329 бараа үйлчилгээ хийчихсэн сууж байгаа нөхөр байх нь. Бас буурсан инфляцитай шинэчлэлийн Засгийн газрын тооллогод нь багтаад байдаг.

Статистикийн алба гэдгийн гаргасан мэдээний дагуу хэрэглээний үнийн улсын индекс нь наадамласан үед буюу долдугаар сард 0,1 хувиар, оны эхнээс 4,9 хувиар, өмнөх жилийн мөн үеийнхээс 8,3 хувиар өсчээ. Ингэж нөгөө инфляци гэдэг “мангас” өсөн томорчээ.

Улс ч яах вэ, мангастай байлдаж байгаа болохоор “хүнс, бараа, ус, ундаа”, “орон сууц, ус цахилгаан, түлш”гэх мэтээр бүлэглэж байгаад нэг нь нөгөөдөө нөлөөлснөөс ийм юм болчихлоо, “Яг энүүхэндээ гэхэд галзуу эм Бумаа, орос эмч хоёроос л боллоо” гэдэг шиг тайлбар тавиад л сууж байх юм.

Харин надад тайлбар тавих сагс гэдэг зүйл бий билүү? Эхлээд сагстай болье. За, тэгээд л сагсандаа хэрэглээгээ хийгээд байдаг хэрэг. Одоохондоо сагс хоосон учир тэг үнийн индекстэй. Тэг бараа, үйлчилгээтэй. Бүлэглээд ч яах вэ. Бүтэн гутал байна. Хүн болсон хойно, хэдэн бүтэн цамц, өмд байгаа. Дахиад ч хэдэн жилээ даах учраас “Хувцас, бүс бараа, гутал”-аа хаслаа. Бас дээр нь гэр ахуйн тавилга, бараагаа хаслаа. Телевиз шатчихвал, үүнийг шинээр авч үзэх л байх. Ажил ойрхон. Явганаар таваргаад байх учир тээвэр ч хэрэггүй. “Эм тариа, эмнэлгийн үйлчилгээ ”одоохондоо хэрэггүй, дулаалаад л туугаад байя. Гэхдээ?! Ингээд л заавал хэрэгтэй зүйлээ сагслаад эхэлье.

“Хүнс, бараа, ус ундаа ”хэрэгтэй. Килограмм мах өнгөрсөн оны хавар 5000 төгрөгийн үнэтэй байсан ч зунаас нэмсээр байгаад одоо 7000. Миний хэрэглээний махны үнэ 50 хувиар өсч, авдаг хэдийн минь 30 хувьтай тэнцлээ. Муу зуршилтай этгээдийн нэг учраас өдрийн хэрэглээний нэг хайрцаг тамхиа сагслав. 700 төгрөгийн “хямд” гэх тамхийг одоо“ лангуун доороос ”муу зуршилтнуудад 1600 төгрөгөөр зарж байна. Үнийн өсөлт бараг 2,5 дахин. Сард сайндаа л хоёр лонх архи авлаа гэвэл үнийн өсөлт нь дөрвөн лонхтой тэнцэнэ. Гурил ногооны үнэ өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин өссөн. Харин үйлчилгээ байхгүй учир өсөлт тэг. Энд худал залчихшиг боллоо. Өдрийн хоолыг орлох зоогийн газрын хуушуур бууз бараг нэг дахин жижгэрсэн хэдий ч үнээ нэг дахин нэмсэн байгаа. Бааранд амралтын өдөр суувал үйлчилгээний зардлын инфляци маань бас л 2-3 дахин нэмэгдчихнэ.

Миний хэрэглээний сагсанд орсон бараа бүтээгдэхүүн цөөн ч миний инфляци Мугабе гуайнх шиг гэхээр. Авдаг хэд маань хэвээрээ, надад Мугабе шиг сан хөмрөгтөө хуримтлал үгүй. Гайхалтай үйлчилгээ, гайхалтай барааны сагсыг телевизийн дэлгэцнээ ширтэн суугаа Ш.МЯГМАР өөрийн сагстай болоод Н.Алтанхуягийн гарыг харахаа болив. Гэхдээ хишиг тараавал авалгүй яахвэ. Миний хувийн инфляци гурван оронтой болсон юм чинь.

 

                                                                                                               Бэлтгэсэн: Ж.Саруул

2013 оны аймгийн төсвийг тодотгож, санхүүгийн боломжийг хязгаарлав

  • PDF

Цаг үе – Нийгэм

-           Аймгийн ИТХ-ийн ээлжит бус хуралдааны тухай -

1451989 413532672106589 968605402 n

Энэ сарын 13-нд аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар аймгийн 2013 оны төсөвт хийгдсэн тодотголыг хэлэлцэж батлав.

Улсын болон орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлт хангалтгүй биелж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал ДНБ-ний 2 хувиас хэтэрэхгүй байх бодлого алдагдсан тул ийнхүү төсөвт тодотгол хийх шаардлагатай болжээ.

Манай аймгийн хувьд орон нутгийн төсвийн орлогын гүйцэтгэл 13 хувиар, үүнээс татварын орлого 16,7 хувиар, хөрөнгийн орлого 73 хувиар тасарч, орон нутгийн төсвийн өр өмнөх оныхоос 176.7, авлага 44.8 сая төгрөгөөр нэмэгдсэн зэрэг нь төсвийг тодотгох зайлшгүй үндэслэл болж байгаа ажээ.

Улсын нэгдсэн төсөвт хийгдсэн тодотголоор орон нутгийн төсвийн орлогыг 1012,5 сая, зарлагыг 1088,4 сая, ОНХС-ын санхүүжилтийг 1585,8 сая, орон нутагт чиг үүрэг нь шилжиж ирсэн байгууллагуудын тусгай зориулалтын шилжүүлгийг 350,0 сая, санхүүгийн дэмжлэгийг 76,0 сая төгрөгөөр тус тус бууруулахаар баталсан байна.

Тиймээс энэхүү чиглэлийг удирдлага болгон аймгийн ИТХ-аар орон нутгийн төсвийн орлогыг 602,0 сая, сумдын төсвийн орлогыг 0,2-28,6 сая, аймгийн төвлөрсөн төсвийн орлогыг 784,2 сая төгрөгөөр Боловсролын салбарын зардлыг 350,0 сая орон нутгийн төсвийн зарлагыг 814,6 сая төгрөгөөр, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг, 634,8 сая, сумдын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг 951,0 сая төгрөгөөр, улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжих хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний зардлыг 25632,7 сая төгрөгөөр тус тус хасаж баталжээ.  

Ийнхүү 2013 оны төсөвт хийгдсэн тодотголоор төсвийн орлогын төлөвлөгөө ихээхэн шахуу батлагдаж байгаа тул, орлогыг нэр төрлөөр нь жигд ханган биелүүлэх, тасарч буй орлогыг өөр нэр төрлөөр нөхөх арга хэмжээ авч, зарлагын эх үүсвэрийг бүрдүүлэх, байгууллагын дотоод томилолт, тээвэр шатахуун, шуудан холбоо, бичиг хэрэг, шагнал урамшил, нэг удаагийн тэтгэмж, сургалт семинар, ном хэвлэл авах болон урсгал засварын зардлаас хэмнэлт гаргах, төсвийн хөрөнгөөр дайллага, цайллага хийх, баяр ёслолыг үрэлгэн тэмдэглэхийг зогсоох, дутагдаж буй зардлын нэр төрөлд судалгаа хийж, шалтгааныг тогтоох, сум хөгжүүлэх сангийн зарцуулалт, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах замаар оны эцэст өр авлагагүй гарах зорилт дэвшүүлсэн байна.

Төсвийн тодотгол хийгдсэнээр төсвийн байгууллагууд зарлагаа бууруулж бүсээ чангалахын зэрэгцээ бүтээн байгуулалтын ажлууд ч зогсонги байдалд орох нь. Тухайлбал манай аймагт хэрэгжиж буй 31 төсөл арга хэмжээний 25632,7 сая төгрөгийн санхүүжилтийг хассан тухай дээр үгүүлсэн.

Хэдийгээр төсвийн орлого зарлага бүхэлдээ ийнхүү хасагдаж байгаа хэдий ч зарим нэр төрлийн зардлууд нэмэгдсэн бололтой. Үүнд төсвийн байгууллагуудын шинээр батлагдсан орон тооны зардалд 20,4 сая, ХАА-ны хэлтсийн шатахуун, тоног төхөөрөмжид 7,9 сая, шууд ардчиллын сургалтанд хамрагдсан сумдын дарга нарын томилолтын зардалд 42.6 сая, аймгийн ЗДТГ болон ГИХАЭ албанд суудлын машин авахад 155,0 сая төгрөгийг нэмж тусгажээ. Хуралдааны үеэр ЗДТГ-т суудлын машин авах ямар шаардлага байгааг төлөөлөгчид асууж, шүүмжилж байсан.

Эдгээр нэмэгдсэн зардлуудын зориулалт нэр төрлүүдийг ажиглаад үзэхэд харин ч шаардлагагүй зүйлүүдэд зардал нэмж тусгасан юм шиг санагдаж байгааг уншигчид хянан болгооно бизээ. Хэрвээ зөв бодлого явуулах юм бол төсвийн байгууллагын орон тоо, дарга нарын томилолт зэргийн зардлыг нэмэгдүүлэх шаардлагагүй баймаар юм гэж зарим оролцогчид, хүмүүс санал бодлоо илэрхийлж байлаа.    

                                                                                                                                                                                    Редакци

  

 

 

 

 

Өртэй Монгол!

  • PDF

Urtei Mongol

Монгол Улсын гадаад өр 10 тэрбум ам.долларт хүрч, аюулын улаан гэрлийг анивчуулж эхэлсэн ч Засгийн газар өр тавихаас буцахгүй нь. Ирэх онд гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэхээр давшиж эхэллээ. Хэрэв УИХ, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжин баталбал Монгол Улсын нэг иргэнд ногдох өрийн хэмжээ зузаарна. Одоогоор Монгол Улсын нэг иргэнд ногдох өр 3.4 сая төгрөгөөр хэмжигдэж байна. Үүнд иргэн таны хэн нэгэнд өгөх өр, арилжааны банкнаас авчихаад төлж чадахгүй байгаа зээл хамаарахгүй юм.

Уг нь хуулиа тогтвортой мөрддөг Засгийн газартайсан бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар гадаад өрийн хэмжээг ирэх онд буулгах ёстой. Тодруулбал, ДНБ-ий 40 хувь руу оруулах үүргийг Засгийн газар хүлээж  байгаа юм. Гэвч өрийн хэмжээг ирэх онд ДНБ-ий 60 хувьд хүргэхээр зүтгэж буй нь өрийг буулгаж чадахгүй гэдгээ илэрхийлж байгаа хэрэг бололтой. Тэгвэл өр тавихын цаад зорилго нь юу вэ? Сонирхвол үнэт цаас гаргахад чиглэжээ. Үнэт цаас бол цаад агуулгаараа өрийн бичиг.

Зөвхөн өнгөрсөн өвөл гадаад зах зээлээс босгосон “Чингис бонд”-ын хүүгийн өрийг тооцоход жил хүрэхгүйн хугацаанд 108.8 тэрбум төгрөгийг Монгол Улс төлжээ. Үүгээр юу хийж болох байсан бэ? Зарим улстөрчийн тодотгосноор бол 325 цэцэрлэг, 108 сургууль барих мөнгийг салхинд хийсгэлээ гэж хэлж болох аж. Харин Монгол ингэтлээ баяжчихсан орон уу, үгүй шүү дээ.

Иргэн бүр нь өртэй шахам амьдарч буй. Дотоодын зээлээ аваад үзье, хотынхон нь 20 жилийн хугацаатай орон сууцны зээлтэй, малчид нь малаа барьцаалан 3-4 сая төгрөгийн зээлтэй сууж байгаа бол ахмадууд нь тэтгэврийн зээлтэй. Эмч, багш, цахилгаанчин гээд төрийн албанд хамаарах бүх хүн цалингийн зээлтэй, зээлээс зээлийн хооронд амьдралаа чирч явна. Хувийн секторт ажиллагсад ч ялгарах зүйлгүй. Хэрвээ “Чингис бонд”-ын хүүнд төлсөн 108.8 тэрбум төгрөгийг Монгол иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад, үгүй ядахдаа зээлээр амьдарч байгаа иргэддээ нэг удаагийн дэмжлэг болгоод өгчихсөн бол харамсах юм үнэндээ алга.

Гэтэл улсаа өрөнд унаган, унаган босгосон 1.5 тэрбум ам.доллараар Шинэчлэлийн Засгийн газар юу хийв. Ерөнхийлөгчийн урьдчилсан сануулсан шиг 1 төгрөг зараад 2 төгрөг олох төсөлд зарцуулж чадсан уу. “Гудамж” төслийг нь аваад үзье, нийслэлийн хэмжээнд 33 уулзвар баригдсанаар авто машины түгжрэл буурна гэх “үлгэр”-ийг сайд Н.Батбаяр өвөл ярьж байв. Арав гаруй уулзвар өргөтгөсөн байтал яагаад түгжрэл саарахгүй байгаа юм бэ. Тэр тусмаа 1 км замын өртөг 530 сая төгрөг байхад нэг уулзварын өргөтгөл яагаад 3-5 тэрбум төгрөг байна вэ. Ямар их мөнгө иддэг өргөтгөл вэ. Ийм байхад сайд нь “Чингис бонд бол өр биш, төлж чадахгүй байгаа зээлийг өр гэдэг юм” хэмээн инээж суугааг юу гэж тайлбарлах вэ. Дамшиглал уу, эсвэл бүр тэрэндээ тулчихсан тэнэг үү.

Тэр тусмаа 1.5 тэрбум ам.долларын 500 сая ам.долларыг таван жилийн дараа төлөх бол 1 тэрбум ам.долларыг дараагийн таван жилд төлөх үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээж буй. Тэр хүртэл “Чингис бонд”-ын хүүнд Монгол Улс хэдэн тэрбумаар тоологдох мөнгийг төлөх бол… Бодохоос ч аймаар. Ийм байж, гадаад өрийн хэмжээгээ дахин нэмж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөх гээд явж байгаа энэ Засгийн газарт Монголын хувь заяаг боддог сайд байна уу гэж асуумаар байна.

Бас нэг өртэй холбогдох асуудлыг мартах нь, Төсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдэлд 2013 оны тавдугаар сарын 23-нд Монгол Улс 8.3 их наяд төгрөгийн өртэй гэж гарсан байсан. Харин саяхны Засгийн газрын мэдээллээр аравдугаар сарын байдлаар өр 10.3 их наяд болж өссөн харагдсан. Тавхан сарын хугацаанд өр гэв гэнэт 2 их наяд төгрөгөөр нэмэгдсэний цаад шалтгаан юу болохыг ард түмэндээ тайлбарлах цаг болсон юм биш үү.

Мөн УИХ-ын гишүүд ард түмнээс сонгогдсон юм бол, Засгийн газрынхаа атганд орчихоогүй юм бол Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд чанга гараар хандах цаг болж. Тэр тусмаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа хэвээр мөрдөх талд УИХ шийдвэрээ гаргахгүй юм бол Монгол Улсын гадаад өр ДНБ-ий 60 хувьд хүрнэ гэдэг бол Грекийн араас алхана л гэсэн үг. 1993 онд орос ах нар Их өрийг цайруулж Монгол хүний нуруу тэнийж байсан, түүн шиг аз дахиад тохионо гэж үү. Би лав өрөөс айж байна.

Г.ДАРЬ (Эх сурвалж Yanaa.mn)

 

Цаг агаарын мэдээ