Download Firefox
Download Firefox

Thursday, May 23rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here Home

УРЛАГ

Magna velit urna Aenean laoreet tellus orci Suspendisse Integer lacus urna. Vivamus mus vitae Integer Nulla turpis tortor mauris montes sem et. Orci convallis vitae mattis Sed Morbi porttitor justo convallis urna feugiat.

Тувад болсон наадмаас Ховдын хөөмэйчид дөрвөн шагнал хүртжээ

  • PDF

ОХУ-ын Тувагийн нийслэл Кызылд энэ сарын 14-17-ны өдрүүдэд олон улсын “Төв Азийн хөөмий” наадам болжээ. Энэ наадамд Монгол,Япон, Норвеги, Хятад, Итали, Финлянд, Турк, АНУ, Энэтхэг, Веатнам, улс болон Оросын зургаан бүсийн 211 хамтлаг оролцжээ. Монголоос оролцсон арав гаруй хөөмийчийн найм нь Ховд аймгаас очиж оролцсон байна.

Tuva huumii 4Уг наадмын хамтлагийн төрөлд Монголын Ховд аймгаас очсон Жангар хамтлаг дэд байр, өсвөрийн хөөмэйчдийн төрөлд Мөн аймгийн Чандмань сумын хөөмэйч Б.Алтаншагай дэд байр, уламжлалт хөөмэйн төрөлд Ховд аймгийн ХДТ-ын хөгжимчин, хөөмэйч Ч.Баатарсүрэн гутгаар байр, уламжлалт хөөмэйн эмэгтэй төрөлд мөн Ховдын ХДТ-ын хөөмэйч Д.Золзаяа гутгаар байрын шагналыг тус тус хүртэж сайхан амжилт үзүүлжээ.

“Тува улс нь ардын язгуур урлаг түүний дотор хөөмэйн урлагийг хамгаалах, хөгжүүлэх талаар их анхаарал тавьдаг орон юм. Кызыл хотод Тувагийн алдарт хөөмэйч Конгар оол Ондарын хөшөөг босгосны нээлтийн арга хэмжээг энэхүү наадмын үеэр зохион байгуулсан нь үүний бас нэг тод илэрхийлэл болов. Монголоос маань дэлхийн хөөмэйн холбооны тэргүүн, Транс Монголия хамтлагийн ахлагч нэрт хөөмэйч Д.Хосбаяр урилгаар оролцсон ба түүнийг Тува улсын Ерөнхийлөгчийн болон төрийн дээд хурлын шагналаар шагнасан нь сайхан хэрэг байлаа. Мөн манай хөөмэйч, туульч Ууганбилэгийг Конгар оол Ондарын нэрэмжит шагналаар шагнасан нь ихээхэн хүндэтгэлтэй хэрэг болсон” хэмээн хөөмэйч Ч.Баатарсүрэн, Д.Золзаяа нар ярьсан юм.“Хөөмэй бол ардын өвөрмөц урлаг. Бид энэ наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Нөгөө талаар хөөмэйг шинжлэх ухааны үүднээс судлах хэрэгтэй. Энэ наадам зүгээр нэг концерт төдий болоод өнгөрхгүй байгаасай гэж хүсч байна. Үүний үр дүнд хөөмэйг дэмжих, түгээл болгох талаар олон улсын төсөл хэрэгжиж эхлээсэй гэж хүсч байна” хэмээн Тувагийн ерөнхийлөгч Шолбан Кара-оол наадамд оролцохоор ирсэн хүндэт зочдын өмнө хэлжээ.Мөн түүний хэлсэнчилэн энэ наадмын дараа Тувад Хөөмийн академи байгуулах юм байна.

Tuva huumii 5

Tuva huumii 3

TransMongolia Hosoo 1

 

Борооны усны хоолойноос “Катюша”эгшиглэнэ

  • PDF

"Эгшиглэнт чимээ" хамтлагийн тухай Оросын сэтгүүлч ийн бичжээ

Avah 1

Улаанбаатар хотод зочлох зуур тэнд тайлан тоглолтоо хийхээр Дархан хотоос ирээд байсан “Эгшиглэнт чимээ” хэмээх хүүхдийн хөгжмийн хамтлагтай уулзаж, уран бүтээлийг нь сонирхох завшаан тохиов. 15 жилийн түүхтэй энэ хамтлагийг Монгол улсын гавъяат багш С.Жамъянхорол санаачлан байгуулжээ. Хамтлагийн гишүүд нь долоогоос 16 насны сургуулийн хүүхдүүдээс бүрдэнэ. Энэ хамтлагийн хамгийн хачирхалтай зүйл нь гарын доорх ямар ч зүйлээр гайхамшигтай сайхан хөгжмийн зэмсгийг орлуулан тоглож болдогийг харуулсан явдал. Тэдний хөгжмийн зэмсэг гэвэл ердөө янз бүрийн хэмжээ, диаметртэй төмөр савхнуудын /труба/ тайрдас, булан төмрүүд /уголка/, модны тайрдас болон зүсмэл моднууд бас шилэн лонх гэх мэтийн зүйлс байна. Энэ үйл хэрэгт борооны усны төмөр хоолой хүртэл татагдан орсон нь нэн сонирхолтой. Тэдгээрийг бөмбөр болон ёочин гэх мэт Монгол үндэсний цохиурт хөгжмийг орлуулан яг байгаа чигээр нь ашиглаж, гайхам сайхан аялгуу тоглох аж. Ийн тоглож байгаа нь надад “Gorg” хэмээх эртний нийлмэл хөгжмийг санагдуулав.

Хамтлагт орох хүүхдүүдийг яггүй чанга шалгуур хүлээдэг гэнэ. Шалгаруулах комисс тэдний хөгжмийн сонсгол, гар хурууны уян болоод “хатлаг” чанарыг нь нарийн шинжиж байж сонгож авсан байна. Одоо тус хамтлаг хаа ч бардам алхахуйц урын сантай болжээ.Биднийг очиход оркестр сургуулилж байсан бөгөөд. Бидэнд зориулан “Катюша”, “Подмосковные вечера” бас нэг гадаадын эстрад дуу, тэгээд мэдээжийн хэрэг Монгол ардын аялгуу тоглож үзүүлэв. Хамтлагийнхан долоо хоногт гурван удаа хоёроос дээш цагаар сургуулилт хийдэг гэнэ. Эгшиглэнт чимээ хамтлагийнхан маань өнгөрсөн жил Улаанбаатарт болсон олон улсын хөгжмийн наадамд очиж оролцон, тэргүүн байранд шалгарч 100.0 сая төгрөгийн шагнал хүртжээ. Тоглож буй хөгжмийн зэмсэг хэрэгсэлүүдээ 45 тоглогч нэгэн зэрэг тоглохуйц тайзанд тохируулан бэлтгэж, сэлбэж, додомдох, өнгө зүс оруулах хийгээд заалны түрээс сэлтийг ч бодолцож зохион байгуулдаг юм байна.

Avah 6

Монголын өсвөрийн хөгжимчид маань энэ онд Оросод болох “Цэнхэр шувуу”, /Синяя птица/ хөгжмийн наадамд оролцохоор төлөвлөжээ. Тэд одоо шаардлагатай баримт материал зэргээ бэлтгэж байгаа бололтой.

Бидэнтэй цуг уг хамтлагийнхантай уулзсан Монголын Үндэсний их сургуулийн профессор Наваанзоч Х.Цэдэв хэлэхдээ “Монгол Оросын хоорон дахь хүмүүнлэг, соёлын чиглэлийн харилцаа, холбоо идэвхтэй өрнөх боллоо. Тэр чинээгээр сурган хүмүүжүүлэх салбарт маань өсөлт дэвшил гарах боломжтой юм. Манай хүүхэд залуус орос хэлийг сонирхон судлах, Оросын их дээд сургуульд элсэн суралцах нь мэдэгдэхүйц эрчимтэй болж байна. Манай сургуулиас хэд хэдэн оюутан Горно-Алтайск хотод их сургуульд суралцсан бол одоо Василий Шукшиний нэрэмжит Бийскийн Боловсролын акедимид эрдмийн зэрэг горилж буй суралцагсад ч нэлээд хэд бий” хэмээсэн. Үүнтэй холбогдуулж хэлэхэд ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын нийслэл болон Монголын Баян-Өлгий аймгийн дунд сургуулиудын хооронд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, багш сурагчдыг харилцан зочлуулж буй гэх мэт хамтын ажиллагаа явагдаж буй билээ. Дархан хотын хүүхдүүдийн хамтлаг Орос улсад айлчлан тоглосноор тэндэхийн соёл, зан, заншил, хөрш орны ард иргэдийн аж байдалтай танилцах бас нэгэн дэвшилттэй алхам болох нь дамжиггүй.

Хэвлэлд бэлтгэсэн Дмитрий СОКОЛОВ

Орчуулсан Г.Төрмөнх

Avah 4Orkestr 1

 

“Галдан бошигт хаан” жүжгээр олон улсын уралдаанд өрсөлдөнө

  • PDF

Galdan jujig 3

Өнгөрсөн жил Галдан хааны мэндэлсний 370 жилийн ойд зориулан МЗЭ-ийн шагналт Нямжавын Сүхдоржийн цомнол Зүүнгарын хаант улсын хаан, агуу эх оронч, дипломатч Галдан хааны тухай “Галдан бошигт хаан” хэмээх дуулалт жүжгийг Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид ССАЖЯ – ны дэмжлэгтэйгээр тайзнаа амилуулан үзэгчдийн хүртээл болгосон.

Төрийн шагналт ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулж, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд хөгжмийг нь хийсэн энэхүү жүжиг нь энэ 5 сарын эхээр Улаанбаатар хотноо болох олон улсын жүжгийн уралдаанд оролцохоор Монгол улсаас шалгарсан хоёр жүжгийн нэг нь болоод байна.

Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид уралдаанд бэлтэж, жүжгээ, тайзнаа амилуулан, өөрийн театртаа 4 сарын 26, 27-ны өдөр тоглосон бол 5 сарын гармагц Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад аялан тоглож, улмаар Улаанбаатар хотод очиж олон улсын уралдаанд хүчээ сорихоор бэлтгэж байна.

Энэ жүжгийн нэг онцлог нь бүх дүрүүдийг Ховдын театрын жүжигчид уран бүтээлчид амилуулсан.  

            Жүжгийн гол дүр Галдан хаанд дуучин Б.Цэнд-Аюуш, Ану хатны дүрд жүжигчин С.Лхамхүү, дуучин Б.Мэндээ, Галдан хааны ээж Юм Агас хатны дүрд гавьяат жүжигчин Д.Болормаа, Анударъяа хатанд С.Ариунжаргал, өндөр гэгээн Занабазарын дүрд Д.Нямбаяр, Номын гэгээн багшид Б.Даваажаргал, Данжило баатарт Т.Идэрмөнх, Үржинжав жанжинд Д.Төгөлдөр, Цэвээнравданд С.Хадхүү, Чахундоржид Б.Цогтсайхан, Занадарь хатанд Б.Тунгалаг, Энх-Амгалан хаанд жүжигчин Б.Бямбасүрэн, Цөхүр Увшид Б.Хүрэлсүх, Авдрахман ноёнд Х.Ганзориг нар тоглосон бол жүжгийн дууг гавьяат жүжигчин С.Жавхлан зохиож, дуулсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Морин хуур 2014” наадмыг сурвалжилахад

  • PDF

SANY03462000 оноос хойш анх удаа өргөн хэмжээгээр зохион байгуулсан Ховд аймгийн “Морин хуур-2014” наадам энэ сарын 13-14-ны өдрүүдэд аймгийн ХДТ-т амжилттай явагдлаа.

Энэ наадмыг аймгийн Засаг даргын ивээл дор, Хөгжмийн зохиолчдын холбооны Ховд дахь салбар, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн төв болон сумуудад оршин сууж уран бүтээлээ туурвиж буй 23 хөгжмийн зохиолч болон ая зохиогчдын нийт  60 гаруй бүтээл оролцсон юм.  

Хүүхдийн дуу, эстрадын дуу, зохиолын болон нийтийн дуу, мэргэжлийн дуу гэсэн дөрвөн төрөлд хуваагдан дуулагдсан эдгээр дуун бүтээлүүдээс эхний шатанд 25 дууг шалгаруулан дараагийн шатанд өрсөлдүүлснээс МУСТА нэрт хөгжмийн зохиолч Нацагийн Цолмонгийн аялгуу, МЗЭ-ийн шагналт зохиолч яруу найрагч М.Уянсүхийн шүлэг “Миний Монгол” дуу тэргүүлж, МУСТА нэрт хөгжмийн зохиолч Базарсадын Хүрэлбаатарын аялгуу, Ч.Түмэндэмбэрэлийн шүлэг “Аавыгаа би зүүдлэн сэрлээ” дуу дэд байрыг, МУСТА Д.Мандахын аялгуу Бадамын үг “Багшдаа” дуу гутгаар байрыг, ая зохиогч Булганбатын аялгуу, Чойномын шүлэг “Миний майгахан Думаа” дуу тусгай байрын шагнал хүртсэн бол, наадмыг хамтран зохион байгуулагчид, ивээн тэтгэгчдийн нэрэмжит тусгай шагналд МУСТА Батцэнгэлийн хөгжим, Энхсайханы шүлэг “Аргадан байж дуулаарай”, МУСТА Н.Норовнямын аялгуу, Ч.Сүхбаатарын шүлэг “Монгол заяа”, МУСТА хөгжмийн зохиолч Ц.Баатарчулууны аялгуу, М.Төмөрбаатарын шүлэг “Минжит нутаг”  МУСТА хөгжмийн зохиолч Х.Эрхэмбаярын аялгуу, С.Батчулууны шүлэг “Аянчин аав”, МУСТА Д.Зоригтбалсүрэнгийн үг, аялгуу “Хүнгэйн Алтай”, МУБТА Р.Дагиймаагийн аялгуу, Б.Ариун-Эрдэнийн шүлэг “Хайраа би дуулна”  МУСТА Б.Бадамцэрэнгийн аялгуу, Х.Чойжилын шүлэг “Зүүдний өвөө” дуунуудыг шалгаруулан шагнасан байна.

SANY0012

Энэ наадмын шүүгчээр МУСТА, хөгжмийн багш Ч.Ваша, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Х.Эрдэнэбаатар, аймгийн Боловсрол соёлын газрын түшмэл Алтангэрэл, Ховд их сургуулийн дэд захирал яруу найрагч Д.Өрнөхдэлгэр нар шүүн явуулсан.

Дууны уран бүтээл гэдэг бол хөгжмийн зохиолч, яруу найрагч болон үг зохиогч, зохиогдсон дууг амилуулан сонсогчдад хүргэдэг дуучин гэсэн олон уран бүтээлчдийн хамтын бүтээл байдаг. Тиймээс аливаа уралдаан тэмцээн  явууллаа гэхэд бүгдийнх нь оролцоог хамтатган авч үзэхгүй аваас учир дутагдалтай. Гайхам сайхан аялгуутай зарим дууны шүлэг нь тааруухан байх, эсвэл маш чамбай сайн бичсэн шүлэгтэй хэдий ч аялгуу нь тааруухан байх тохиолдол бий. Тэрчлэн бүтээлийг амилуулж өнгө донжийг нь зохируулж олонд хүргэх чамлалтгүй чухал зүйл нь дуучдад ногдоно.

Наадмын ерөнхий шүүгч Ч.Вашагийн хэлснээр оролцогч хөгжмийн зохиолч ая зохиогчид маань өөрсдийн бүтээсэн дуунд ямар дуучин тохирох вэ гэдэгт сүрхий мэдрэмжтэй хянуур хандаж, сонголтоо сайн хийцгээсэн бололтой. Ер нь дууг хэрхэн дуулснаас бүх зүйл хамаарна. 

SANY0312

Тэргүүн байр эзэлсэн Н.Цолмонгийн “Миний Монгол” дууг аймгийн ХДТ-ын гоцлол дуучин Цэнд-Аюуш, дэд байр эзэлсэн Б.Хүрэлбаатарын дууг МУСТА дуучин Я.Амаржаргал, гутгаар байр эзэлсэн Д.Мандахын дууг “Цаст-Алтай” сургуулийн сурагчид болон дуучин Мандалсүрэн, Тусгай байрын Булганбаатарын дууг дуучин Дашхүү нар дуулсан. Мөн тусгай байранд орж Хөгжмийн зохиолчдын салбар холбооны болон ивээн тэтгэгчдийн шагнал хүртсэн дуунуудыг МУСТА, дуучин Н.Норовням, МУСТА, дуучин Оюунцэцэг, МУСТА, ХДТ-ын гоцлол дуучин Одгэрэл, Должинсүрэн, Мэндээ Хүүхдийн дуу дуулаачдын улсын уралдааны гранпри шагналт нэгдүгээр сургуулийн сурагч, Солонгоо, сурагч Б.Баттүшиг, дуучин Түвшинбаяр, МУСТА Мандалсүрэн нар дуулж амилуулсан юм.

Наадмын бараг анх удаа зохион байгуулж байгаа учир алдаа оноо байгаа нь ч магад. Наадмыг үзсэн үзэгчид, ажиглагчид, дуу хөгжим судлаачид, сонирхогчид болон урлагийнхны яриаг чагнахнээ энэ наадмыг шүүн тунгаавал зохих жинэхэнэ мэргэжлийн өндөр чадвартай хөгжмийн зохиолчид нь бүгдээрээ оролцохоор бүртгүүлснээс, шүүгчдийн бүрэлдэхүүний хувьд цалгардсан тал байгаа гэнэ.

Мөн ХДТ-ын техник хэрэгсэлтэй холбоотой алдаа гарснаас зарим нэг дуучны дуу тасалдаж, дутуу дуулагдсан нь ч ажиглагдсан.  

Цаашид энэ мэтийг анхаарч, дараа дараагийн жилүүдэд зохион байгуулалтыг улам чамбайруулсан сайхан наадам болж тогтмолжих бизээ.      

Г.Энхжаргал

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өвөл цагийн уран бүтээлийн нээлт- урамшууллын багц

  • PDF

 

Teatr

Уламжлалын дагуу жил бүр зохион байгуулагддаг төрийн шагналт, ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит, алтан гадас одонт Хөгжимт драмын театрийн өвөл цагийн соёл хүмүүжлийн ажлын 77 дахь жилийн нээлтийн үйл ажиллагаагаа 2014 оны 11сарын 17-нд болно хэмээн тус театраас мэдээлэв. Нээлтийн үйл ажиллагаа тухайн өдрийн 19.00 цагт “Ардын дууны” концертоор эхлэх юм байна.

 

Өвөл цагийн соёл хүмүүжлийн ажлын 77 дахь жилийн үйл ажиллагаанд зориулан нийт 5 уран бүтээл тоглогдох ажээ. Уншигчид ат бүхэнд нээлтийн арга хэмжээний хүрээнд ямар ямар уран бүтээлүүд тоглогдох тухай мэдээллийг хүргэж байна.  

 

1.             2014 оны 11 сарын 17 ны 19 цагт “Ардын дууны ” концерт

 

2.             2014 оны 11 сарын 18 ны 19 цагт “Наран тахил” эмгэнэлт драмын жүжиг

 

3.             2014 оны 11 сарын 19 - ны 19 цагт “Орчин үеийн уран бүтээлийн шоу ” тоглолт 2014 оны 11 сарын 20 ны 18 цагт “Зуун дамжсан аялгуу” жар, дал, наяад оны сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээс бүрдсэн тоглолт

 

4.             “Галдан бошгот хаан” дуулалт жүжиг

 

5.             2014 оны 11 сарын 20 ны 20 цагт ахмад дунд үеийнхэнд зориулсан “Дуун цэнгүүн” спортын ордонд

 

Үзэгчдийг урамшуулах зорилгоор эдгээрээс Ардын дууны концерт, “Наран тахил” жүжиг, “Зуун дамжсан аялгуу” тоглолт, дуун цэнгүүн гэсэн дөрвөн уран бүтээлийг нэг багц болгон, билетийг нь хөнгөлөлттэй үнээр худалдаалах юм байна. Эдгээр дөрвөн уран бүтээлийг багтаасан урамшууллын багцын үнэ есөн мянган төгрөг ажээ.  

 

              

 

 

 


Цаг агаарын мэдээ