Download Firefox
Download Firefox

Thursday, May 23rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here Home

СОЁЛ

Ut leo condimentum Donec felis vitae Nullam et volutpat tortor Cras. Nec ornare id pellentesque adipiscing dui Nam nonummy Vestibulum id quis. Et semper Nam ipsum Sed hendrerit Nunc justo Nulla mus laoreet. Morbi leo Morbi quis vitae quis et Quisque auctor Nunc tempus.

“Цагаан сарыг тэмдэглэхэд учир бий

  • PDF

Цагаан сар ойртож байна. Сар тойролгүй мөр мөрөө даран үргэлжлэх олон баяр тэмдэглэлт өдрүүдийн дундаас цагаан сарыг уламжлал, үндэсний хэв шинжээ хадгалсан хамгийн том баярын нэг хэмээн үздэг. Үүнтэй зэрэгцээд цагаан сарын талаар олон зүйл маргаан мэтгэлцээн ч өрнөх болсоор нэлээн хэдэн жилийн нүүр үзсэн. Тухайлбал цаг тооллын маргаан байна.

1990 оны орчмоос эхлэн зурхайчдын дунд жил бүр Монгол шар зурхай, Түвдийн гарал үүсэл бүхий Төгс буянтын зурхайн алиных нь тооллыг дагаж шинэлэх вэ гэсэн маргаан мэтгэлцээн өрнөж ирсэн. Харин сүүлийн үед тухайлбал өнгөрсөн жилээс эхлэн байнгын мэтгэж маргах нь намжиж, мөр мөрөөрөө бодол, үйлээ хөөцгөөх болсон мэт. Хурц маргаан ийнхүү  намдангуй болсон нь  тухайн хоёр чиглэлийн аль алинд хамаарахгүй өөр үндэслэлийг зарим эрдэмтэн судлаачид дэвшүүлэх болсонтой холбоотой бололтой. Энэ нь Монголын язгуур цаг тооллын тухай ойлголт юм. Цаг тооллын ялгаа зөрөөнөөс гадна цагаан сарын ёс заншил, тэмдэглэн өнгөрүүлж буй зардал чирэгдэлтэй холбоотой санал бодлууд ч чамгүй өрнөдөг.

Олон зуунаар төөрөлдөн, бүдгэрч ирсэн түүхийн үнэн мөнийг илрүүлэн гаргахад тус нэмэр болохуйц аливаа мэдээллийг эрэн цуглуулж, уншигч олны хүртээл болгох гэсэн байр суурин дээрээ манай редакци бат зогссоор ирсэн. Бид өнгөрсөн жил, хөндөж буй сэдвийн хүрээнд эрдэмтэн судлаачид, болон энэ талаар тодорхой мэдээлэл өгөх хүмүүстэй холбогдож, юуны өмнө цагаан сарыг тэмдэглэх болсон явдал хаанаас эх сурвалжтай гэдгийг тодруулахуйц мэдээллийг бэлтгэн хүргэсэн. Энэ удаа тэрхүү нийтлэлээ улам нягтлан тодруулж, шинэлэг мэдээллээр баяжуулан уншигчдад толилуулж байна.

Ж.БАЯСАХ: (Олон Улсын Харилцааны сургуулийн тэнхимийн эрхлэгч түүхийн шинжлэх ухааны доктор профессор)

- Бидэнд мэдэгдэж байгаа сурвалжаар бол Манжийн хааны үед 200 гаруй жил цагаан сарыг өргөн тэмдэглэж иржээ. Одоо Азид цагаан cap тэмдэглэдэг улс нь Монгол Хятад Япон байна. Бидний хувьд цагаан cap том баяр. Үүнийгээ одоочилж маш зөв тэмдэглэх хэрэгтэй.

 Н.НАГААНБУУ: (түүхч, зохиолч, профессор)

- Монголчууд шинэ жилийг намрын улирлаас эхэлдэг. Сvvн сар, vр сар гэх мэт тодотгосон нэрээр хувь, хулгана хэмээн эхлvvлдэг тоололтой байжээ. Хvннv гvрний тvvхийг тодруулсан нэрт эрдэмтэн Г.Сvхбаатар, “Хvннv нарын заншлаар жилд гурван удаа луугийн тахилга хийхдээ дандаа цагаан сар, тав, есдvгээр сард, нохой өдөр тэнгэр хайрхдыг тахидаг байсан гэж бичсэн бий. Эндээс vзэхэд цагаан сар нь одоогийн европын есдvгээр сар болох нь ойлгомжтой байна. “Монгол татарын тухай бvрэн тэмдэглэл”-д “өвс ногоорохоор нэгэн жил, шинэ сар мандахаар нэгэн сар болгодог” хэмээснийг зарим нь бvдvvлэг гэдэг ч уг нь vнэн л юм. Vнэхээр өвс ногоорохуй нэгэн жил, сар төгрөглөхvй нэгэн сар болно гэдэг ойлголт одоо ч бидэнд байгаа шvv дээ. Тэрхvv өвс ногоорох хугацаанд сар хэдэн удаа дvгрэглэв, хэдэн удаа яаж хөмсөглөв, улирал хэрхэн өөрчлөгдөв, сар хэдэнтээ эргэв гэдгийг яв цав мэддэг учраас л Хvннvгийн vед нарны дөрвөн мөчөөр улирлаа олж, сар мичдийн тохиолоор нарийвчилж, агаарын амьсгалыг улирлаар шинжин, амьдрал ахуйгаа зохицуулж ирсэн тvvхэн хэвшилтэй байжээ. Тэгээд шинэ оноо эхлүүлдэг намрын сардаа цагаан сарын баяр буюу цагаалгаа хийдэг байж. Энэ ёс Чингис хаан болон түүнээс хойш ч байсан. Харин одоо бид нар цагаан сарыг өвөл тэмдэглэж байна. Энэ нь хаанаас бий болсон зүйл вэ гэхээр 15 дугаар зуунд, 1419 оны өвлийн тэргүүн сарын 25-ны өдөр шарын шашны тэргүүн Зонхава Лувсандагва гэж хүн 63 настайдаа нас баржээ. Насных нь тоогоор зарласан гашуудал нь одоогийн бидний тэмдэглэж байгаа цагаан сарын битүүний өдөр дуусч, бүх дацан хийд шөнөжин ном хурдаг. Өглөө нь дуганаасаа адис авч цайлж ирчихээд дахиад шинийн нэгэн, гурван, найман, 15-н гээд ерөөл хурдаг. Ингээд тэр хүний төлөө л өрөөл хураад Бурхан болсон гэж итгээд энэ нь Төгс буян болдог. Энэ нь зөвхөн тэр шарын шашныг үндэслэгч Зонхава Лувсандагва гэж хүний л ёслол. Энэ цагаалга биш шүү.

Тэгтэл бид чинь Чингисийн Монгол гэж ярьдаг биз дээ. Үүгээрээ хөөх юм бол Монголын өвөг дээдэс намрын дунд сард цагаалдаг байсан түүхэн бүх баримт нотолгоо нь байж байна. 15 дугаар зуунд үүссэн Төвд бидэнд чухал уу Чингис чухал уу. Ингээд үзэхээр хоёр еөр зориулалттай цаг тооны бичиг зөрөх нь ойлгомжтой биз дээ. Нэг нь алдаатай байгаа юм биш. Зориулалт нь хоёр өөр байгаа юм. Нэг нь төвд ламын төлөө төгс буян үйлдэх нас барсантай холбоотой юм байна. Нөгөөтөх нь шинийн 1-ний сараа харж бэлэгшээгээд, эцэг өвгөдөөс шинжин таньснаар, од гарагийн тохироогоо харж, шинэ оноо эхлүүлж байгаа хэрэг.

Т.СЭРГЭЛЭН: (Ховд аймгийн Ганданпунцагчойлон хийдийн хуврага)

-Цагаан сарыг тэмдэглэх болсон нь Чингис хаан авд мордоод бар агнаж их баяр хөөр болсон тэгээд хаврын тэргүүн сарыг бар сарын шинийн нэгнээр хатгаж, цагаан сарыг тэмдэглэж байх зарлиг гаргасан. Энэ нь Бурхан багшийн тэрсүүдийн зургаан дайсныг дараад өөрийн шашинд оруулсан их үйл хэрэг бар сарын шинийн нэгнээр дууссантай бас давхцадаг. Цаагуураа их нарийн учир холбогдолтой зүйл юм. 

А.БААСАНХҮҮ: (судлаач, угсаатны зүйч Ховд аймаг

 -1227 оноос цагаан сар тэмдэглэж эхэлсэн гэж сурвалжаас үзэж байсан. Бар сарын бар өдрийг сонгож байсан нь эр чадал сайн сайхныг бэлгэдсэн. Тэгээд хавар тэмдэглэдэг нь бүх юм дэлгэрэхийн бэлгэдэл болгосон гэж боддог. Манай Ойрадуудын хийдэг мушгимал боорцог болохоор лусын амьтан болох могойг бэлгэдсэн зүйл юм. Тэгэхээр хавар тэмдэглэх нь зохистой л гэж боддог.  

Н.НАГААНБУУ: (түүхч зохиолч, профессор)

- Цагаан сарыг хавар тэмдэглэх утгатай зарлигийг Чингис хаан гаргасан гэдэг яриа бол тvvхийн vнэнд нийцэхгvй. Их хаан тэнгэрт итгэсэн бөө мөргөлтөн, алив шашныг даган vндэс угсаагаа умартагч биш, бvх шашинд адил тэгш хvндэтгэлтэй ханддаг байсан. Зөвхөн Алтан хааны vед лам нар тvвдийн бар сард сvм хийддээ ном хурж, сvсэгтэн олныг цуглуулан ёсолж эхэлсэн. XVII зуунаас эхэлсэн харь хэвшил хэмээн vзvvштэй. 1540-1589 оны хооронд амьдарч байсан Ордосын Хутагтай Сэцэн хунтайж Далай ламыг Монголд залж, тvвдийн гэлэгбагийн шашныг дэлгэрvvлэхдээ Тvмэдийн Алтан хантай хамтран тvвдийн рабжун буюу жарны тооллыг нэвтрvvлжээ. Дараа нь XVII зууны дунд vед “Монголын нууц товчоо”-ны монгол хуулбар Лувсанданзаны гараар тvвдэчлэгдэн Чингис хааныг бурхан Буддагийн төрсөн өдөр мэндэлсэн мэтээр засварлагдсан байна. Ерөөс Чингис хаан болоод Өгэдэй, Гvег, Мөнх, Хубилай хаад цагаан сарын хугацааг өөрчлөх зарлиг буулгаагvй болох нь амьдрал тvvхийн сурвалжаас илт буй билээ. Их хаадаас хойш тийм зарлиг гаргах эрх мэдэлтэн ч, шаардлага ч байгаагvй.Бид намрын дунд сарын 17-нд vзэлтгvй сайн өдөр гэж баахан хурим найр хийдэг. Энэ л өдөр маань хуучны цагаан сар буюу хувь сарын шинийн нэгэн байжээ. Гэтэл өдрөө байтугай сараа vсэргэж, илvv сартай улирал ч бий болгочихдог тvвдийн тооллоос болж төөрөлдөөд жинхэнэ цагаан сараа олохуйяа бэрх болгочихож дээ. Харин манай монгол тоолол ертөнцийн он, сар, өдрийг хөвөхдөө илvv дутуу давхар өдөргvй тоолсоор есдvгээр сарын 21-ний орчим өдөр, шөнө тэнцэх хугацаанд намрын шинэ он, тайлга тахилгаа vйлддэг байжээ. 1911 оноос хойшхи арван жилд цагаан сар тэмдэглэснийг аваад vзэхэд таван есийн хvйтнээр зургаа, зургаан есд дөрвөн удаа шинэлж, хамгийн хожуу цагаалсан нь хоёрдугаар сарын 20 байх юм. Энэ нь ямар ч мал төллөх болоогvй, цагаан сvvний дээж, шинэ идээ гараагvй цаг шvv дээ. Монгол орны цаг агаар, бvс нутгийн онцлог, ард олны амьдрал ахуй тvвд тоололтой огт нийцдэггvйн нэгээхэн баримт бол энэ.

Ч.ЖАВЗАНЧУЛУУН: (судлаач, Ховд аймаг)  

- Бид бага байхдаа цагаан сар болох үеэр энэ сэдвийг чинь сонирхоод, аав ээжээсээ “яагаад цагаан сар гэж нэрлэсэн юм бол гэж асууж байснаа санаж байна. Тэгэхэд ээж маань “Монголчуудтай уг гарвал нэгтэй Хятад, Япон, Солонгос, Балба, Түвд, Лаос, Камбож, Ветьнам гээд нанхиад угсааны бүх улс, мөн Индиан гэх мэтчилэн 12 төрлийн үндэстэн байдаг юм.Тэдний удмын сан хариуцсан тэнгэрийн арш бурхан нь шалтгаан бусаар  хаврын эхэн сарын шинийн нэгэнд таалал төгссөн гэдэг. Энэ өдөр маш их хар өдөр, маш хатуу өдөр болсон тул зөөлрүүлж, цайруулах үүднээс цагаан сар хийдэг болсон гэж өвөг дээдсийн үеэс яригдаж ирсэн юм” гэж билээ.\ Ээж минь аршийн нэрийг хэлж байсан. Тодруулах гэвч тархи минь санахгүй юм..Тэгээд шинийн нэгэнд цагаалга хийж ирсэн хүмүүст  “хүнд” бэлэг өгвөл тэр нь эд болдоггүй юм гэнэ лээ. Бэлэгний гол агуулга нь бэлэгдлийнхээ утга учирт байдаг. Тиймээс шинийн нэгэнд зочиддоо цагаан өнгөөр бэлгэдсэн авсаархан, хөнгөн бэлэг өгдөг учиртай. Орчин үед бэлэг өгөхгүй бол хүн юу гэх юм билээ. Бүр ядаж шинийн хоёрноос өгч нэг болох юм гэж хариулж байсансан” хэмээн үгүүлэв.

Бяцхан хэлэлцүүлэгт уригдсан эрхмүүд маань ийм байр суурийг илэрхийлцгээжээ.

Нэгэнт хаяанд ирсэн цагаан сар болдогоороо болж, жил болгон давтагддаг, эсрэг тэсрэг байр суурь, он тооллын мэтгэлцээн, цагаан сарыг тэмдэглэхтэй холбоотой хүндрэл чирэгдлийг зөвтгөсөн, буруушаасан бодол саналууд урьдын адил эсрэгцсээр өдөр хоногууд үргэлжилэх бололтой. Гэсэн ч энэ бүхний цаана ямар нэг бодит шийдэл нэхэгдсээр хүлээгдсээр байна гэдэгтэй уншигч та бүхэн санал нийлэх байх.

Хөндөж буй сэдвийн талаар илүү лавшруулж, ултай мэдээлэл олж авахын тулд дээрх эрхэмүүдтэй үргэлжлүүлэн ярилцлаа. 

- Ж.БАЯСАХ: (Олон Улсын Харилцааны сургуулийн тэнхимийн эрхлэгч түүхийн шинжлэх ухааны доктор профессор)

-Бид яагаад цагаан сараа маргаантай тэмдэглэх болов оо?

- Манайхан одоо хувьсганаад л их хэцүү байна шүү дээ. Тэр энэ зурхайгаар явна гээд үүнийг нь нэг тийш болгох хэрэгтэй байна.

-Цагаан сарын баяраа зөв зүйтэй тэмдэглэх ямар гарц байна вэ?

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд ажлын хэсэг гарган, нэг талыг нь барьж туйлширдаггүй тийм л хүмүүсийг байлгамаар байна. 13 дугаар зууны эхэнд амьдарч байсан хүмүүс шороон жил харагчин шарагчин cap гэх мэтээр нэрлэж явдаггүй байж.

Бидэнд мэдэгдэж байгаа сурвалжаар бол Манжийн хааны үед 200 гаруй жил цагаан сарыг өргөн тэмдэглэж иржээ. Одоо Азид цагаан cap тэмдэглэдэг улс нь Монгол Хятад Япон байна. Бидний хувьд цагаан cap том баяр үүнийгээ одоочилж маш зөв тэмдэглэх хэрэгтэй.

Өглөө босоод мөр гаргана гээд цаас бариад энд тэнд аваачиж шороонд булдаг энэ үзэгдлийг одоо боливол яасан юм бэ. Идээ будаа засах асуудлаа ч хялбаршуулмаар байна. Айл болгон ууц тавиад байж чадахгүй шүү дээ. Гэхдээ хамгийн том баяр уу гэвэл мөн.

Билгэдлийн чанартай л баяраа зөв зохистой тэмдэглэмээр байна. Нэг нэгнээ давах гэж уралдаж байгаа ч юм шиг. Хятад бэлэг өгдөггүй айл болох гэж Солонгос явж шатах жишээний айлууд ч байна. Ингэхлээр цаг тооны бичгээ ч шинэчилье ёс жаягаа дагая л гэж хэлмээр байна.

- Н.НАНЗАДДОРЖ: (Монголын Бурханы шашинтны төв гандантэгчинлэн хийдийн дэд хамба)

- Манай цагаан cap яагаад Азийн орнуудаас зөрөөд байна вэ?

-Монголчууд зурхайн ёсны ухаанаа сайн мэдэх хэрэгтэй байна. Цаг тоолол нь тооцоолох тоон аргын л ухаан. Азийн орнууд сарны зурхайг голчлон хэрэглэдэг. Өдөр бүрийн cap өөр хэлбэртэй. Шинийн найман хоёр тохиолоо нэг өдөр нь алга боллоо гээд л яриа гардаг. Өдөр алга болно гэсэн асуудал байхгүй. Cap дэлхийг зуйван хэлбэрээр тойрох үед сарны үзэгдэх хэлбэрийг тооцоолон хэзээ cap битүүрхийг олдог. Ингэж тойрон эргэх үед харагдах байдлаасаа үүдэн хэллэгийн хувьд зөрдөг. Хятадын шар зурхай Төгс буянтын зурхайтай зөрчилддөг гол зүйл нь энэ юм.

- Манай улс хэзээнээс Төгс буянтын зурхайг дагах болов?

-Азийн ихэнх орнууд Хятадын шар зурхайг баримталдаг. Хамгийн энгийн жишээ хэлэхэд Бээжин, Сөүлээс cap, нарны харагдах байдал өөр шүү дээ. Манай улсын хувьд Манжийн дарлалд байсан тэр цаг үед энэ зурхайг дагадаг байсан. Азийн улс орон хаан ширээнд хаанаа залснаас эхэлж он тооллоо тогтоодог байна. Дарлагч орон дагаар улсдаа өөрийн улсын хааны он тоолол, цаг тооны бичиг, хэл соёлоо дагахыг шаарддаг байж. Манжийн дарлалаас чөлөөлөгдсөний хойно Төгс буянтын зурхайгаа дагасан..Мэдээж тусгаар тогтнолоо тунхаглах гэж зурхайгаас нь татгалзсан хэрэг. Гэхдээ тэр үед сүм хийдүүд Монгол зурхайгаараа л үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Төгс буянт зурхай нь зурхайч лам, хуврагуудын шашинтайгаа барилдуулж гаргаж ирсэн зурхай. Хан-Уул, Хатан туулаа харж шинжиж нар, сарны товлолоо гаргадаг. Бид Хятадаас ангид тусгаар тогтносон улс гэдгээ зарлан тунхаглах гэж Хятадын шар зурхайгаар биш Төгс буянтын зурхайгаараа л явах учиртай. Малчдын баярыг ч Төгсбуянтын зурхайгаар тэмдэглэж байсан

- Н.НАГААНБУУ (түүхч, зохиолч профессор) 

-Бид аль улиралд цагаан сараа тэмдэглэх ёстой вэ таны бодлоор?

-Үүнийг тодотгохын өмнө эхлээд он цагаа зөв зүйтэй ойлгох хэрэгтэй. Их эзэн Чингис хааны мэндэлсэн, нас барсан, Их Монгол Улсыг байгуулсан хугацаа нь яг яаж гарч ирэх ёстой юм бэ гэдгийг олохын тулд би одоогийн мөрдөж байгаа болон дундад зууны бүх цаг хугацааг судалж тодруулж ном гаргасан. Өнөөдрийн энэ төгс буянтын, хятадын шар зурхай гээд яриад байгаа нь  бүгд  худлаа. Үүний шалтгааныг тайлбарлахад, төгс буянтын зурхайгаар Чингис хааныг тавдугаар сарын 3-нд буюу зуны тэргүүн сарын улаан тэргэл едөр төрсөн хэмээсэн байдаг. Харин миний хувьд, үүнийг үгүйсгэж байна л даа. Учир нь тавдугаар cap зун биш хавар. Монголчууд   шашинаа   шүтдэг хүмүүс болох гэж дарга, цэрэггүй ардчилал гэж хуйлраад. Төгс буянтын зурхайгаар яваад байна. Энэ бол ардчиллын шалгуур биш. Шашиныг үнэн болохоор нь шүтэж байгаа юм биш.

Түүнийг шүтэж мунхарсан ч түүнд чөлөөтэй хандах ёстой. Түүнээс шашин гэдэг нь туйлын үнэн учраас шүтэж байгаа юм биш. Манжийг дагаж төрийн албанд төгс буянтын зурхай орж ирсэн нь үнэн. Хятадууд буруу зүйл хийхгүй. Нэгдүгээр сард золгоно гэж өөрсдийн сарыг шинжиж шинийн нэгэндээ золгоно гэж байгаа нь тэдэндээ зөв. Тэр агуу ард түмэн буруу юм хийхгүй. Харин Монголчуудын уламжлалт намар болдог байсныг би дээр хэлсэн шүү дээ. Төгс буянтын зурхайг бас гутаагчид ч байдаг. Мунхруулж байна үнэн, худал, буруу, зөв ярьж байна гэж. Энэ бас зөв. Яагаад вэ гэвэл төгс буянтын зурхайг Хөх нуурын эрдэмтэн Сүмбэ хамба Ишбалжир гэж хүн хийсэн. Энэ хүн 1704 онд төрсөн. Төгс буянтын зурхайг 1747 онд зохиосон.

Тэгвэл бид 13 дугаар зуун буюу 1100 онд Чингис хаан төрсөн тухай ярьж байна шүү дээ. 600-н жилийн өмнөх юмыг ярьж байна. Гэтэл өнөөдөр яагаад 600-н жилийн дараа гарч ирсэн төгс бнтын зурхайгаар Чингис хааны төрснийг хайгаад байгаа юм бэ. Энэ нь зарчмын хувьд, солиорсон асуудал. Гэтэл Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Болд гэж хүн төгс буянт л зөв, манай уламжлалт гэж үзэж байгаа. Тэгэхээр төрийн толгой дээр Монголын ард түмнээ, соёл, их түүхээ мэддэггүй  мулгуу нөхдүүд байгаагийн илрэл шүү дээ. Тиймээс л ийм гутамшигтай зарлиг гаргаж байгаа юм.

-13 дугаар зууны үед ямар цаг тооны бичиг байв?

-13 дугаар зууны үед Монголын нууц товчоонд цагалбар байсан уу байгаагүй юу гэсэн асуудлыг сөхөж байгаа нь сайн байна. Монголын нууц товчооны төгсгөл буюу 282 дугаар зүйлд “Хулгана жилийн гур cap” гэж бичсэн байгаа. Би үүнийг л гаргаж бичээд байгаа юм.

Зуны тэргүүн сарын тэргэл өдөр гэж яриад байна. Зун нь хэзээнээс эхэлж байгаа юм. Хожим нь эрэн сурвалжлаад Чингис хааныг долдугаар сарын 12-нд нас барсан гэж тоогоор хэлсэн байна. Гэтэл энэ нэг cap нь хаанаас эхлээд байгаа юм. Үүнийг тодруулахгүй Түвд, Нанхиадууд цагаалж байгаа хоёрдугаар сараа нэгдүгээр cap гэж тооцоод, найман сард нас баржээ гэж үздэг. Найман сарын аагим халуунд Түрэмгий балгаснаас олон говийг гатлаад Чингис хааны шарилыг хөндөлгүй авчирч оршуулсан гэж итгэдэг хүмүүс. Энэ нь бас л амьдралтайгаа таардаггүй. Тэгэхлээр 13 дугаар зуунд он тоолол байсан гэж хэлнэ. Тэр цагалбараараа Тэмүүжиний төрсөн, нас барсан, Их Монгол Улсаа тунхагласан энэ бүх цаг хугацаагаар Монголын нууц товчоогоо бичсэн гэж хэлнэ. Ингээд үзэхээр бүх түүх өөр болно. Монголчууд дээр үед дөрвөн улирлаа л олдог байж. Өдөр шөнө тэнцлээ маргаашнаас нь шинэ жил эхэлдэг. Монголчууд намар цагаалдаг байжээ. 12 дугаар сарын 21-н буюу ес эхлэхээр өвөл эхэлдэг. Есөн есийн наян нэг ерөөлийн ес хоног гээд 90 хоног нь өвөл байдаг. Хавар нь гуравдугаар сарын 22-нд эхэлдэг. Харин зун нь зургадугаар сарын 22-нд эхэлдэг байжээ. Энэ бүгдэд нь тахилга хийж найр үйлддэг байсан гэдэг. Түүнээс монголчуудад өөр баяр байхгүй. Монголчууд цагалбараа улирлын зурхай гэдэг байжээ. Улирлаа тоолоод тахилга хийдэг. Тэгэхлээр энэ тооллыг мэддэг хүн байдаггүй. Гаргаж ирээд байгаа хүн нь би юм. Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Чингис хааныг төрсөн гэж байгаа. Харин шинийн 3-нд хүй нь цөглөсөн гэж байгаа. Гэтэл үүнийг нь 700 жилийн дараа гарсан хятад, түвд зурхайнууд өөр өөрсдийн тооллоороо тайлбарлаад маргаад байгаа юм. Энэ хоёр хоёулаа хэрэггүй цаашаа яв гэж хэлмээр байгаа юм.

-Чингис хааны төрсөн болон бие барсан өдрийг Монгол тооллоор хөөвөл яаж гарч ирж байгаа вэ?

-Би эртний монгол тооллын ул мөр болох тvvхэн он цагуудыг нийтийн он тоололд хосолдуулах ёстой гэсэн зарчмаар тvвдийн жарны тооллоос чөлөөлж, “Монголын нууц товчоо”-ны гурван гол vйл явдлыг жишээлэн тооцсон юмаа. Нэгд, Их эзэн Чингис хаан 1162 оны тавдугаар сарын гурван юмуу 1155, 1167 онд биш, морь жил буюу 1161 оны арванхоёрдугаар сарын 25-нд төрсөн. Хоёрт, Монголын тулгар төрийг тунхагласан Их хуралдай 1205 оны намраас 1206 оны хаврын бар сар хvртэл хуралдаагvй. Харин 1205 оны есдvгээр сараас арваннэгдvгээр сарын сvvлч буюу барс жилийн барс сар хvртэл хуралдсан. Гуравт, Чингис хаан 1227 оны долдугаар сард биш, нэгдvгээр хувилбараар 1227 оны дөрөвдvгээр сарын хоёрны өдөр, хоёр дахь сурвалжаар гахай жил буюу 1226 оны арваннэгдvгээр сарын зургаанд тэнгэрт хальсан. Энэхvv хоёр он цаг нь хоёр өөр зарчмаар гаргасан бус, vнэн байж болох тvvхэн vйл явдлын хоёр гол сурвалжийг зэрэгцvvлэн гаргасан юм.Эдгээр гаргалгааг дэвшvvлэхдээ 13 дугаар зууны монгол , хятад, перс тvvхэн сурвалжуудын он цагуудыг аль болох харьцуулж, vйл явдлын нөхцөл байдал, сар улирлын өнгө төрхөөр давхар шалгахыг хичээсэн билээ. Тэгээд тvвд жарны тооллоор тооцсон нь vндэслэлгvй төдийгvй алдаа гарах шалтгаан болсон, дээр нь Европын он тоолол орж ирснээр оны зөрvv зөрчил улам гvнзгийрчээ гэсэн дvгнэлтэд эрхгvй хvрсэн юм.

-Тvvхэн он цагийн шинэ гаргалгаанд ямар vндэслэлээр хvрсэн учир шалтгаанаа товч тайлбарлаж өгнө vv?

-Тvvхэн сурвалжид их хааныг гахай жилд 66 насандаа тэнгэр болов гэсэн нь 1161 онд морь жил төрсөн гэдгийг зааж байна. Гэтэл тvвдийн барс сараас болж, 1162 оны нэгдvгээр сарын 17-нд гарсан хар морь жил хэмээн эндvvрч зурхайлдаг нь одоо бараг маргах юмгvй vнэн гэгдэх болж дээ. Монголын морь жилээс эхлэн тоолоход Чингис хаан vнэхээр 1257 оны гахай жил 66 нас хvрсэн байдаг. Тэгээд ч 12 жилийг огт өнгөгvй тоолдог монгол тооллыг тvвдийн хар, цагаан, улаан гэх мэтээр тодотгосон онтой хольж хутгаснаас нэгэн он ухарч мэндэлсэн мэт болгож байгаа юм.Их хуралдай чуулсныг “Монголын нууц товчоо”-нд зөвхөн барс жил гэж тэмдэглэсэн нь тvвд тооллоор бол 1206 оны хаврын эхэн барс сар юм. Энэ ойлголтоор бол 1205 оны намар цугласан Монголын бvх ноёд ихэс 1206 оны хавар хvртэл хуралдсан болж таардаг. Монголын өндөрлөг дэх өвлийн тэсгим хvйтэнд мал ахуйгаа орхичихоод тийм олон хоног хурал найр хийх явдал бэрх төдийгvй ийм цэнгэлийг Чингис хаан зөвшөөрсөн л юм байх даа гэх миний эхний эргэлзээ. Гэтэл зарим тэмдэглэлд тэрхvv их чуулган дээр айраг цэгээ зэргийг ууж байснаас vзвэл яавч өвөл цаг биш бололтой. Тэгвэл монгол тооллоор 1205 оны намар барс сар гарч, цагаалга хийн Их хуралдай чуулж, улмаар бар сарын бар өдрийн бар цагт бар зvгээс их хааныг залж, “Их засаг” хуулиа батлан Нэгдсэн Монгол гvрнээ тунхагласан болж таарах нь ээ. “Монголын нууц товчоо” болон “Алтан товч”-ийн мэдээгээр “гахай жил долоон сарын 12-т Тvрэмхий балгасанд Чингис хаан тэнгэрт халив” гэснээр бол 1227 оны хаврын сэрvvнд насан эцэслэжээ гэж тооцох. Нөгөөтэйгvvр Рашид-ад-Диний сурвалжаар бол 1226 оны намрын сэрvvнд тэнгэрт хальжээ гэж vзэх. Энэ нь их хааныг насан эцэслэхэд нутагт нь бараадуулъя гэж зvтгэх шөнөдөө хvйтэн, өдөртөө сэрvvн улирал мөнөөс мөн гэлтэй. Чингисийн онгон Өвөрмонголд байна. Тэр онгон дээр арванхоёр дугаар сарын 23-нд тахилга хийж байгаа. Яагаад тэр өдрийг сонгож авсан нь учиртай. Чингис хааны хүй нь цөгөлсөн өдөр. Зарим эх сурвалж дээр бичээд байгаа Чингис хааны нас барсан долдугаар cap нь хаврын эхэн cap юм. Хаврын эхэн сард нас барсан хүн сүйдтэй гэсэхгүй шүү дээ. Яагаад гэвэл гуравдугаар сард шарилыг нь хөндөхгүй энд аваад ирж болно. Гэтэл эдгээрийг тvвдийн барс сард эхэлсэн гахай жил хэмээн эндvvрч, их хааны өвчтэй ахуйн тvvх ба биеийг нэгэн жилээр сунган амьдруулж, 1227 онд тэнгэрт халив гэж дэлхий нийтэд ташаа мэдээ тараагаад байна даа хэмээн сэтгэл зовонгуйрах юм.

-Тэгвэл энэ алдаатай өдөр, сарын балаг гэж байгаа юу?

- Байлгүй яах вэ. Манай монгол ахуйтай зохицсон он тоолол байсаар байтал өвлийн ид хүйтнээр сайхан хаваржиж байна уу гээд л шинэлээд, улирлаа мэдэхгүй мангуураад яваад байна. Ес эхлээд л өвөл эхлэх учиртай. Тэгтэл Хөхий өвлийн хүйтэн хөр цасны хайруу гэж үг ч байдаг. Өвлийн эхэн сарыг хөхий гэж нэрлэдэг юм. Хувь, хужир, өөлжин хөхий cap гэж ярьдаг. Амьдрал дээр Григорын тоололд шилжүүлээд гаргачихсан цаг тооллоо дахиад шилжүүлэх гээд байна шүү дээ. Ертөнцийн жамаас гажаад өөрсдийнхөө зохиомол өдөр сараа гүйлгэдэг, хасдаг,засдаг зарим едөр нь байхгүй болчихдог ийм зохиомол юмаараа ухраагаад байна.

Цагаан cap хийх нэг, хоёрдугаар cap нь хоёулаа өвөл шүү дээ. Нэгдүгээр cap гэхэд Бээжингээс урагш бүс нутагт үрсэлгээ соёолж эхэлдэг. Хаврын тариалалтаа бэлэгшээж сайхан баяраа хийдэг. Хөх хот манай улсын хооронд бүтэн сарын ялгаатай цаг хугацааны хувьд зөрөөтэй. Монголд есдүгээр сарын 15-нд байранд халаалт өгдөг байхад Хөх хотод аравдугаар сарын 15-нд өгнө. Аравдугаар сарын 15-нд тэнд нов ногоон байхад энд цас орж байдаг. Ийм зөрүү байдаг. Хоёулаа л агуу гүрэн учраас өөр өөрсдийн зориулалтаар цаг тооллоо бичсэн. Гэтэл хоорондоо хагарч чи түвдээ баримталлаа чи манжаа дагалаа гэж хэрэлдэж байх шаардлага алга.

- Монголчууд цагаан сараа хэрхэн яаж зөв зүйтэй тэмдэглэх вэ?

-Бид эхлээд цагаан идээний баяр болгоё. Намар есөн сардаа айраг цагаагаа хураагаад сайхан шинэлж, хөгшчүүлдээ урин дулаанд очиж золгоё л доо. Өвөл хөлдөж үхчих гээд явж байх ямар хэрэг байна. Манайхан буузанд их ач холбогдол өгдөг. Энэ чинь буузны баяр биш ээ. Намар хийх ёстой цагаан идээний баяр юм. Тэгэхлээр бид цагаан идээ олдох үгүйгээ л бодъё. Цагаална гэж ярьчихаад хаа хамаагүй буузанд ач холбогдол өгөөд байх юм.

- Цагаан сараар заавал ууц тавих ёстой юу?

-Ууц хэрэггүй. Намрын тэр сард малынхаа хариулгыг л тааруулах гэж мал муулдаг байлаа. Хаяа нийлж амьдардаг цөөн айлуудын хамгийн ахмад нь хонь гаргаад ууцаа тавина. Гэдсээ байгаа айлууддаа хуваана. Өөхөлсөн байна уу, мах нь ямархуу байна, хэзээ хужирлах уу, өдөрт хэд услах уу гэх мэтээр шинждэг байсан. Шинжихдээ битүүний шөнө шаант чөмгийг битүү хагалдаг байсан. Ингэж л шинждэг байсан. Гэтэл өнөөдөр бууз гээд л солиороод явж байна.

Өндөр үнээр ууц авлаа ч гэж ярих болж. Энэ ямар хэрэгтэй юм бэ?. Малаасаа хөндийрөөд, суурин амьдралтай болчихсон бидний хувьд лав л малын тарга хүчийг шинжих гэж ууц худалдаж авахгүй нь тодорхой. Ерөнхийлөгч Чингис хааны он тооллыг тогтоолоо гээд зарлиг гаргалаа. Энэ нь эргээд төвд, манж хоёр луугаа орсон болохоор би эрс эсэргүүцэж байгаа юм. Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Болд гэж тэр хүн эргээд григорын тоолол руу оруулья гээд, шилжчихсэн юмыг дахин шилжүүлэх гээд мангартаад байна. Хажуудаа эрдэмтдийн комисс гаргасан хэрнээ тэднийхээ саналыг авалгүйгээр Ерөнхийлөгч энэ он тооллыг зарласан нь үнэхээр буруу юм. Шинжлэх ухаан хэзээ ч шашинжиж болохгүй алдааг Ерөнхийлөгч гаргалаа.

Г.ТӨРМӨНХ 

 

Ч.Жавзанчулуун: Цагаан сар хийгээд язгуур монгол ёс

  • PDF

“Цагаан сарыг тэмдэглэхэд учир бий”

Has temdeg1- Удахгүй цагаан сарыг тэмдэглэцгээх гэж байна. Энэ тухайд бид язгуур түүхийн талаас нь тодорхой асуудал хөндсөн нийтлэлүүдийг бэлтгэн жил бүрийн өдийд уншигчдад хүргэсээр ирсэн. Өмнөх дугаарт ч мөн адил эл сэдвээр, ялангуяа цагаан сарыг Монголчууд хавар тэмдэглэж байсан уу, эсвэл намар тэмдэглэж байсан уу гэдгийг тодруулах үүднээс томоохон нийтлэл гаргасан. Харин одоо таниас дээр мөргөх, индэрт өвчүү залах зан үйлийн учир холбогдлыг тайлбарлаж өгөхийг хүсэж байгаа юм.

- Монголын язгуур заншлаар бол цагаан сарын намар тэмдэглэж байсан нь үнэн юм билээ. Одоо ч нэг хэсэг нь тэрхүү язгуур угсаагаа бодолцоод цагаан сараа намар тэмдэглэж байна. Яваандаа үүнийг бүгд ойлгож дагах цаг ирнэ байх. Харин одоо бол ихэнх нь хожим сүүлд манж төвдийн нөлөөн дор үүссэн ёсыг дагаж, өвөл, хаварт тэмдэглэсээр байна. Монголчуудын эртний ёсоор бол дээд тэнгэртэй харьцахыг жаяг, амьдрал ахуйнхаа хэв заншлыг эрхэмлэж, аливаа зан үйлийг үйлдэх, ёс горим гүйцэтгэхийг зан заншил, ёс гэдэг юм байна. Цагаан сараар гэрийнхээ баруун урд талд индэр босгодог нь “Төрийн найман цах”-ны “Засгийн аялгуу” болдог. Төр удирдах найман цах-ыг алдагдуулахгүйгээр ёс, зан үйлийг явуулах хэрэгтэй байдаг юм билээ. Индэрийг чулуугаар арван хоёр давхарлаж өрнө. Энэ бол арван хоёр боловсролоор босгох Монгол төрийн ухааныг бэлгэдсэн хэрэг. Мөн индэрийнхээ дөрвөн талд дөрвөн зүгт хандуулж, арван хоёр сан тавина. Босгосон индэр дээрээ өвчүү тэргүүтнийг галд өргөх зан үйл үйлдэнэ. Сан тавих, өвчүү өргөх тэргүүтэн нь ертөнцийн дөрвөөс найм дахь шатлалын орон зайд байгаа өөрийн удмын өтгөс буурлуудад золгож байгаа ёс юм билээ.

Энэ нь бүхэлдээ улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалсан, бат бэх байхыг бэлгэдсэн ёс, зайн үйл болж байгаа хэрэг. За тэгээд гэрийн эзэн болон үр хүүхдүүд сан тавьж, тэнгэр дээдэстэй золгосныхоо дараа овоо индэрээ өмнө талаас нь эхлэн гурван удаа тойрч, цай сүүний дээж, идээ будаагаа өргөнө. Харин гэрийн ээж нь гэртээ үлдэж, гэрийн баруун урд талд гурван давхар хөх чулуун дээр сан тавьж, цайны дээжээ удмын буурлуудад өргөдөг. Гэрийн эзэн буюу хүүхдүүдийг индэрээ тойрч байх үед гэргий нь гэрийн хажуу дахь сангийнхаа хойно дороо гурван удаа эргэж цацал өргөнө. Гурван удаа индэр тойрох, гурав эргэж цацал өргөхийн учир холбогдол гүнзгий.

- Энэ ёс заншлыг үйлдэхэд тогтсон дэг ёс, дараалал бий юу?

- Байгаа. Индэрт өвчүү тэргүүтэн идээ өргөх үедээ эхний удаад хамгийн түрүүнд эгц өмнө зүгт, дараа нь эгц баруун зүгт, тэгээд эгц хойт зүгт, эцэст нь эгц зүүн зүгт хандана.

Өмнө зүг нь Төрийн найман цах-ны Ир-гүний зүг, баруун зүг нь Ертөнцийн аялгууны зүг, хойт зүг нь Монгол аялгууны зүг, харин зүүн зүг нь оюун ба эсийн сэрэхүйн аялгууны зүг юм. Ийнхүү дөрвөн зүгт тус бүр гурав, нийт 12 удаа өргөл өргөх бөгөөд энэ нь Монголоор бол заламаа үүсгэсэн болж байгаа юм. Харин христийн ёс жаягаар бол загалмай үүсгэсэн болж байгаа юм. Харин баруун өмнө зүгт гурван  удаад идээ өргөх нь Засгийн аялгуунд өргөж байгаа хэрэг. Баруун хойт зүгт өргөх нь Дэмчийн аялгуунд өргөж байгаа, зүүн хойт зүгт бол андын аялгуунд, зүүн өмнө зүгт бол эзэн эрхийн аялгуунд өргөж байгаа хэрэг болно. Энэ хоёр эргэлт нь Монгол гэр барих ёсоор бол ханаа дугуйлсны дараа тооноо босгоод дараа нь дөрвөн зүгийн унийг өлгөөд, тэгээд дөрвөн зовхисоо хатгадагтай агаар нэг. Гэр барихад бүх юм нар зөв эргэнэ. Харин гэрийн дунд бүсийг л буруу эргүүлж бүсэлдэг. Энэ нь хамгаалалт болдог учиртай. Индэрийг гурав дахь удаад тойрохдоо эгц өмнө буюу “Иргүн”-ий зүгээс эхлээд зовхис алгасалгүй найман зүгтээ тус бүр гурав өргөөд, хамгийн сүүлд индэрийн өмнө зогсож, эгц дээшээ гурав ба ёс өргөдөг нь Тэнгэрийн аялгууг бүтээж байгаа хэрэг. Ийнхүү ёслрл зан үйлийг бүрэн гүйцэд үйлдэн өндөрлөх нь Хасбуу тамгаа бүтээж байгаа хэрэг болдог. Хэрвээ энэ ёсыг дутуу хийвээс Хасбуу тамгаа зөв эргүүлж мөрөө засаж чадаагүй гэсэн үг.

Монгол гэрийг барихдаа гэрийн унийг тотгоноос эхэлж нар зөв эргүүлж, дөрвөн зүгт хатгах, дараа нь баруун өмнөөс эхэлж мөн нар зөв эргүүлж, дөрвөн зовхист хатгах замаар дөрвөн зүг, найман зовхисоо бүтээж, дараа нь бас л баруун өмнөөсөө эхэлж, бүх униа нар зөв эргүүлж, хатгаж дуусган, гэрийн яс модыг босгодог энэ ёс нь Алтайн арван гурван сан болон цайны дээж өргөх ёстой амин шүтэлцээтэй яг ижил ёс юм. Тэрбээр эдгээр ёс заншлын утга агуулга нь бүгд адил хасбуу тамгаа бүрдүүлж байгаа бэлэгдлийг агуулсан хэрэг.

Хас тамгыг шүтэх гэдэг бол ийнхүү оршин амьдрахуйн мөн чанарыг онол дээр таньж, түүнийг оюун ухаанаараа нээж, бүтээж амьдрах гүн ухааны утга бэлгэдэл болохоос Хас тамга зурж хийгээд түүндээ мөргөхийг хэлж байгаа хэрэг биш юм шүү. Хувь хүнээс эхлээд удамшлын Хасаа бүрдүүлж, улс орон нийтээрээ Хас тамганы дор захирагдахыг хэлнэм бус уу.

- Одоо манайхны дагаж үйлдээд байгааг төвд литийн баахан ёс байдаг шүү дээ. Мөр гаргах энэ тэр гээд. Тэр талаар та юу хэлэх вэ? 

- Төвдийн ёс заншилд найман хөлөл гэж байдаг. Түүгээр тэр жил тийм жилтэй хүн тийм, тийм юман дээр сууна гэнэ. Тэгээд уулан дээр суусан хүн нэг зүгт мөрөө гаргаж яваад чулуу хөдөлгөх гэх мэтээр номлоно. Энэ бол Монгол ухаан, язгуурын Монгол зан заншилтай зөрчилддаг юм. Монгол өвөг дээдэс маань “Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог, нутгаасаа холдсон хүн насан турш уйлдаг” гэж сургасан байдаг шүү дээ. Модон дээр суусан хүн  нэг зүгт яваад мод хөдөлгөнө гэх. Гэтэл “ургаа юу модыг хөдөлгөвөөс үндэс нь хөдлөх” тул дараа нь тэр соёолох уу? Эс бөгөөс тасарсан мөчир ч юм уу газраас ургаагүй модыг хөдөлгөвөөс тэр модонд амь байх уу? Амьгүй зүйлийг хичнээн хөдөлгөөд мөнөөх бэлгэдэлд амьд утга цогцлохгүй гэх мэтийг бидний Монголчууд эргүүлж тунгааж бодох ёстой.

За түүнчлэн огторгуйд суусан хүн цаас хийсгэх гэж номлоно. Цаасан дээр бид бичиг бичиж ном бүтээдэг. Тэгэхээр үүнийгээ хийсгэн зайлуулах болох нь. Хэдэн жилийн өмнө Тэрбишийн бүтээдэг түвд цаг тооны бичиг дээр “мод хугалах”, “цаас урж хаях” гэх мэтээр номлодог байсан бол одоо арай зөөлөрч, алдаагаа засаж байгаа нь тэр юм уу, “мод, чулуу хөдөлгөх”, “цаас хийсгэх” гэдэг болсон байна лээ. Энэ мэтээр төвдийн ёс Монголын язгуур ёс заншилтай нийцэхгүй гэдгийг манайхан бодож тунгаах ёстойсон.

Эртний Монголчуудын хүчирхэг байсны учир

- Эртний Монголчуудын хүчирхэг байсны учир нь үндэсний язгуур жаяг, ёс заншилдаа байсан гэж та үздэг. Чухам энэ тухай тайлж үгүүлсэн хоёр ч номыг та бүтээлээ. Эдгээр номынхоо гол утга санааны талаар манай уншигчдад тун товчхон мэдээлэл өгөхийг хүсвэл болохсон болов уу?

- Миний бүтээж, хэвлүүлсэн хоёр ном бол эртний судрыг тайлан үгүүлсэн тайлал юм. Нэг үгээр хэлбэл Монгол хүмүүс оршихуйн мөн чанараа хэрхэн хамгаалах вэ гэдгийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан онолын ном. Эртний судар гэхээр манайхны ойлгодог Монголд буддын шашин дэлгэрснээс хойш үеийн тэр шашны хуулбар судрууд биш. Түүнээс өмнөх, бүүр нэн эртний үеэс улбаатай Монгол язгуурын судар номыг хэлж байгаа хэрэг. Миний хамгийн анх хэвлүүлсэн “Сав ертөнцийн хууль гэгээрлийн онол” номын тухай чи өөрөө нэлээн олон цуврал тайлбарыг бэлтгэж уншигчдад хүргэсэн шүү дээ. 

- Саяхан та “Гэрийн онол” нэртэй хоёр дахь номоо хэвлүүлсэн байна лээ. Хэвлэгдсэн номноосоо уншигчдын хүртээл болгохоор энд Ховдод авч ирсэн үү?

- Үгүй. Ердөө гуравхан ширхэгийг л авч ирсэн. Нийслэл хотод цөөн хувь хэвлүүлсэн. Тэнд бол номыг маань сонирхож унших хүсэлтэй, сэхээрэлтэй хүмүүс элбэг. Харин энд бол тийм биш шүү дээ.

- Цаашид энэ сэдвээр үргэлжлүүлж хийх юм бий юу?

- Байлгүй яахав. Сударт үгүүлсэн зүйлсийг миний хоёр номын тайлал төдийгөөр хязгаарлаж болохгүй. Би дахиад гурав дахь номыг бичиж байгаа. Хэвлэгдэхэд  бараг л бэлэн болсон. Энэ ном маань өмнөх хоёр номын утга агуулга, учир холбогдлыг нэгтгэн зангидаж ойлгуулахаар хийгдсэн ном юм. Тиймээс одоо гарах номыг уншиж байж, эл сэдвийн талаар тодорхой дүүрэн гэж болохуйц мэдлэгтэй болох боломжтой.

- Таны энэ “Гэрийн онол” номыг үзэхэд химийн 109 – дэхээс 152 дахь бодис буюу эгэл бөөмсүүд тийм үйлийг бүтээж, нөлөөллийг үзүүлдэг гэх мэтээр барим тавим үгүүлсэн байх юм.

- Тийм л дээ. химийн 152 хүртэлх елементийн тэр олон эгэл бөөмсийн хүний бие болон оюун санаа, удамшил зэрэгт нөлөөлөх нөлөөлөл, уг елементүүдийг хэрэглэн засал хийдэг Монгол уламжлалт арга, тэдгээрийн шинжлэх ухааны ач холбогдлын тухайд би санаанаасаа зохиосон зүйл огт байхгүй. Судрыг тайлаад үзэхэд л тэгж бууж байгаа юм. Одоо бичиж буй “Их Моногоул улсын уялгын онол” номонд 153-аас 216 дахь эгэл бөөмсийн төлвөөр буюу атомын долоогоос есдүгээр задралын төлөвд байх бодисууд хүний биеийн амин эрчим болдог тухай, генийн болон удамшлийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг тухай онол дээр тайлбарласан бий.

- Энэ ном таны өмнө нь тайлан үгүүлж байсан судрын үргэлжлэл тайлал уу, эсвэл түүнтэй хамаагүй зүйл үү?

- Яг өмнөх судрын тайлал биш ч гэсэн түүнтэй холбоотой өөр нэг судрыг тайлсан юм. Өнгөрсөн онд бөө нар дээд тэнгэрийн сахиусиудтай харьцаж тэдний үг айлдварыг улаачлан буулгах замаар бүтээсэн дөрвөн судраас гол чухал зүйлүүдийг нь тайлан үгүүлэх замаар бичиж байгаа юм. Энэ дөрвөн судрыг бүтээхдээ Монголын шилдэг улаач нар Хүннүгийн үе болон түүнээс өмнөх өндөр Ир –гүншлийн үеийн “оюуны нэү мон”-ын мэдээлэл хадгалсан буурлуудыг биеэрээ оруулан буулгаж, үг айлдварыг нь сонсож буулгах замаар бүтээсэн байна. Одоогоор бол ийм номыг “мон”-ын онолын хэлээр хөрвүүлдэг юм.

- “Оюуны нэү мон” гээд байгааг би хар ухаанаар ойлгохдоо дээд тэнгэрээс эш зарлигаа буулгаж буй онго сахиусуудын сэтгэл оюун гэж бодож байна. Буруу ташаа бодсон бол өршөөгээрэй.

- Ер нь бол тийм л дээ. Харин онолын үүднээс бол “оюуны нэү мон” гэх нэр томьёонд авч үзнэ. Гэрийн онол номонд энэ утга санааг тодорхой тайлбарласан байгаа. би Монголын гурван гол тулгуур онолыг тайлан гаргаж тавих гэж хичээж байна. Хоосон цээжээ дэлдэн цэцэрхэгчид их болсон энэ цаг үеийн харь шүтэх үзэл саармагжиж, өөрийгөө таньж ухаарах цаг улам хурдтай дөтлөөсэй гэж л хүсэх байна. Өнөөдөр харийн Төвд, Тангудаас эхтэй ном шүтээн ёс заншлыг үндэснийх хэмээн эндүүрсэн хэвээр. Энэ Монгол маань өөрийн гэсэн онолтой, жаяг ёс, зан заншилтай байжээ гэдгийг мэдээсэй гэж л үнэнээсээ хүсэж байгаа юм.

-Таны одоо хэвлүүлэх Уялгын онол номонд өөр ямар шинэлэг зүйлүүд байгаа вэ?

- Хүн төрөлхтөн нарны аль гариг дээр үүссэн. Аль аль гаригуудад төрөлхтнүүд суурьшин амьдарч байсан гэх мэтийг тэрхүү сударт үгүүлсэн байгааг нь тайлж гаргаж ирсэн.

- “Мөнх тэнгэрийн хүчин доор” гээд л кино шийн дээр гараад байдаг. Тэнгэрийг шүтэж, Мөнх тэнгэрийн хүчин доор амьдарч байгаа цагтаа Монголчууд хүчирхэг байдаг гэдэг.

- Энэ бол онолын нарийн үндэслэлтэй зүйл. Учрыг нь ухахын тулд онолын нарийн гаргалгааг задлаж ойлгох шаардлагатай болно. Хамгийн товчоор хэлбэл гэгээрч, боловсорч, мэргэшээд орчлонт ертөнц буюу тэнгэрийн орон зай дахь дөрвөөс найм дахь шатлалд гарч чадвал Мөнх Тэнгэрийн Хүчийг хадгалж байгаа хэрэг болдог. Тэдгээр шатлалын “оюуны нэү мон”-ууд буюу сахиус тэнгэрүүдтэй харьцаж чадаж байвал Мөнх Тэнгэрийн Хүчин дор амьдарч байна гэсэн үг. Энэ тухай би өмнөх хоёр номондоо бичсэн байгаа. Эдгээр номонд миний санаанаасаа зохиосон зүйл байхгүй гэдгийг түрүүн хэлсэн. Эртний судрын тайлал юм. Дэргэдээ байгаа Монголчуудын маань хэн нэгний толгойноос гарсан гэхээр хүлээж авмааргүй санагддаг ч юм уу. Тоох нь бүү хэл нэг л янз муутай ханддаг явдал манайханд бий л дээ.

- Гэтэл манайхан Бурханы шашин Буддагийн гүн ухаан гээд л түүний төлөө амиа өгөх нь холгүй байх юм. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

- “Хан” гэдэг үг бол хүний амьдралд хариуцлагыг эрхэм болгосон ноён боловсрол гэдэг утгатай.  Харин “Бур” гэдэг үг бол онолгүй үгүүлэх буюу аман сургааль гэсэн утгыг илэрхийлнэ. Эл сургаалийн үндсийг Буддын шашныг үндэслэгчид тавьсан. Харин Монголын Чингис амин чанарын онол ном бол мөнөө ноён боловсролын онол дээр гаргасан бүхнийг онолоор цогцлоох ухаан мөн тул “номын хаан” болдог юм. Монголчууд дээд сүнсний оронтой шууд өртөөлөн харьцдаг бол бусад үндэстнүүд мацаг барих, бясалгах гэх мэтээр өөр аргад дулдуйдаж дээд орон зайд дөтлөхийг хичээдэг шүү дээ.

Ярилцсан Г.Төрмөнх

Монгол Алтайн зарим чухал газраар судалгааны аялал хийжээ

  • PDF

IMG 8951

Улаанбаатар хот, Ховд аймгийн судлаачдын баг найман сарын 12-аас 18-ны хооронд Монгол Алтайн нурууны өндөр уулын бүс Алтай таван богд, Цамбагарав, Сутай хайрханы чиглэлд түүх соёлын үл хөдлөх дурсгалын судалгаа хийжээ.

Судалгааны экспедицийнхэн уг ажлынхаа хүрээнд хад чулуунд сийлэн үлдээсэн эртний бичээсүүдийг голчлон авч үзсэн бөгөөд Алтай таван богдын бүс нутаг Ойгорын гол, Цагаан салаа, Хөх эрэг зэрэг газрууд, Цамбагарав уулын ойролцоох хатуугийн хөтөл, Алтанцөгц, Сутай хайрханы бүс нутаг Дарви сумын ойролцоох Чандмань үзүүр зэрэг газруудаас эртний түрэг угсаатны соёлын дурсгалд холбогдох “руни”  бичээсүүдийг олсон байна. Түүнчлэн эдгээр газруудаас өмнө нь төдийлөн илэрч олдоогүй байсан, хүннүгийн үе, мөн Их Монголын эзэнт гүрний түрүү үеийн улсуудад холбогдох хадны зураг дүрсүүдийг илрүүлжээ.  

IMG 8587

Судлаачдын багт уулчид болон уран бүтээлчид ч багтсан нь судалгааны ач холбогдлыг илүү өргөн цар хүрээтэй болгосон тухай экспедицийнхэн ярьсан.  

Алтай таван богдод  судалгаа хийх үеэр судалгааны багийн гишүүн, уулын спортын мастер Г.Төрмөнх, Х.Бямбасүрэн нар Алтай таван богдын Их наран оргилд амжилттай авирснаас гадна. Алтай таван богдын мөсөн гол болон оргилын мөсний хайлалтанд давхар ажиглалт хийжээ. Тэдний ярьж байгаагаар Алтай таван богд хайрханы мөс урд жилүүдийнхээс илүү түрцтэй хайлж байгаа нь анзаарагдсан байна.

Энэхүү экспедицийг санаачлан удирдсан Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, судлаач, зохиолч Г.Аким Монгол орны уул хайрхадын тухай өргөн мэдээллийг багтаасан “Туульс хайлдаг уулс” номныхоо хоёр дахь ботийг бичиж эхлээд байгаа бөгөөд эл номонд энэхүү судалгааны талаарх сонин хачныг дэлгэрэнгүй өгүүлнэ хэмээн багийн гишүүд мөн мэдэгдсэн.

Судалгааны багт СГЗ Г.Аким, Ховд аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Х.Бямбасүрэн, Ховдын толь сонины эрхлэгч, яруу найрагч судлаач Г.Төрмөнх нар ажилласан ба яруу найрагч С.Бүрнээ, Х.Эрдэнэбаатар, жолооч Мөнхдорлиг нар ч оролцсон ажээ.   

 

                  Г.Энхжаргал              

Ч.Жавзанчулуун: Цагаан сар хийгээд язгуур монгол ёс

  • PDF

“Цагаан сарыг тэмдэглэхэд учир бий”

Has temdeg2-

Удахгүй цагаан сарыг тэмдэглэцгээх гэж байна.  Энэ тухайд бид язгуур түүхийн талаас нь тодорхой асуудал хөндсөн нийтлэлүүдийг бэлтгэн жил бүрийн өдийд уншигчдад хүргэсээр ирсэн. Өмнөх дугаарт ч мөн адил эл сэдвээр, ялангуяа цагаан сарыг Монголчууд хавар тэмдэглэж байсан уу, эсвэл намар тэмдэглэж байсан уу гэдгийг тодруулах үүднээс томоохон нийтлэл гаргасан. Харин одоо таниас дээр мөргөх, индэрт өвчүү залах зан үйлийн учир холбогдлыг тайлбарлаж өгөхийг хүсэж байгаа юм.    

- Монголын язгуур заншлаар бол цагаан сарын намар тэмдэглэж байсан нь үнэн юм билээ. Одоо ч нэг хэсэг нь тэрхүү язгуур угсаагаа бодолцоод цагаан сараа намар тэмдэглэж байна. Яваандаа үүнийг бүгд ойлгож дагах цаг ирнэ байх. Харин одоо бол ихэнх нь хожим сүүлд манж төвдийн нөлөөн дор үүссэн ёсыг дагаж, өвөл, хаварт тэмдэглэсээр байна. Монголчуудын эртний ёсоор бол дээд тэнгэртэй харьцахыг жаяг, амьдрал ахуйнхаа хэв заншлыг эрхэмлэж, аливаа зан үйлийг үйлдэх, ёс горим гүйцэтгэхийг зан заншил, ёс гэдэг юм байна. Цагаан сараар гэрийнхээ баруун урд талд индэр босгодог нь “Төрийн найман цах”-ны “Засгийн аялгуу” болдог. Төр удирдах найман цах-ыг алдагдуулахгүйгээр ёс, зан үйлийг явуулах хэрэгтэй байдаг юм билээ. Индэрийг чулуугаар арван хоёр давхарлаж өрнө. Энэ бол арван хоёр боловсролоор босгох Монгол төрийн ухааныг бэлгэдсэн хэрэг. Мөн индэрийнхээ дөрвөн талд дөрвөн зүгт хандуулж, арван хоёр сан тавина. Босгосон индэр дээрээ өвчүү тэргүүтнийг галд өргөх зан үйл үйлдэнэ. Сан тавих, өвчүү өргөх тэргүүтэн нь ертөнцийн дөрвөөс найм дахь шатлалын орон зайд байгаа өөрийн удмын өтгөс буурлуудад золгож байгаа ёс юм билээ.

Энэ нь бүхэлдээ улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалсан, бат бэх байхыг бэлгэдсэн ёс, зайн үйл болж байгаа хэрэг.  За тэгээд гэрийн эзэн болон үр хүүхдүүд сан тавьж, тэнгэр дээдэстэй золгосныхоо дараа овоо индэрээ өмнө талаас нь эхлэн гурван удаа тойрч, цай сүүний дээж, идээ будаагаа өргөнө. Харин гэрийн ээж нь гэртээ үлдэж, гэрийн баруун урд талд гурван давхар хөх чулуун дээр сан тавьж, цайны дээжээ удмын буурлуудад өргөдөг. Гэрийн эзэн буюу хүүхдүүдийг индэрээ тойрч байх үед гэргий нь гэрийн хажуу дахь сангийнхаа хойно дороо гурван удаа эргэж цацал өргөнө. Гурван удаа индэр тойрох, гурав эргэж цацал өргөхийн учир холбогдол гүнзгий.

- Энэ ёс заншлыг үйлдэхэд тогтсон дэг ёс, дараалал бий юу?

- Байгаа. Индэрт өвчүү тэргүүтэн идээ өргөх үедээ эхний удаад хамгийн түрүүнд эгц өмнө зүгт, дараа нь эгц баруун зүгт, тэгээд эгц хойт зүгт, эцэст нь эгц зүүн зүгт хандана.

Өмнө зүг нь Төрийн найман цах-ны Ир-гүний зүг, баруун зүг нь Ертөнцийн аялгууны зүг, хойт зүг нь Монгол аялгууны зүг, харин зүүн зүг нь оюун ба эсийн сэрэхүйн аялгууны зүг юм. Ийнхүү дөрвөн зүгт тус бүр гурав, нийт 12 удаа өргөл өргөх бөгөөд энэ нь Монголоор бол заламаа үүсгэсэн болж байгаа юм. Харин христийн ёс жаягаар бол загалмай үүсгэсэн болж байгаа юм. Харин баруун өмнө зүгт гурван  удаад идээ өргөх нь Засгийн аялгуунд өргөж байгаа хэрэг. Баруун хойт зүгт өргөх нь Дэмчийн аялгуунд өргөж байгаа, зүүн хойт зүгт бол андын аялгуунд, зүүн өмнө зүгт бол эзэн эрхийн аялгуунд өргөж байгаа хэрэг болно. Энэ хоёр эргэлт нь Монгол гэр барих ёсоор бол ханаа дугуйлсны дараа тооноо босгоод дараа нь дөрвөн зүгийн унийг өлгөөд, тэгээд дөрвөн зовхисоо хатгадагтай агаар нэг. Гэр барихад бүх юм нар зөв эргэнэ. Харин гэрийн дунд бүсийг л буруу эргүүлж бүсэлдэг. Энэ нь хамгаалалт болдог учиртай. Индэрийг гурав дахь удаад тойрохдоо эгц өмнө буюу “Иргүн”-ий зүгээс эхлээд зовхис алгасалгүй найман зүгтээ тус бүр гурав өргөөд, хамгийн сүүлд индэрийн өмнө зогсож, эгц дээшээ гурав ба ёс өргөдөг нь Тэнгэрийн аялгууг бүтээж байгаа хэрэг. Ийнхүү ёслрл зан үйлийг бүрэн гүйцэд үйлдэн өндөрлөх нь Хасбуу тамгаа бүтээж байгаа хэрэг болдог. Хэрвээ энэ ёсыг дутуу хийвээс Хасбуу тамгаа зөв эргүүлж мөрөө засаж чадаагүй гэсэн үг.

Монгол гэрийг барихдаа гэрийн унийг тотгоноос эхэлж нар зөв эргүүлж, дөрвөн зүгт хатгах, дараа нь баруун өмнөөс эхэлж мөн нар зөв эргүүлж, дөрвөн зовхист хатгах замаар дөрвөн зүг, найман зовхисоо бүтээж, дараа нь бас л баруун өмнөөсөө эхэлж, бүх униа нар зөв эргүүлж, хатгаж дуусган, гэрийн яс модыг босгодог энэ ёс нь Алтайн арван гурван сан болон цайны дээж өргөх ёстой амин шүтэлцээтэй яг ижил ёс юм. Тэрбээр эдгээр ёс заншлын утга агуулга нь бүгд адил хасбуу тамгаа бүрдүүлж байгаа бэлэгдлийг агуулсан хэрэг.

Хас тамгыг шүтэх гэдэг бол ийнхүү оршин амьдрахуйн мөн чанарыг онол дээр таньж, түүнийг оюун ухаанаараа нээж, бүтээж амьдрах гүн ухааны утга бэлгэдэл болохоос Хас тамга зурж хийгээд түүндээ мөргөхийг хэлж байгаа хэрэг биш юм шүү. Хувь хүнээс эхлээд удамшлын Хасаа бүрдүүлж, улс орон нийтээрээ Хас тамганы дор захирагдахыг хэлнэм бус уу. 

- Одоо манайхны дагаж үйлдээд байгааг төвд литийн баахан ёс байдаг шүү дээ. Мөр гаргах энэ тэр гээд. Тэр талаар та юу хэлэх вэ? 

- Төвдийн ёс заншилд найман хөлөл гэж байдаг. Түүгээр тэр жил тийм жилтэй хүн тийм, тийм юман дээр сууна гэнэ. Тэгээд уулан дээр суусан хүн нэг зүгт мөрөө гаргаж яваад чулуу хөдөлгөх гэх мэтээр номлоно. Энэ бол Монгол ухаан, язгуурын Монгол зан заншилтай зөрчилддаг юм.              

    Монгол өвөг дээдэс маань “Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог, нутгаасаа холдсон хүн насан турш уйлдаг” гэж сургасан байдаг шүү дээ. Модон дээр суусан хүн  нэг зүгт яваад мод хөдөлгөнө гэх. Гэтэл “ургаа юу модыг хөдөлгөвөөс үндэс нь хөдлөх” тул дараа нь тэр соёолох уу? Эс бөгөөс тасарсан мөчир ч юм уу газраас ургаагүй модыг хөдөлгөвөөс тэр модонд амь байх уу? Амьгүй зүйлийг хичнээн хөдөлгөөд мөнөөх бэлгэдэлд амьд утга цогцлохгүй гэх мэтийг бидний Монголчууд эргүүлж тунгааж бодох ёстой.

За түүнчлэн огторгуйд суусан хүн цаас хийсгэх гэж номлоно. Цаасан дээр бид бичиг бичиж ном бүтээдэг. Тэгэхээр үүнийгээ хийсгэн зайлуулах болох нь. Хэдэн жилийн өмнө Тэрбишийн бүтээдэг түвд цаг тооны бичиг дээр “мод хугалах”, “цаас урж хаях” гэх мэтээр номлодог байсан бол одоо арай зөөлөрч, алдаагаа засаж байгаа нь тэр юм уу, “мод, чулуу хөдөлгөх”, “цаас хийсгэх” гэдэг болсон байна лээ. Энэ мэтээр төвдийн ёс Монголын язгуур ёс заншилтай нийцэхгүй гэдгийг манайхан бодож тунгаах ёстойсон.  

Эртний Монголчуудын хүчирхэг байсны учир

Has temdeg1

- Эртний Монголчуудын хүчирхэг байсны учир нь үндэсний язгуур жаяг, ёс заншилдаа байсан гэж та үздэг. Чухам энэ тухай тайлж үгүүлсэн хоёр ч номыг та бүтээлээ.  Эдгээр номынхоо гол утга санааны талаар манай уншигчдад тун товчхон мэдээлэл өгөхийг хүсвэл болохсон болов уу?

- Миний бүтээж, хэвлүүлсэн хоёр ном бол эртний судрыг тайлан үгүүлсэн тайлал юм. Нэг үгээр хэлбэл Монгол хүмүүс оршихуйн мөн чанараа хэрхэн хамгаалах вэ гэдгийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан онолын ном. Эртний судар гэхээр манайхны ойлгодог Монголд буддын шашин дэлгэрснээс хойш үеийн тэр шашны хуулбар судрууд биш. Түүнээс өмнөх, бүүр нэн эртний үеэс улбаатай Монгол язгуурын судар номыг хэлж байгаа хэрэг. Миний хамгийн анх хэвлүүлсэн “Сав ертөнцийн хууль гэгээрлийн онол” номын тухай чи өөрөө нэлээн олон цуврал тайлбарыг бэлтгэж уншигчдад хүргэсэн шүү дээ. 

- Саяхан та “Гэрийн онол” нэртэй хоёр дахь номоо хэвлүүлсэн байна лээ. Хэвлэгдсэн номноосоо уншигчдын хүртээл болгохоор энд Ховдод авч ирсэн үү?

- Үгүй. Ердөө гуравхан ширхэгийг л авч ирсэн. Нийслэл хотод цөөн хувь хэвлүүлсэн. Тэнд бол номыг маань сонирхож унших хүсэлтэй, сэхээрэлтэй хүмүүс элбэг. Харин энд бол тийм биш шүү дээ.  

- Цаашид энэ сэдвээр үргэлжлүүлж хийх юм бий юу?

- Байлгүй яахав. Сударт үгүүлсэн зүйлсийг миний хоёр номын тайлал төдийгөөр хязгаарлаж болохгүй. Би дахиад гурав дахь номыг бичиж байгаа. Хэвлэгдэхэд  бараг л бэлэн болсон. Энэ ном маань өмнөх хоёр номын утга агуулга, учир холбогдлыг нэгтгэн зангидаж ойлгуулахаар хийгдсэн ном юм. Тиймээс одоо гарах номыг уншиж байж, эл сэдвийн талаар тодорхой дүүрэн гэж болохуйц мэдлэгтэй болох боломжтой.

-  Таны энэ “Гэрийн онол” номыг үзэхэд химийн 109 – дэхээс 152 дахь бодис буюу эгэл бөөмсүүд тийм үйлийг бүтээж, нөлөөллийг үзүүлдэг гэх мэтээр барим тавим үгүүлсэн байх юм.

- Тийм л дээ. химийн 152 хүртэлх елементийн тэр олон эгэл бөөмсийн хүний бие болон оюун санаа, удамшил зэрэгт нөлөөлөх нөлөөлөл, уг елементүүдийг хэрэглэн засал хийдэг Монгол уламжлалт арга, тэдгээрийн шинжлэх ухааны ач холбогдлын тухайд би санаанаасаа зохиосон зүйл огт байхгүй. Судрыг тайлаад үзэхэд л тэгж бууж байгаа юм. Одоо бичиж буй “Их Моногоул улсын уялгын онол” номонд 153-аас 216 дахь эгэл бөөмсийн төлвөөр буюу атомын долоогоос есдүгээр задралын төлөвд байх бодисууд хүний биеийн амин эрчим болдог тухай, генийн болон удамшлийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг тухай онол дээр тайлбарласан бий.

- Энэ ном таны өмнө нь тайлан үгүүлж байсан судрын үргэлжлэл тайлал уу, эсвэл түүнтэй хамаагүй зүйл үү?

- Яг өмнөх судрын тайлал биш ч гэсэн түүнтэй холбоотой өөр нэг судрыг тайлсан юм. Өнгөрсөн онд бөө нар дээд тэнгэрийн сахиусиудтай харьцаж тэдний үг айлдварыг улаачлан буулгах замаар бүтээсэн дөрвөн судраас гол чухал зүйлүүдийг нь тайлан үгүүлэх замаар бичиж байгаа юм. Энэ дөрвөн судрыг бүтээхдээ Монголын шилдэг улаач нар Хүннүгийн үе болон түүнээс өмнөх өндөр Ир –гүншлийн үеийн “оюуны нэү мон”-ын мэдээлэл хадгалсан буурлуудыг биеэрээ оруулан буулгаж, үг айлдварыг нь сонсож буулгах замаар бүтээсэн байна. Одоогоор бол ийм номыг “мон”-ын онолын хэлээр хөрвүүлдэг юм.

Has temdeg3

- “Оюуны нэү мон” гээд байгааг би хар ухаанаар ойлгохдоо дээд тэнгэрээс эш зарлигаа буулгаж буй онго сахиусуудын сэтгэл оюун гэж бодож байна. Буруу ташаа бодсон бол өршөөгээрэй.

- Ер нь бол тийм л дээ. Харин онолын үүднээс бол “оюуны нэү мон” гэх нэр томьёонд авч үзнэ. Гэрийн онол номонд энэ утга санааг тодорхой тайлбарласан байгаа. би Монголын гурван гол тулгуур онолыг тайлан гаргаж тавих гэж хичээж байна. Хоосон цээжээ дэлдэн цэцэрхэгчид их болсон энэ цаг үеийн харь шүтэх үзэл саармагжиж, өөрийгөө таньж ухаарах цаг улам хурдтай дөтлөөсэй гэж л хүсэх байна. Өнөөдөр харийн Төвд, Тангудаас эхтэй ном шүтээн ёс заншлыг үндэснийх хэмээн эндүүрсэн хэвээр. Энэ Монгол маань өөрийн гэсэн онолтой, жаяг ёс, зан заншилтай байжээ гэдгийг мэдээсэй гэж л үнэнээсээ хүсэж байгаа юм. 

-Таны одоо хэвлүүлэх Уялгын онол номонд өөр ямар шинэлэг зүйлүүд байгаа вэ?

- Хүн төрөлхтөн нарны аль гариг дээр үүссэн. Аль аль гаригуудад төрөлхтнүүд суурьшин амьдарч байсан гэх мэтийг тэрхүү сударт үгүүлсэн байгааг нь тайлж гаргаж ирсэн.

- “Мөнх тэнгэрийн хүчин доор” гээд л кино шийн дээр гараад байдаг. Тэнгэрийг шүтэж, Мөнх тэнгэрийн хүчин доор амьдарч байгаа цагтаа Монголчууд хүчирхэг байдаг гэдэг.

- Энэ бол онолын нарийн үндэслэлтэй зүйл. Учрыг нь ухахын тулд онолын нарийн гаргалгааг задлаж ойлгох шаардлагатай болно. Хамгийн товчоор хэлбэл гэгээрч, боловсорч, мэргэшээд орчлонт ертөнц буюу тэнгэрийн орон зай дахь дөрвөөс найм дахь шатлалд гарч чадвал Мөнх Тэнгэрийн Хүчийг хадгалж байгаа хэрэг болдог. Тэдгээр шатлалын “оюуны нэү мон”-ууд буюу сахиус тэнгэрүүдтэй харьцаж чадаж байвал Мөнх Тэнгэрийн Хүчин дор амьдарч байна гэсэн үг. Энэ тухай би өмнөх хоёр номондоо бичсэн байгаа. Эдгээр номонд миний санаанаасаа зохиосон зүйл байхгүй гэдгийг түрүүн хэлсэн. Эртний судрын тайлал юм. Дэргэдээ байгаа Монголчуудын маань хэн нэгний толгойноос гарсан гэхээр хүлээж авмааргүй санагддаг ч юм уу. Тоох нь бүү хэл нэг л янз муутай ханддаг явдал манайханд бий л дээ.  

- Гэтэл манайхан Бурханы шашин Буддагийн гүн ухаан гээд л түүний төлөө амиа өгөх нь холгүй байх юм. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

- “Хан” гэдэг үг бол хүний амьдралд хариуцлагыг эрхэм болгосон ноён боловсрол гэдэг утгатай.  Харин “Бур” гэдэг үг бол онолгүй үгүүлэх буюу аман сургааль гэсэн утгыг илэрхийлнэ. Эл сургаалийн үндсийг Буддын шашныг үндэслэгчид тавьсан. Харин Монголын Чингис амин чанарын онол ном бол мөнөө ноён боловсролын онол дээр гаргасан бүхнийг онолоор цогцлоох ухаан мөн тул “номын хаан” болдог юм. Монголчууд дээд сүнсний оронтой шууд өртөөлөн харьцдаг бол бусад үндэстнүүд мацаг барих, бясалгах гэх мэтээр өөр аргад дулдуйдаж дээд орон зайд дөтлөхийг хичээдэг шүү дээ.

                                                                                                                                                Ярилцсан Г.Төрмөнх

Хадны зураг дахь ороомог дүрсийн утга бэлэгдэл

  • PDF

ТАНИН МЭДЭХҮЙ

ТОВЧ АГУУЛГА: Энэхүү өгүүлэлд Монгол Алтайн нурууны төв хэсгээс шинээр илэрсэн хадны зургуудад тохиолдож байгааороомог дүрснийтухай болон буган хөшөө, хадны зургаадад тохиолддог ороомог дүрсний утга зүйн талаар өөрсдийн саналыг дэвшүүлж байна. Уг дүрслэл ньнүүдэлчдийн соёл, шашин, уламжлал, зан заншил, ертөнцийг үзэх үзэлд нэвт шингэсэн байх ба хадны зурагт ховор, харин буган хөшөө, Пазырык булшнаас гарсан эд өлгийн зүйлс,Хүннүгийн ширмэл ширдэг зэрэгт нар зөв болон нар буруу эргэсэн байдлаар нэлээд дүрслэгджээ. Эл дүрслэлийн утга зүй бэлгэдлийг янз бүрийн соёлд өөр өөрөөр тайлбарласан ба ихэнхдээ үхэл, амьдрал, мөн нарыг бэлгэдсэн дүрслэл хэмээн үзэж байгаа бол бидний зүгээс хүний толгойн орой болон гар хөлний хурууны өндөгт байх эргүүлгийг бэлгэдсэн болов уу? хэмээн үзэж байна.

Хадны зураг бол хүн төрөлхтөний оюуны сэтгэлгээний анхны бүтээл төдийгүй бичгийн дурсгалтай эн зэрэгцэх түүхэн сурвалжийн нэг юм. Учир нь бичиг үсэг үүсэхээс өмнөх үеийн зургууд нь тухайн үеийн хүмүүс хэрхэн аж төрж юу бодож сэтгэж хүсэж мөрөөдөж байсан талаарх үнэтэй мэдээллийг агуулж буй түүхийн дурсгал болохоос гадна эртний хүмүүсийн шүтлэг бишрэл урлаг соёл оюун санааны шууд илэрхийлэл болно.Дэлхийдөргөн тархсан соёлын нэгэн үзэгдэл, эртний хүмүүсийн оюун санааны өвөрмөц дурсгал хадны зургийн дурсгалаар баялаг газрын нэг нь Монгол Алтайн нуруу билээ.Иймд Алтайн нуруунд байх олон мянган хадны зургийн дурсгалыг ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгэн авсан байдаг.

Монгол Алтайннурууны хадны зургийн агууламж, хэв загвар, зохиомж нь эртний хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, амьдралын хэв маяг, нийгмийн зохион байгуулалт болон тэдний амьдарч байсан байгалийн өвөрмөц нөхцөлөөс үүдэлтэй. Хадны зургийн сэдэв, зохиомж, дүрслэлийн арга барил өөр өөр байдаг нь он цаг хийгээд түүнийг бүтээсэн ард түмний оюун сэтгэлгээний онцлог ба нийтлэг талыг илэрхийлж байдагт оршино.

Huren del oroomg

Бид 2012 онд Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун зүгт 25 км-ийн зайд УлаанХүрээ багийн нутагт орших Хүрэн дэлийн нуруунаас шинээр 300 гаруй хадны зургийн дурсгалыг олж илрүүлсэн ба эдгээр зургуудыг дараагийн ээлжинд нийтлэх болно.

Хүрэн дэлийн хадны зургууд нь Х.Ө. 47° 15.664”, З.У. 092° 01.223” солбицолд д.т.д 1700м өндөрт оршино.Уг хадны зургуудын дотор сонирхол татахуйц нэгэн дүрслэл байгаа нь дэлхий нийтийн археологийн соёлд неолитийн(8000-3000) үеэс тархсан хэмээн судлаачид үздэг Ороомог (спираль) дүрс юм(Зураг-1,2).

Бидэнэ удаадХүрэн дэлийн нуруунаасилэрсэнороомог дүрсхийгээд уг дүрсний бэлгэдэл утга зүйг судлаачид хэрхэн авч үздэгийг тодруулахын дээр өөрсдийн тайлбар таамаглалыгдэвшүүлж байна.

Ever oroomg

Монгол нутаг дахь ороомогдүрс сийлэгдсэн дурсгалууд

Монгол нутгаас илэрсэн хадны зурагт ороомог дүрсийг ховор сийлсэн, харин буган чулуун хөшөөдөд ороомог дүрсийг цөөн тоогоор сийлэн үлдээсэн байна. Жишээ нь: Ховд аймгийн Мөст сумын Баянзүрх уулын Мухар давын амны I буган хөшөө, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хондлойн буган хөшөө, Увс аймгийн Зүүнхангай сумын Хүрдлэгийн амны буган хөшөө(Зураг-7,8), Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүртийн хөндийгөөс археологич Д.Эрдэнэбаатар илрүүлэн олж эдүгээ Монголын үндэсний музейд хадгалагдаж буй нэгэн буган хөшөө, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Тарган нуурын II хөшөө зэрэг 6 буган хөшөөнд ороомог дүрс сийлэгдэн үлджээ.Ороомог дүрс сийлэгдсэн буган хөшөөдийг газарзүйн байршлаар авч үзвэл Монгол Алтайн өвөр бэлд 3, Увс аймагт 1, Хөвсгөл аймагт 2 бүртгэгдээд байна. Уг дүрс хөрш зэргэлдээ орнуудын нутагт буй буган хөшөөд дээр дүрслэгдсэн тохиолдол тун ховор байна.

Эл дүрслэлийн байрлал болон ороомгийн эргэлтийг нарийвчлан дурдвал, Мухар давын 1 дүгээр буган хөшөө, Хондлойн буган хөшөө, Сүртийн хөндийн буган хөшөө зэргийн баруун хажууд нар зөв эргэлттэй, харин Хүрдлэгийн амны буган хөшөөний баруун хажууд нар буруу эргэлттэй ороомог дүрсийг сийлсэн байна. Тарган нуурын 2 дугаар хөшөөний ороомог дүрс нь зөвхөн хоёр бүтэн эргэлттэй.

Ороомог дүрслэлийг тайлбарлах нь

Hurdlegiin am oroomog

Судлаачид ороомог дүрсний утга учрыг олон янзаар тайлбарласан байдаг.Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ц.Одбаатар буган чулуун хөшөөн дээр дүрслэгдсэн ороомог дүрсийг Цагаан салаагийн хадны зурагт нэгэн хүний цаад талд дүрсэлсэн олон давхар цагираг бүхий дугуй дүрсэнд тулгуурлан ″Бамбай″ байж болох юм хэмээн үзсэн байдаг.

Судлаач Ц.Төрбат, Н.Баярхүү нар Хондлойн болон Мухар давын амны 1 дүгээр буган хөшөөнд бүсний дор бөгөөд баруун хажуу талд адил эргэлттэй, адил дүрсийг мөн адил аргаар дүрсэлсэн нь сонирхолтой хэмээн өгүүлжээ. Ганц нэг тохиолдлыг эс тооцвол, буган хөшөөний баруун хажууд дүрслэгдсэн ороомог дүрс ихэнхдээнар зөв эргэлттэй, зүүн хажуу талд нар буруу эргэлттэй байна. Үүнтэй төстэй нэгэн баримт дурдахад, Ноён уулын 6 дугаар булшнаас гарсан үслэг малгайн дээр хоёр ороомог дүрсэлсний баруун талынх нь нар зөв эргэлттэй, зүүн талынх нь нар буруу эргэлттэй байна. Энэ малгайг зарим судлаачид бөөгийн малгай хэмээн таамагласан ч бий. Мөн уг булшнаас гарсан ширмэл ширдэг дээр ороомог дүрс олон байдаг (Зураг-3). Энэхүү ширмэл ширдэгний голын дөрвөлж дотор өргөөш 3 эгнээ, уртааш 8 эгнээ болгон нийт 24 ширхэг ороомог дүрсийг гурав гурваар нь сөөлжүүлэн нар зөв болон буруу эргэлттэйгээр дүрсэлжээ. Өөрөөр хэлбэлнар зөв эргэлттэй 12, нар буруу эргэлттэй 12 ороомгийг урлан гаргажээ. Энэ нь Хүннү нарын чимэглэх урлагийн нэгэн илэрхийлэл болохоос гадна бүх зүйлийг бэлгэдлийн үүднээс бүтээдэг нүүдэлчдийн уламжлалын хувьд дүрсийн бэлгэдлийн агуулга бас хадгалагдаж байгаа нь тодорхой юм.

Хүннүгийн ширмэл ширдэг дээрх эдгээр ороомог дүрсүүдийг зарим судлаачид “Түмэн наст хээ”-ний нэгэн төрөл хэмээн үздэг. “Түмэн наст хээ”-г урт удаан, өнө орших, төгсөшгүй үргэлжлэхийн бэлэгдэл болгон дээдэлдэг.Магадгүй энэ утгаараа ч Хүннүгийн ширдэг дээр урлагдсан байж болох юм. Ямар ч атугай буган хөшөөдөд сийлсэн ороомог дүрслэл нь Монголчуудын өвөг дээдэс болох Хүннүчүүдийн ноёлох ангийнханд уламжлагдан үлдсэн байжээ.

Үүнээс гадна нүүдэлчдийн язгуурын шүтлэг болох бөө мөргөлийн эд хэрэглэгдэхүүн дотор энэхүү ороомог дүрслэл бас тааралдаж байна. ОХУ-ын Эрхүү хотын музейд хадгалагдаж буй 19 дүгээр зууны сүүл 20 дугаар зууны эхэн үеийн буриад бөөгийн даавуун дээр гурван ертөнцийг зурж дүрсэлсэн онгон зураг дээр дээд ертөнцийн од эрхэсийн дотор хоёр том дугуй нарны дүрслэл байгаагийн нэг нь олон давхар битүү цагиргуудыг давхарлан зурж гадагш богинохон нарны цацраг зурсан байхад нөгөөг нь нар буруу эргэлттэй ороомог дүрсээр зурж, гадагш нь цөөн тооны богино цацраг урлан гаргажээ. Хамгийн сонирхолтой нь энд хоёр нар дүрслэхдээ нэгийг нь битүү цагиргаар, нөгөөг нь ороомог байдлаар дүрсэлснээс гадна, хоёуланд нь цацраг дүрсэлсэн явдал юм. Хэрэв нэг нь цацраггүй байсан бол сар хэмээн үзэж болмоор. Гэвч бөөгийн өөр нэг даавуун дээрх “Хорийн охидын онгод” зураг дээр мөн л хоёр нарыг олон давхар битүү цагирагаар дүрсэлж, хоёуланг нь голоос гадагш нэвт гарсан цацрагтайгаар дүрсэлсэн байгаа нь дээрх дүрсүүдээр нарыг төлөөлүүлсэн нь тодорхой байна(Зураг-6). Бөөгийн хэрэглэгдэхүүнд байгаа эдгээр дүрсний адил олон давхар битүү цагирагтай, гадагш цацрагтай нарны дүрс манай улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Жавхлант хайрханы хадны зурагт олноор дүрслэгдсэн байдаг.

Ороомог дүрслэл гадны соёлд

Ороомог дүрслэлийн бэлгэдэл нь үндэстэн угсаатан бүрт өөр өөр байсан бололтой. Гэхдээ нийтлэг ойлголт нь амьдрал, үхэл, эргэн төрөлтийн бэлгэдэл байхын зэрэгцээ нарыг бэлгэдэх нь бас тохиолддог.

Энэтхэг болон Пакистаны эртний соёлд ороомог дүрсийг эхийн ариун умай буюу үржлийн бэлэгдэл, бас хамгаалалтын бэлэгдэл, Грек, Ромын соёлд бурхад, сүнсний бэлэгдэл, Хятадад нарны шүтлэгтэй холбон үздэг бол Полинезийн арлын эртний хүмүүс үхэл, амьдралтай холбон бэлгэддэг аж.

Европын Келтүүдийн үлдээсэнмегалитын үеийн дурсгалуудын дотор бунхант булшны үүдэвч болон тахилгын газрын ойролцоох хад чулуун дээр янз бүрийн ороомог дүрсүүд сийлсэн байдаг. Үүнийгзарим судлаачид зөв эргэсэн ороомог нь нар болон газар дэлхийн зохицлыг, нар буруу эргэлттэй нь эртний сүсэг бишрэлдэх байгалийн хүч энергийг бэлгэддэг бололтой хэмээн тайлбарладаг бол зарим нь Келтийн ихэнх ороомог дүрс бунхант булш юм уу тахилгын газрын хажууд байгаа нь муу муухай сүнс, чөтгөрөөс өөр ертөнц рүү зорчигч хэн нэгнийг хамгаалах нууц хүчний бэлгэдэл болдог хэмээн үздэг байна. Мөн нар зөв эргэлттэй ороомгийг ус, хүч, овог аймгуудын нүүдэлтэй холбон үзэх хандлага ч бас бий. Үүнээс гадна, нар зөв эргэлттэй ороомог нь өвлийн нар, нар буруу эргэлттэй нь зуны нарны төлөөлөл гэж бас үздэг.

Америкийн Индианчуудын хувьд ороомог дүрсээр улирлын ээлж, төрөх үхэхбуюу амьдралын тойргийгтөсөөлдөг ажээ. Тухайлбал, Америкийн Нью Мексико мужийн нутаг дахь Чако хавцлын Фажада хэмээх эгц өндөрлөг дээройролцоогоор 900-1300 оны үед зурж үлдээсэн ороомог дүрслэлийг судлаачид олон жил судалсны эцэст хавцлын хананд зурсан уг дүрслэл дээр хавцлын зайгаар тусах нарны гэрлийн тусгалаар улирал, зун, өвлийн нарны идэвхжил, өдөр шөнийн тэнцэл зэргийг тодорхойлдог байсан болохыг тогтоожээ.

Ороомог дүрс нь дорно дахинд Японы шинэ чулуун зэвсгийн үеийн (МЭӨ 1300-900) Жомоны соёлын эрт, дунд, хожуу шатны ваар савууд, Хятадын Шар мөрний сав дахь Неолитын үеийн Яншаогийн соёлын (МЭӨ 5000-3000 жил) ваар савууд, Алс дорнодын Амар мөрний сав дахь Неолитын үеийн (МЭӨ 5000-3000 жил) ваар савууд дээр дүрслэгдсэн байна. Монгол болон Оросын Алтайд малтан судалсан Пазырыкийн дурсгалуудаас ороомог дүрслэлтэй ваар цөөнгүй олдсон байдаг.

Буган хөшөөн дээрх ороомог дүрсийг судлаач Ж.Баярсайхан Төв Азийн эртний хүмүүсийн нарны бэлэгдэл хийгээд бөө мөргөлийн ойлголттой холбон аливаа муу муухай зүйлээс хамгаалах, мөн амьдралын мөнхийн эргэлт, үхэх, төрөх хорвоогийн жамыг давхар агуулсан байж болох юм хэмээн үзсэн.

Ороомог дүрсийн талаар бидний бодол

Ороомог дүрс гэдэг нар зөв болон буруу эргэсэн цагираг дүрс юм. Бид уг дүрсийг хүний гар, хөлний хурууны өндөг, мөн толгойн оройд байх эргүүлгийг төлөөлүүлсэн дурсгал байж болох юм хэмээн таамаглаж байна.

Зөвлөлтийн нэрт Монголч эрдэмтэн Л.Н.Гумилев Монголчуудын түүхэн дэх мандан бадралт, бууралтыг тайлбарласан “Эрчим хүчний тэсрэлийн” онолМонголчууд 300 гаруй жилийн давтамжтай тэнгэрээс болон газраас ихээхэн эрчим хүч авдаг, энэ хүчээ авсан үедээ хүчирхэгжин, харин эрчим хүч авч чадаагүй үедээ сулран доройтож, өөр хоорондоо тэмцэлдэнхарийн гүрний (жишээлбэл, Манж чин гүрний) эрхшээлд ордог хэмээн үздэг. Энэ онолын үүднээс авч үзвэл Монголчууд тодорхой цаг хугацаанд биеийн аль нэг хэсэг, ямар нэгэн эрхтнээрээтодорхой энерги, эрчим хүчийг өөртөө дамжуулан авдаг байх нь. Тэгэхээр энэ энерги, эрчим хүчийгхаанаас, хэзээ, юугаар дамжуулж авдаг байсан бэ?Одоо тэр эрчим хүчийг бид авч байгаа юу? гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч ирнэ. Энэ асуултанд хариулахын тулд бөөгийн шашны болон угсаатны зүйн баримтуудыг авч үзэхийг хүсч байна.

Монголчуудэртнээс нааш хаана хэрхэн хийморио сэргээдэг байсныг тодруулбал Нэгд, Уул овоон дээрээ очиж,

Хоёрт, Ургахын улаан нарнаас,

Гуравт, Газар эх этүгэн- ээс эрчим хүч авч хийморь сүлдээ сэргээдэг байжээ. Тодруулбал:

Нэг.Уул овоог тахих, галыг эрхэмлэх зан үйл.Монголчууд эртнээс нааш бөөгийн шашны уламжлалаар уул овоогоо тахиж, шүтсээр ирсэн. Өдгөө ч ийм зан үйлүүд бурхны шашинд бат бөх байсаар байна. Жишээ нь,шинийн нэгний өглөө уул овоондоо идээ цагаагаа өргөдөг ба энэ овоогоо наран мандах зүг хандуулан өндөр довцог газар дээр босгодог.Мөн жил бүр нутгийн шүтлэгтэй овоог лусын буулт буух өдөр тахин аргадаж, бороо хур оруулахыг хүсдэгзэрэг нь бүгд бөөгийн зан үйл юм.

Монголчууд жижиг овооноос авахуулаад төрийн тахилгат уул овоог өндөр уулын орой довцог газар барьдагнь бөөгийн зан үйлийн үүднээс дээд тэнгэрээс ирж байгаа эрчим хүч тэр газар буудаг хэмээх үзэлтэй холбоотой бололтой.Монголын нууц товчоонд Чингис хаан 1219 онд Хорезм улс эзэнт гүрний алтан аргамж болсон элчийн харилцааг удаа дараа тасалсан учир дайн зарлахаас өөр аргагүйд хүрчаян дайнд мордохын өмнө “Бурхан халдун” уулан дээрээ гарч малгайгаа авчбүсээ хүзүүндээ өлгөн гарынхаа алгыг дээш харуулан гурван өдөр гурван шөнө тэнгэр газартайгаа харьцаж, дуусаад баруун хөдөлсөн тухай гардаг.ЗохиолчЧ.Лодойдамба“Тунгалаг тамир” романдаа Итгэлт баяны хүү Хонгорыг Шилийн богдуулан дээр гарч урьдын шилийн сайн эрчүүдийг магтан дуулж, хийморио сэргээгээд шилийн сайн эр болж буйгаар бичсэн нь бас учиртай.Харин өнөө цагийн төв Монголын иргэд “Хийморийн овоо” гэж нэрлэсэн овоог бий болгож хийморио сэргээхийн тулд (тэр жилийн энергийг авахынтулд)шинийн нэгний өглөө эртлэн овоон дээрээ очин гал түлж тусгай зан үйл үйлддэг болжээ.

Гал түлэх зан үйл нь Монголын өнцөг булан бүрт байдаг түгээмэл зан үйл юм. Гал түлж байгаа нь эрчим хүч буух газрын ойр орчим байх муу муухай зүйлийг хөөн зайлуулж буй бөө мөргөлийн зан үйл юм. Монголчууд эртнээс галыг амьдлаг зүйл хэмээн үзэж ирсэн бөгөөд дундад зууны үед гадны элч төлөөлөгчдийг галын дундуур алхуулж, муу муухай зүйлийг арилгасны дараа хаанд бараалхуулдаг байсан. Өдгөө ч талийгаачийг нутаглуулсны дараа оршуулганд явсан хүмүүс хоёр галын дундуур гарч ариусан гашуудлыг тайлдаг. Хоолныхоо дээжийг галд өргөж галын бурхан баярлуулах, бүтэн хонины өвчүү бүтнээр нь галд хийж гал тахих гэх мэт галыг эрхэмлэх зан үйл өдгөө ч монголчуудын дунд хадгалагдсаар байна.

Шинийн нэгний өглөө гал асааж тусгай зан үйлээ хийж байхдаамонголчууд малгайгаа авч, идээ будаагаа алган дээрээ тавин хурай, хурай, хурай хэмээнхурайлдаг нь тэнгэрээс ирж байгаа энергийг толгойныхоо оройн эргүүлэг, хурууныхаа өндөгний эргүүлгээр, харин газраас ирж буй энергийг хөлийн хурууны өндөгний эргүүлгээр өөртөө шингээн авч тэр жилдээ хийморь сүлд нь босоо явахыг ерөөж бэлгэдсэн зан үйл юм.

Хоёр.Нарыг эрхэмлэн тахих, нарнаас эрч хүч авах. Дэлхий нийтээр нарыг эртнээс нааш эрхэмлэн дээдэлсээр ирсэн ба Монголчуудад ч нартай холбоотой зан үйл маш олон байна.Жишээ нь, гэрлэх гэж байгаа хүний хадаг сүйг өгөх хүмүүс айлд өглөөний мандах нарнаар ордог, хурим хийхдээ охиныг шинэ гэрт нь дөнгөж нар мандаж байхад оруулдаг зан үйл өдгөө ч хүртэл бий.

Захчин хуримын зан үйлд хурим хийж байгаа залуусыг гэрийн урд талд хонины арьс юмуу эсвэл ширдэг дээр суулган хадаг уясан чөмөгний том талыг нь залууд,нарийн талыг охинд атгуулаад

Шар наранд мөргөмүү

Шагай чөмгөнд мөргөмүү

Дөрвөнаав ээжийн заяа сахиусанд мөргөмүү?хэмээн наранд гурвантаа мөргүүлдэг байсан нь хурим хийж буй залуусыг ургах шар нартай адил гэрэл гэгээтэй амьдрахыг бэлгэдсэн бололтой.

Гурав.Газар (эх этүгэн) -аас эрчим хүчийг авах.Монголчуудгазрыг этүгэн эх хэмээн шүтэж ирсэн ба газарт гадас, мод хатгаж орхихыг цээрлэдэг нь газрыг амьд хэмээн үзэж ирсэнтэй холбоотой. Хаврын эхэн сард лус сэргэсэн, ан амьтан ичээнээс гарсан хэмээн үзэж газар булаг шандтайгаа болгоомжтой харьцаж ирсэн байдаг. Монголчууд хүүхдийг мөлхөх үеэс нь эхлэн гадаа шороонд тоглуулж, газартай харьцуулж эрүүл чийрэг хүн болгон өсгөдөг байсан.Монгол хүүхдүүд зуны гурван сар зориуд хөл нүцгэн явж газраас ирж байгаа энергийг биедээ шингээдэг байжээ. Энэ нь эртнээс нааш уламжилсан зан үйл бөгөөд бидний өвөг дээдэс газраас ямар нэгэн эрчим хүч ирж байдгийг мэдэж байсан учраас үр хүүхдээ үргэлжийн хөл нүцгэн байлгаж, газрын эрчим хүчийг авахуулдаг байсан бололтой.

ДҮГНЭЛТ

Манхан сумын нутгаас шинээр илэрсэн хадны зургууд дунд ороомог дүрслэл нэг, мөн нэгэн янгирын эврийг ороомог дүрсээр сийлсэн дурсгал илэрлээ. Ороомог дүрс нь 3000 жилийн тэртээгээс буган хөшөө, хадны зурагт тэмдэглэгдэж ирснээс үзэхэд уг дүрс бөөгийн зан үйлтэй салшгүй холбоотой болох нь мэдэгдэж байна.

Бидний таамгаар буган хөшөө, хадны зураг дээрхороомог ньхүний толгойн оройн үсний эргүүлэг, гар, хөлний өндөгний эргүүлгийг дүрсэлсэнбөгөөд газар, тэнгэрээс ирж буй эрчим хүчийг хүний биед шингээн дамжуулах замыг бэлгэдсэнбололтой. Монголчууд уул овоон дээр гарах, ном судар уншуулахдаа үргэлж малгайгаа авч, алгаа дэээш харуулан гараа дэлгэж залбирдаг нь эрчим хүчийг толгойн эргүүлэг, хурууны өндгөөрөө дамжуулан авч буй зан үйлбөгөөд эцэг, эхийн үгэнд ордоггүй танхай хүүхэддээ″Миний хэлсэн үг, чиний толгойн оройгоор орох цаг ирнэ″ хэмээдэг нь магадгүй толгойн оройд байх эргүүлгээр хэлсэн үг орно, улмаар энэ л эргүүлгээр хүн гаднаас эрч хүч энерги авна гэсэн утгатай бололтой.

Хүний толгойд байх үсний эргүүлэг дийлэнх хүмүүст нар зөв эргэсэн байдаг. Дээр өгүүлэн буй хоёр ороомог дүрс хоёулаа нар зөв эргэлттэй сийлэгдсэн нь утга зүйн хувьд бидний таамагтай нийцэж байна. Үүнээс гадна нар зөв эргэлттэй ороомог дүрс нь нүүдэлчдийн нарыг эрхэмлэх заншил, бүх зүйлийг нар зөв тойруулан хийдэг зан үйлийн нэг илрэлбайж болох юм. Монголчууд гэрийн бүслүүрийг нар зөв тойруулан бүсэлдэг, дээл өмсөхдөө бүсээ нар зөв тойруулдаг, тоглоом наадам тоглохдоо хүртэл нар зөв эргүүлэн тоглодог уламжлалтай. Нүүдэлчдийн өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа нар, байгаль дэлхийтэйгээ салшгүй холбоотой, түүний хэмнэлээр явагддаг тул магадгүй нарны эргэлтийг даган аливаа зүйлийг нар зөв тойруулах зан үйлүүд бий болсон бололтой.

Нүүдэлчид НТӨ 3000 жилийн тэртээгээс эхлэн буган хөшөө, хад чулуунаа ороомог дүрсийг сийлдэг байсан нь хүний толгойн оройн эргүүлэг, гар хөлийн хурууны өндгөнд байх эргүүлгийг төлөөлүүлсэн дүрс байж болох бөгөөд уг дүрслэл нь эрчим хүчийг биед дамжуулах зам гүүр болон нэн эрт үеэс нааш түүхийн бүх үеүүдэд хэрэглэгдсээр ирснийг үгүйсгэх аргагүй юм. Гэвч цаашид энэ дүрслэлийн бэлгэдэл, утга зүйг нарийвчлан судлах шаардлагатай юм.

 

Ч.ЭНХТӨР, Ц.МӨНХБАТ

 

Цаг агаарын мэдээ